Өнгөрсөнд:
Түнэр харанхуй орчлонгийн дээрээс томоор мандсан тэргэл сар түм түмээр гэрэлтэх оддын дунд тэдэн рүү мишээнэ. Хад асга ихтэй хайрга чулууны голоор харзны ус оргилон урсах хажууханд харагдана. Жижигхэн модон байшингийн том цэлгэр цонхоор сар тод тусах ч эргэн тойрон бүүдгэр аж.
Эгнүүлэн өрсөн хэдэн ширхэг лааны дөлөнд улаан сарнайн дэлбээ газраар хөглөрөх нь үзэгдэх ба хоёр хоосон хундганд дарс дүүрэх чимээ улалзан ноцох модны хамт чихэнд чимэгтэй дуулдана. Гэвч юу юунаас илүү гар гараа атгалцсан залуу хосын хуруунд гялалзах хос бөгж л үзэсгэлэнтэй байсан юм.
" Сувдан хотыг нэр шигээ дун цагаан сувд шиг орон гэж сонсож байсан ч ийм нүд гялбам цагаан гэж төсөөлсөнгүй. Харанхуй шөнөөр ч гэрэлтэж байх юм "
Тэхён бүрэнхий дунд ч цайран харагдах хад агса дунд харзны ус хүртэл харлан харагдаж тэртээ холын сарны гэрэлд цас мөс наранд гялбадаг шиг гэрэлтэхийг бишрэн харна. Тэгээд Жимины зүг харахдаа түүний булбарай цагаан арьс, булцгар улаан уруул, дур булаам нүд болон алтан шаргал үсийг хараад Сувдан улсын хамгийн сайхан сувдыг гартаа атгачихсанаа ойлгосон юм.
" Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ? "
Тэхён түүнд ойртон сууж байдгаараа биеэ чангалчихсан шаргал үстийн хүзүүг үнэрлэн халуун амьсгалаараа төөнөнө. Жимин одоо ч тайлж амжаагүй хуримынхаа хослолоос зуурч түүний дэргэд хэзээ ч ичиж байгаагүйгээрээ их ичингүйрэн суух аж.
" Би чиний юуг хамгийн их хайрладагыг мэдэх үү? "
Тэхён ичсэндээ хоёр хацар нь улаа бутарч уруулаа цусгүй цайтал нь зуучихсан омега хүүг өхөөрдөн инээмсэглэсээр " Харц тулгарч чаддаггүй хархан хоёр нүдэнд чинь хайртай. Хариу үнсэж зүрхэлдэггүй булбарай хөөрхөн урууланд чинь хайртай. Хамгаас илүү дурыг минь булаадаг ханамгүй сайхан үнэрт чинь хайртай " хэмээн шивнээд чихнийх нь ард үнсээд холдов.
Тэхён: Чи надтай ярихгүй байхаар шийдчихсэн юм уу?
Жимин: И-Ингэж нялуураад байхаар чинь юу ярих юм?
Тэхён: За боль доо, энэ бидний анхны шөнө. Надад сэтгэлээ илчлэхэд яг тохирсон үдэш шүү!
Жимин: Надад чамд илчлээд байх сэтгэл алга аа
Тэхён: Яагаад?
Жимин: Гэрлэнэ гэдэг чинь л надаас гарах хамгийн том сэтгэл, ойлгов уу?
Тэхён: Гомдмоор юм бэ!

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...