Олон өнгийн гэрлэн чимэглэлүүдтэй томхон цэцэрлэгт салхины исгэрээнээс гадна төмрийн хягтнах дуу багахан дуугарна. Одод түгэдгээрээ түгж сар тэртээд мэлтийн байх ч нэг ч үүлгүй тэнгэр гунигтайяа сүүмийж харагдах нь хачин. Гараа сунгавал тэртээх мянган оддоос атгаад авах юм шиг санан гараа дээш өргөсөн ч хүрч ч амжилгүй буцан ойх савлуур яг л түүний тогтворгүйгээр цохилох зүрхний хэмнэл шиг.
Тэр гунигтай байв.
Хамар цоргим үнэртэх хурц сарнайн үнэрт нь унаж тусан явсан тэр залуу саяхан л дэргэд нь алхаж байсан сан.
Борооны дараах чийгний нойтон үнэр ханхлуулж дулаахан биш боловч хүйт даам хөндий ч байгаагүй тэр нэгэн дөнгөж л түүнд дөхөж ирсэн сэн.
Харин ирэхдээ ...
Зүүдэнд нь эзэн сууж зүрхэнд нь нэрээ сийлж тархинд нь дүрээ мөнхөлхөөр ирсэн энэ амьдралынх нь оршихуй болохыг яахан мэдэх билээ.
Тэгж нандигнамаар залуу түүнтэй учраад буцчихсан.Харин буцахдаа ...
Зүүдийг нь булааж тэртээд зугтаад зүрхийг нь дүүргэн буцаан хоослоод тархинд нь орчхоод бодлыг нь хулгайлсан нэг насных нь гэмтэн болж хувирахыг яахан таах билээ.
Инү хүзүүндээ хүрлээ. Хурууных нь үзүүрт мэдрэгдэх сорив нүдэнд нь нулимс цуглуулан гунигаа дааж ядах сэтгэлийг нь хүндрүүлнэв гэхээс нимгэлсэнгүй. Гэсэн ч гашуун инээд нүүрэндээ нааж хазуулсан сорвио зөөлхөнөөр илэх нь дэргэд нь үлдээгүй нэгний төлөө огтхон ч харамсаагүй мэт.
Савлуур нэг дээшилж нэг хойшлон өвлийн жихүүн салхи нойтон хацрыг нь хайран буцна.
Сургуулийн хөл хөдөлгөөн дуу шуутай өрнөж Инү ч мөн цуглан явах сурагчдын дунд ангиа чиглэн алхана. Хүн бүр рүү мишээн өнөөх л эелдэг зангаараа мэндчилсээр сая нэг юм өөрийн суудалдаа ирвэл түүний ширээний хамтрагч солигджээ.
Хар үс, нэг талаа сэтэлж орхисон өтгөн хөмсөг, гурван персинг дараалуулж зүүсэн чих болон саяхан хийлгэсэн бололтой могойн шивээс цамцных нь цаанаас цухуйна.
Инү балмагдаж орхижээ. Айж баярлах нь зэрэгцээд олон төрлийн мэдрэмжүүд түүнийг бүчин авав. Өөртэй нь төгс зохицдог нойтон хөрсний үнэр энэ удаад ч мөн түүний сарнайн үнэртэй холилдон хосгүй үнэрийг түгээх нь үгээр хэлэмгүй анхилам аж.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...