Цэлгэр тэнгэр, цэнхэр далай. Шаргал нар, шаргалтах элс. Халуун зуны хамгийн үзэсгэлэнтэй амар амгалан. Нойтон элсэн дээр үлдсэн хөлийн мөр хөөсрөн ирэх давалгаанд арилж оронд нь тэнд хясаа эсвэл хавч наалдан үлдэнэ. Хүмүүсийн инээд нарны мянган цацраг шиг чих мялааж бодол дүүргэх атлаа тэртээд мандсан нарны сүүдэр сэтгэл сэмлэн хучна." Югём аа наашаа хар даа "
Инү цовоо дуугаараа элс сэглэн зогсох альфаг дуудахад нөгөөх нь эргэн харав. Тэрхэн агшинд гэрэл гялс хийн анивчиж залуугийн хөнгөн гуниг зургийн хальсанд тодхон буулаа.
" Инээ л дээ, чамд хөмсгөө зангидах зохихгүй байна "
Камераа буулган дурамжхан дуу алдах түүнийг Югём гараараа даллан дуудахад Инү хэд алхаад л дэргэд нь ирж зогсов.
" Хоёулаа байраа солих уу? Чи Жонгүгтэй амьдраад би Мингюүтэй амьдаръя. "
Югём тоглосон шинжгүй нам дуугаар хэлэхэд Инү түүний утгагүй ярианд инээх аядаад "Хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чамд сонголт байсныг чи мэдэж л байгаа шүү дээ " хэмээн зэмлэв.
Югём: Бидэн шиг альфа нарт сонголт байдаггүй гэж би чамд хэд хэлэх юм?
Инү: Ойлголоо доо, зориг л байдаггүй юм байна.
Инү мөрөө хавчин дооглох аятай хэлбэл Югём том гараа түүний мөрөн дээр тавин чангахан дарав. Тэгээд дүрлэгэр алаг нүдээрээ таагүй гэгч нь ширтэж эхэллээ.
Инү: Яагаад ингэж хараад байгаа юм?
Югём: Би өмнө нь чамайг анзаарч байгаагүй юм байна
Инү: Юу?
Югём: Ийм хатуу сэтгэлтэйг чинь!
Югём урам хугарсан янзтай хэлэх ба " Жонгүг бид хоёр Мингюү биш шүү дээ. Бидний нөхцөл байдал өөр. Хэрвээ бидэнд хамгаалах ёстой хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл байгаагүй бол Мингюү шиг зориг гаргах амархан байсан " гэв. Тэгээд түүнээс холдон далай руу ороход Инү араас нь даган тэд эргийн гүехэн хэсгийг даган алхана.
" Мингюү үргэлж л санасандаа хүрдэг байсан. Авахыг хүссэнээ заавал авдаг. Тиймээс л тэр чамайг авахын тулд гэрээ амархан орхисон. Харин Жонгүг бид хоёрт тийм эрх байхгүй. "
Инү чимээгүй л түүний араас алхан яриаг нь чагнана. Нэг удаа Бэкхён түүнийг тэвчээргүй гэж зэмлэснээс хойш тэрээр хэн нэгний яриаг дуустал нь сонсож сурахыг хичээдэг болсон юм. Тиймээс Югёмтэй сөргөлдмөөр байсан ч хэлээ хазан амаа жимийнэ.

YOU ARE READING
Lusso Perle
FanficНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...