Цэнхэр тэнгэрт үд дундын нар бууж шинэхэн орсон цас гялбаж үзэгдэнэ. Өндөр харшийн цэлгэр цонхоор Сувдан хот цагаанаар гэрэлтэж өвлийн үзэмж сэтгэл баясгам үзэсгэлэнтэй харагдаж байлаа." Дун-Ү Дун-И хоёр хэзээ ирэх вэ? "
Жонмин булцгар уруулаа цорвойлгон дугираг нүдээрээ бүлтэлзсээр асуух ба толь шиг тунгалаг нүднийх нь болорт өвөөгийнх нь хайр дүүрэн харц тодруунаар тусчээ.
" Ойрхон явна гэсэн, миний хүү Чанхёныгаа аваад ир. Гурвуулаа тосохоор гаръя. "
Пак ноён өөрийнх нь өвдгийг чүү ай давах өндөртэй бяцхан хүүгийн толгойг илэн хэлбэл өнөөх нь уухайн тас зөвшөөрч туулай шиг үүдэн шүдээ ярзайлган инээх нь тэр. Булцгар хацар, жижигхэн бие, бомбогор уруул нь л Жиминых болохоос байгаа байдал нь ширхэг ч зөрүүгүйгээр Жон Жонгүгыг дуурайчихсан бяцхан альфа өөрөөс нь нэг л дүү атлаа өөртэй нь ижил өндөртэй Чанхёныг хөтлөн ирэхийг Пак ноён эмзэглэнгүй харна. Тэрээр цэнгүүн дээр Жимины харц Жонгүгаас салж ядан байхыг хангалттай сайн ажсан бөгөөд одоо ч, бүхэл бүтэн гурван жилийн дараа ч түүнд хайртай хэвээр байгааг нь ойлгоход зүрхээр нь хатгуулах шиг л болсон юм. Жонмин жоохон ч гэсэн Жонмин шиг л жаахан түүний хүү. Дөнгөж л ахлах сургуулиа төгссөн арван есхөн настай балчир хүү. Пак ноён өөрийн нүдний цөцгий мэт нандигнаж өсгөсөн хүүгээ өвчин тусах вий л гэж эмээж тордсоноос шархлаад хоцрох вий гэж нэг ч удаа бодоогүйгээ гайхна. Тэгээд хүүгээ аль болох өнгөрсөнтэй нь зууралдуулахгүй байхыг хичээх ч өмнө нь байгаа энэ бяцхан альфа Жимины өнгөрсөн амьдралыг тэр чигт нь өгүүлэх түүх намтар гэлтэй. Жон Жонгүг 3 насандаа буцчихаад тэдний дэргэд байгаа мэт дэндүү адилхан хүү. Тийм байхад Жимин Жонгүгыг мартана гэдэг бүтэшгүй мэт санагдах аж.
" Авга ах аа "
Жонмин Сэүнийг харсан даруйдаа Чанхёны гарыг тавин гүйх ба жижигхэн хөл нь нэгнээ ороон тэр дороо бүдрээд уначихна тэр. Улбар үст сандран дөнгөж алхаж сурсан охиноо газарт буулган гүйж очход Жонмин сурсан зангаараа хурдан гэгч нь өндийн энгэрт нь зүүгдлээ.
" Алив харъя, бэртээгүй биз ? "
Сэүн Жонмины хөл гарыг шалган эргүүлж тойруулж харсаны дараа зүгээр байгаад нь тайвшран хүүг өргөж мөрөн дээрээ суулгах нь тэр.
Жонмины цангинасан чанга инээд Сэүний онгоц болж дуугарах дуутай хоршин харшийн зүг гүйж одоход Бэкхён нэг гартаа хүүгээ өргөж нөгөө гартаа охиноо хөтөлсөөр араас нь ширтэж хоцров.
![](https://img.wattpad.com/cover/236873539-288-k402553.jpg)
YOU ARE READING
Lusso Perle
FanficНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...