Чанга булчинлаг биен дээрээ цагаан сорочик өмсөн хар үсээ босгож янзлахад сэтэлсэн өтгөн хөмсөг нь зурайн харагдана. Цагаан сорочикных нь захнаас чихний ар хүртэл нь үргэлжлэх могойн шивээс хар үстийн гойд царайлаг бөгөөд эрхэмсэг төрхийг илүү тодотгож байлаа. Толинд харагдах залуу ер бусын царайлаг юмсанж.
" Өнөөдөр хичээлдээ яваад хэрэггүй. Би аргалчихна. "
Тэрээр цүнхээ нэг мөрөндөө тохохдоо ийн хэлэхэд орондоо атиралдан хэвтэх залуу чимээгүй толгой дохих аж. Сарнай болон нойтон хөрсний үнэр гайхалтай хоршин тархсан өрөөнөөс гарахдаа Мингюү хойноос нь ширтэх нэгэн рүү эргэн нэг харчхаад гарлаа.
Өмнө нь олон удаа ширүүхэн хурьцалд орж байсан ч тэр бүгдийг зүгээр мэт даваад гардаг Инү энэ удаа нэлээд сулбагар байсанд Мингюү гайхаж байв. Инүгын сульдсан бие, зовиуртай гийнах чимээ, чичирхийлсэн амьсгал гээд бүгд хар үстийн санааг зовоож байсан ч үл тоон орхиод гарсандаа Мингюү эргэлзэнэ. Хэдий Инүд анхаарал тавьж асарч халамжилсан удаа байхгүй ч тэр бүх хугацаанд Инү өнөөдрийнх шиг ийм хүнд байдалтай байгаагүй шүү дээ. Иймд Мингюү сургууль руугаа явах замаа өөрчлөн эсрэг чигт нь явлаа.
Хамаг бие нь халуу шатах мэдрэмжээс гадна юу ч идээгүй атал дотор нь эвгүйрхэж амьсгал авах төдийд л цээжнийх нь хамаг цус зүрх рүүгээ шавхагдаад дараад байгаа мэт хүнд оргино. Инү зүрхэн тушаа газартаа зөөлхөн цохин биеэ байдгаар нь хумин хэвтэх зуур хаалга онгойх дуулдаж улмаар хөрсний чийглэг үнэр хажууд нь сэнгэнэн байдгаараа зуурсан хөнжилнөөс нь хормын дотор салгаж орхив. Хүйтэн гар духан дээр нь бууж удалгүй толгойг нь өндийлгөх мэдрэгдэнэ. Хүндэрсэн зовхио дааж ядан нээвэл
хамгаас их харахыг хүсдэг нэгнийх нь төрх бүрэлзэж байх нь тэр." Алив эм уучих "
Мингюү түүнд эм сунгахад Инү хатаж хуурайшсан хоолойгоо шахан байж " Хи-Хичээлдээ я-явахгүй дээ " гэв. Хэдий түүнийг буцаад өөр дээр нь ирсэнд итгэж өгөхгүй байгаа ч түүний ууртай альфа яг одоо өөр рүү нь хөмсөг зангидан хараад хатуухан үгсээр зэмлэж буй нь бодит билээ.
" Ямар олон үгтэй юм бэ! Хурдан эмээ уу, гай болж хүнд өвдчихвөл эмнэлэг хүргэж чадахгүй шүү! "
Мингюү уурлан арай гэж эмийг нь уулгаад буцаан хэвтүүлэхэд тэр чангахан дуу алдлаа. Болж л өгвөл өвдгөө тэврээд атиралдан хэвтэх гээд байсанд нь бухимдаж ядах даа " Хөлөө жийж байж дулаацдаг юм байгаа биз дээ! " гэсээр хүчээр хоёр хөлийг нь тэнийлгэв. Хөнжлөөр нь сайн гэгч нь хучаад цааш явж бүтээлэг авчран хөлийг нь давхар хучив. Цонхоо сайн хаасан эсэхээ шалгаж паарныхаа дулааныг өсгөн өөр юу хийх хэрэгтэй билээ гэсэн шиг эргэн тойрноо харж зогсох түүнийг Инү сүүмгэр нүдээрээ ширтэнэ. Хамаг бие нь халуу шатан өвдөх ч тэр бүх өвдөлтүүд бүгд нийлээд ч бяцхан жаргалыг нь дийлж үл чадах нь Инү түүнд хэчнээн хайртайнх биз ээ.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...