19

2.7K 296 55
                                    

Халуу шатах бие, янгинан өвдөх тархинаасаа болж олигтой ч унтаж чадахгүй байх шаргал үст. Хоолой нь хүртэл хөндүүрлэж өвдөөд нэлээд хүндхэн байдалтай хөнжилдөө шигдэн хэвтэх аж. Өвдөхөө мэдээд хэдэн эм давхарлаж уугаад унтсан ч нэмэр байсангүйд хөлөө тийчлэн уйлагнаад Сэүны нэрийг чангаар дуудах гэсэн ч хоолой нь өвдчихсөн тул а гэх авиа ч гарсангүй.

- Дэмий л цасаар тоглолоо! Сэүн ах өөрөө яагаач үгүй байгаа гэж бодохоор гомдмоор юм аа!

Жимин дэмий л бувтнан гонгиноод цаг харахад үүрийн 4 цаг өнгөрч байлаа. Хоёр цагийн дараа орноосоо босож хичээлдээ явах бэлтгэлээ хангах ёстойгоо санасан ч ийм хүнд өвдчихөөд яаж ч явах билээ хэмээн өөрийгөө бөөцийлнө. Унтъя гэсэн ч нойр нь хүрэхгүй хөрвөөж хэвтэхдээ дархлаа муутай өөртөө уур нь ч хүрэх шиг.

Бөөрөнхий хар нүд, өндөр хамар, нимгэхэн ягаан уруул гээд дэндүү өхөөрдөм туулайн бүжин шиг деталиудтай хэр нь өргөн дух, өтгөн хөмсөг, өндөр булчинлаг бие, ширүүн харцаараа өхөөрдөм биш халуухан харагддаг хар үст тархинд нь харван орж ирэхэд шаргал үст нүдээ нээв. Тоо тоолж унтах арга сүвэгчилсэн байтал яагаад Жон Жонгүг бодолд нь ороод ирчихсэнийг гайхахдаа түрхэн хугацаанд ч болов тэнэгэр байсан сэтгэл нь гундаж орхилоо.

Ямар ч шалтгаангүйгээр Жон Жонгүг түүнийг өөрөөсөө түлхсэн. Хэдий тэдэнд тэгж сүрхий харилцаатай холбоо байхгүй ч бас ор тас хоосон харилцаа ч бас биш шүү дээ. Эсвэл үнэхээр Жиминыг эрх танхи, сул дорой болохоор Жонгүг залхсан байж болох юм.

Жиминд өөрийгөө голох мэдрэмж төрж одоо ч дүүрээд ирсэн нулимсаа шувтраад " тэнэг мочи " хэмээн өөрийгөө багагүй зэмлээд авав. Түүний бодол санаанд хар үстийн үнэр бас түүний өөр рүү нь хардаг харц, өөрт нь хүрдэг хүрэлтүүд эргэлдэж учиргүй ихээр санаж үгүйлээд байгаа даа бүр ч их сэтгэлээр уналаа.

" Жонгүг ахыг яагаад ийм их санаад байгаа юм бол? "

Усанд живж буй мэт мэдрэмж төрөхөд Жимин цочин сэрэв. Тэгээд нүүр болон цамцаа нойтон байгааг хараад нойрмоглож нуухатсан нүдээрээ дээш харахдаа гартаа аяга барьчихсан улбар үстийг олж харлаа.

- Алив бос оо, хичээлээсээ хоцорлоо!

Сэүн хэдийнээ бэлэн болчихсон зогсож байв. Жимин өөрийгөө өвчтэй байгаа учраас явахгүй гэдгээ хэлэх гэтэл хоолой нь таг сөөчхөөд дуугарч ч чадсангүй.

Lusso PerleWhere stories live. Discover now