9

2.2K 288 17
                                    

Цас будрах боловч тогтуун өдөр байлаа. Салхилахгүй, шуурахгүй. Цасан ширхэгүүд зөөлөн хаялж ногоон зүлгэн дээр буухдаа өдрийн дулаан нарнаар хайлах аж.

" Жимин хурдаа нэмээрэй! "

Бэкхён хашхирах ба Жимин аль болох гай болчхолгүй бөмбөгөө дамжуулахыг хичээж байв. Тэд ойролцоогоор 30 минутын өмнө бие халаалтандаа орсон ба өнөөдөр тэдний тэмцээнтэй өдөр. Мөн Жимины тоглож буй анхны спорт.

" Сайн байна, яг энэ эрчээрээ бөмбөгөө зөвхөн над руу дамжуулаарай за юу "

Бэкхён хөлсөндөө норж орхисон шаргал үстийн мөрийг цохиод сая бэлтгэл хийж байх даа унаад шалбарчихсан шархыг нь зөөлнөөр үлээнэ.

Бэкхён: Ямар азаар шагай чинь мултарчхаагүй юм. Тэгсэн бол балрахгүй юу.

Жимин: Магадгүй мултарчихсан байсан нь дээр байсан байх

Бэкхён: ЮУ?

Жимины шивнэх шахам хэлсэн үгэнд Бэкхён гайхан уулга алдах ба удалгүй хөмсгөө зангидан нухацтай төрх тодруулах нь тэр.

Бэкхён: Жимин би чамайг маш их айж байгааг мэдэж байна. Гэхдээ чи үүнийгээ давж гарах хэрэгтэй. Бусдын сүүдэр доор сул дорой байдлаараа хамгаалуулаад байж болохгүй.

Жимин: Гэхдээ би та нарын том сул тал шүү дээ.

Бэкхён: Давуу тал нь болохын төлөө өөрийгөө дайчил. Чи хичээх юм бол бид ялагдсан ч зүгээр. Харин айгаад биеэ чангалсаар байгаад хожигдох юм бол бид чамайг уучлахгүй шүү!

Бэкхёны ширүүхэн үгэнд Жимин бондгос хийн цочин харсанаа аажмаар шүлсээ залгин бие нь бүхэлдээ чичирхийг мэдэрлээ. Бэкхён арай ширүүн хандчихав уу гэж өөрийгөө зэмэлсэн ч түүнийг нийгэмшүүлэхийн тулд үргэлж бөөцийлөөд байж болохгүйг мэдэж байсан юм.

Ширхэглэн будрах цасыг цонхоор ажин суух хар үст чих дүнгэнэтэл чангаар дуугарах хонхны дуунаар цочив. Сүүлийн цаг завсарлаж сургуулийн нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн эхлэх болсон тул тэрээр их л яаран дэвтэр номоо хам хум цүнхэллээ.

" Өнөөдөр чиний бяцхан чинь хөл бөмбөгийн шигшээд тоглох байх аа. Бэкхёны баг ч чанга шүү. Энэ жил ч бас тэд ялах байх. "

Югём ихрүүд дээр ирэн Жонгүгт хандаж хэлбэл өнөөх нь сонссон ч шинжгүй гараад гүйчхэв.

" Золиг чинь бүр ухаанаа алдчихжээ. Тэмцээн эхлэх цаг ч болоогүй байхад. "

Югём шогшрон үглээд тун удаанаар хөдөлж ядах Жэхёныг харан " Чи чинь бас яачихсан юм?"
гэсээр мөр рүү нь чангахан цохив.

Lusso PerleWhere stories live. Discover now