Бүрхэг тэнгэрт бүдгэрэн нуугдах оддын араас харуусах шиг хүндхэн санаашрах шаргал үст болор нүдэндээ далдалж дийлээгүй ганцаардлаа тэр алсын гараг эрхсээр аргадуулан ханьсаж байсан юм. Тэгээд тэнгэр хүртэл түүнээс оддоо харамлан хөвөн үүлсээ даллан нуухад тэрээр анх удаа өөрийгөө ийм өчүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрөв.
Жимин, тэр өөрийгөө дутуу төрснөөсөө болж хэчнээн сул дорой болж өссөнөө мэддэг мөн үүнээс зугатаах аргагүй юм. Эцгийнхээ тэнгис далай мэт хайр халамжинд тэр дэндүү эрх өссөн. Хорвоо ертөнц түүний алган дээр сүүдэр үзээгүй нар шиг л гэрэлтэж байдаг аж. Хүн бүр өөр шиг нь аз жаргалтай амьдардаг мэт тэр зовлон шаналал гээчийг амсах нь бүү хэл төсөөлж ч байгаагүй. Гэвч тэрээр эцгийнхээ хүчирхэг үлгэр дуурайлаар учирч болох эрсдлийг үүрч давах сэтгэлийн хаттай өссөн юм. Тиймдээ ч одоогийн уйтгар гунигаа тэвчин сууна. Үгүй бол тэр сэтгэлийнх нь чандаас зулгаах өвдөлтийг авч хаяхын тулд тэр нэгэн рүү хөл алдан гүйх байлаа. Тэгээд алаг нүдэндээ тунгалагтан мэлэлзэх хэр нь халин дусалж үл чадах нулимсаа түүний энгэрт шингээн аргадуулах биз ээ.
Жимин Жонгүгыг анх харсан үеэ дурсав. Тэр чамин хээнцэр хослолтой ихэр альфа нараас их сүрдэж байсан. Ялангуяа өөрийг нь нэгт нэгэнгүй сонжих хар үстийн хурц нүднээс. Тэр түүнийг яг идэх гэж буй мэт ширтэхээс гадна түүний гааны үнэр Жиминыг ихээхэн сандаргаж орхисон сон. Жонгүг түүний эзэн мэт тийм далдын аура түүнийг эзэмдэж байсан юм. Дараа нь тэд болздог болоход Жимин түүнийг өөрт нь заяагдсан цор ганц альфа гэдэгт итгэсэн. Гэвч тийм байсангүй. Тэр түүнийг бүхий л амьдралынхаа туршид хайрлан энхрийлэх нэгэн биш байсан. Тэр түүнийг аав шиг нь хамгаалан нандигнах нэгэн биш байсан. Тэр ядаж түүний багадаа уншдаг байсан үлгэрийнх нь эрэлхэг баатар ч биш байсан. Тэр зүгээр л түүнд хайртай гэж хэлдэг хөрөнгөтний боол байсан юм. Жимин түүнд цас шиг хайраа бороо мэт итгэлийн хамт өгсөн ч тэр бороо шиг их итгэлийг хөлдөөж цас шиг цагаан хайрыг нь гэсгээж хайлуулсан өвлийн нар байлаа. Уг нь тэр хэдхэн өдрийн өмнө хэчнээн хүйтнээр үлээсэн ч жаварт нь жиндэмгүй салхи байсан юм. Тэгээд Жимин дэргэд нь даарсан ч илбүүлэх дуртай усан ягаан цахирмаа байв.
Өнгөрсөнд:
Хаврын тэнгэр нэг ч торгоох үүлгүй цэлийж шаргал наран тэртээ дээрээс ээх нь цэлгэр цонхоор гялбан тусна. Цагаан буйдан дээр лагхийн сууж шилэн ширээн дээрээс нил ягаан Жасмины хандтай цайг аван оочлох ахимаг насны альфан дэргэд нэлээд хэдэн хүн хариу хүлээн амьсгалыг нь чагнан суух аж.

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...