" Б-Би ... "
Шаргалт үст өөрийг нь горьдлого тээн ширтэх Жонгүгаас харцаа салган зүүн гарыг нь дагуулж харлаа. Мөрийг нь гартай нь холбон лентээр ороосон байхыг хараад хоолой нь зангираад л явчхав. Өөрөө өчүүхэн шалбархай төдийд бохир оруулаад хүндрүүлчихдэг тул Жонгүгыг мөрөө гэмтээгээд ямар их өвдсөн бол гэх бодол түүнийг ч мөн өвтгөнө. Жимин аажуухан түүнд дөхөж ирээд гэмтэлтэй гарыг нь илэн тэрүүхэн хэсэгт нь үлээж өгөв.
" Намайг уучлаарай "
Жимин намуухан шингэн дуугаар бувтнахад Жонгүг үгээр хэлэмгүй их догдлолд бие сэтгэлээ эзэмдүүлж орхилоо. Мөрөнд нь хүрч ядан нэмэргүйг нь ч ойлголгүй үлээж өгөх шаргал үст түүний зүрхийг дэндүү түргэн цохилоход хүргэж хамаг хайрыг нь асгаруулна.
" Чи надтай хамт хооллох юм бол өвдөхөө болих байх "
Жонгүг Жиминээс харцаа салгаж ядан хариулахад Жимин сая л нэг юм харцаа мөрнөөс нь салган хар үстийн нүд рүү эгцэлж харлаа.
- Түг, түг
Жонгүг цээжээ чангаар нүдэх зүрхнийхээ цохилтыг дааж ядан хөл алдах шахав. Жимин үнэхээр гоо үзэсгэлэнтэй харагдаж байсан юм.
Шаргал үстийн тунгалаг нүд од мичид шиг гялтганаж сэтгэл татам үнэр яг л түүний намуухан хоолойн өнгө шиг зөөлнөөр сэнхийнэ. Хөвсгөр шаргал үс нь нүдээ бага зэрэг халхлах ч түүний цас мэт цагаахан арьсанд нүд нь гойд ялгаран гэрэлтэх аж.
Жонгүг ховсдуулсан аятай өөр рүү нь энхрий ялдам ширтэх нэгэнд унаж тусаж гүйцжээ. Түүний торгомсог арьсыг илбэн таалах гэж гараа хацарт нь хүргэх гэхэд дөнгөж тогтсон цасан ширхэгийг хүйтэн салхи үлээн хийсгэх мэт Сэүны гар холдуулж орхилоо. Гэвч Жонгүг болон Жимины харц нэгнээсээ салж ядан ширтэлцэх юм.
" Түүнд хүрэх талаар бодоод ч хэрэггүй! "
Сэүн сэтгэл догдлом мөчийг эвдэн уцаарлаад шаргал үстийг өөрийнхөө араар хийн халхаллаа. Жонгүг дурлаж орхисон нэгний талимаарсан төрхнөөсөө сая л нэг салан залхаж уурласан харцаа Сэүн рүү шидлэв.
" Чи түүнээр сонголт хийлгэхээсээ айгаа юу? "
" Үгүй ээ. Зүгээр л чиний өлбөрч үхсэн чонын сүнс шиг харц миний бамбаруушийг айлгах вий гэж болгоомжилж байна. "
" Чиний ? "
" Тиймээ, минийх! "
Сэүн ёжтой инээснээ Жимин рүү эргэж харан " Чи хэний бамбарууш гэдгээ түүнд хэлээч " гэхэд нялх багаасаа тэгж дуудуулж өссөн Жимин гэнэн хонгор аашаараа цовоо гэгч нь " Сэүнийх " гэх нь тэр.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...