Казоку 1 р хэсэг

207 23 0
                                    

Казоку 1р хэсэг

💎Ad white cat💎

Шинэ сургууль шинэ амьдрал гэж хэлж байгаа боловч нээх сүртэй өөрчлөлт байсангүй ээ. Сургууль даа явна гэртээ ирнэ. Өмнө нь харилцаж байсан хүмүүсээ солигдсоноор онц год юм болсонгүй. Гэхдээ энэ бодол зөвхөн Шизүгийн л хувьд. Мизүд харин энэ бүхэн туйлын таатай байгаа бололтой өглөө орой ч инээд цацруулан сайхан ааштай явах нь үүнийг батална.

Шизү: Тантай гэр лүүгээ харих гэж бөөн юм боллоо шүү гэж гэр лүүгээ алхах урт замыг ийн эхлүүлээ
Мизү: Харин тэглээ шүү. Шинэ сургуульд ороод нэлээн удсан ч энэ удаа л хамт гэр лүүгээ явж байгаа юм байна
Шизү: Та бүр намайг тоох ч гүй гэж гомдолж хэлэх ч дараа нь дулаахнаар инээмсэглэн
-Ашгүй дээ найзтай болсон тань гэхэд Мизү улам гэрэл цацруулан инээмсэглээд
-Сайн найзуудтай байна гэдэг үнэхээр хөгжилтэй юм. Өмнөх сургуульд найзууд биш бөөн араас муулагчид байсан болохоор анзаараагүй байж
Шизү: Ах минь та тэгээд хүн тоохгүй яваад байв даа. Хидэ гэх шинэ найзтайгаа нийлчихээд
Мизү: Тэгнээ тэгнэ. Чамайг тоож ядаг юм гээд зугтаад гүйчихлээ. Шизү араас нь
Шизү: Ээээ та ингэх байсан юм ууу ахааа гэсээр хөөнө.
Мизү: Тийм ээ тийм гэж хөхрөлдөн хөөцөлдөж гүйсээр гэртээ ирлээ

Гэрийн хаалга нээн ороход л архины эхүүн үнэр хамар цоргин виски архи виноны шилнүүд газраар нэг хөглөрсөн харагдана. Гал тогооны өрөө том өрөөг шагайвал ундуу сундуу болсон аяга шаазан энд тэнд. Том өрөөний ширээн дээр коктэйлны аягануудаар дүүрч тойроод сриоп, лимон гэх мэт коктейль хийхэд зориулагдсан хэрэгслүүд байх ба түүний хажууханд нь Ирүка сууж байв.
Ирүка: Өөө хүрээд ирэв үү гэж
Мизү: Та энэ энд биш баарандаа коктейль архиа найруулахгүй энэ үүгээр нэг юм болгоод гэж толгой сэгсрэн зэмлэн хэлэх бол
Шизү: Кёота аав уурлана даа гэж сүрдүүлэхэд Ирүка хошуугаа цорвойлгон хүүхэд шиг гомдлон
- Эээе та нар ямар муухай юм бээ. Хүн шинэ нээлт хийчихээд байхад гээд толгойгоо эргүүлэн
- Тэгээд ч бааранд засвар хийж байгаа гэхэд Мизү гайхширан
-Дахиад уу. Та бас юу сэдчихээв гэж нухацтай тандан асуув. Харин Ирүка амаа даран хөнгөн инээд алдан
-Хэхэ нууц гэлээ.
Шизү: Заза энэ гэрээ цэвэрлэе гээд ундуй сундуй болсон гэрээ цэцлээдд дөнгөж дуусаж байхад Кёота орж ирлээ.
Ярианы сэдэв болсон Кёота аав. Өндөр царайлаг цаанаа л нэг догь хүйтэн хувиралгүй харц нь охид бүсгүйчүүдийн зүрхийг зүсэж хэлэх үг явах явдал нь бүхний бишрэлийг төрүүлэм сайхан залуу.
Кёота гэртээ орж ирэхдээ хар том уут барьсаар орж ирлээ. Кёотагийн барьсан том хар уутыг хараад Мизү хараад Кёота руу гүйж очиж тэврээд
- Тавтай морил Кёота ахаа. Надаа гэж гараа сарвайв. Түүний авчирсан энэ хар уутанд юу байгаа хэнээс ч илүү сайн мэдэж байгаа Мизү авчирсан уутыг авахыг мөн адил хэнээс ч илүү хүсэн хэлэхэд Кёота үл мэдэг инээмсэлэн Мизүд уутаа өглөө.
Мизү жаахан хүүхэд аятай л хөөрөн уутыг аваад зул сарын бэлэг задалж байгаа хүүхэд шиг баяртай инээмсэглэн өрөөний сейфний урд суугаад том хар уутыг доош харуулан сэгсрэв. Уутнаас 100 гийн долларын дэвсгэртүүд бороо аятай асгаран шалаар нэг мөнгөн дэвсэртүүдээр бүхэгдэнэ. Мизү инээн бүгдийг нь гартаа атган мөнгөн дэвсгэртүүдийг нэг тийш харуулан тоолж эхлэлээ.
Мизүд зориулж авчирсан энэ мөнгөн дэвсгэртүүд Мизүг баярлуулж байгааг хараад Кёота таатайгаар Мизүг ширтэн зогсож байхад
Ирүка: Кёота хонгор минь нааш ир нааш ир гэж инээн түүний гарнаас тэврэн татаж суулгаад түүнд коктэйль найруулж өгөөд Кёотаг уухыг нь хүлээн хөөрхөн харахад Кёота хүлээлтийг нь эцэс болгон найруулж өгсөн коктэйлийг амсаад
-Ммм шинэ төрөл үү гэхэд Ирүкагийн нүд нь сэргэн
-Тийм шүү. Арагүй л Кёота гээд нүүр дүүрэн инээмсэглээд
-Сайхан амтыг нь мэдэрч байгаа биздээ. Исгэлэн бас чихэрлэг гэхдээ үүнээс илүү дотор шатан орох тэр хүйтэн хэр нь халуун амт гээд уруулаа долоогоод өөрийн коктэйлийг шимэн уув. Өөрийн хийсэн шинэ бүтээлдээ их л сэтгэл хангалуун суух Ирүка үүнийг илүү олон үнд амтлуулмаар санагдан хамгийн ойр сууж буй Шизүг татан
- Шизү чи ч нэг уугаад үз гээд коктэйль ээ шахахад Кёота Ирүкагийн гарыг барин
-Шизүд болохгүй гээд Ирүка руу зэмлэн хурцаар ширэхэд Ирүка дурамжханаар
-Эээ ийм гоё юм хийчихээд байхад амсуулахгүй байх чинь муухай шдээ. Шизүү алкоголь нь маш бага байгаа гээд кёотагийн барьсан гарнаас нөгөө гар луугаа шилжүүлэн бариад Шизү рүү шахлаа. Кёотагийн үгэнд оролгүй зөрүүлдэн Шизүд дахин дахин уухыг ятгахад Кёота рүкагийн энэ бодлогогүй томоогүйтэлийг нь тэссэнгүй Шизүд өгөх гэсэн коктэйлийг аваад шууд угаалтууд руу асгачхав. Ирүка кёотаг зогсоож чадалгүй коктэйлээ угаалтуурлуу асгуулсандаа гутран
- Ээээээ Кёота жаахан шдэээ гэж муухай орилоод мөчөөгөө өгөх гэсэнгүй Шизү рүү хандран
-Шизү чи ууж үзэхийг хүсэхгүй байна уу гэхэд Шизү хөхрөн Ирүка аавынхаа энэ гандан буурахгүй занг шоолон мөрөө хавчин
-Та хэзээ сурах хүн бэ гээд Ирүкагийн уйггүй зан бишрэн сууж байхад Мизү цаанаас мөнгө дэсгэрт тоолон баяртай сууж байгаа суудлаасаа босон ирээд
-Кёота ах өнөөдөр хэдийг авчирсан бэ гэж нүүр дүүрэн инээмсэглэн асуухад Ирүка Мизү хоёр хэрүүлээ мартан шууд л мизү таньсан сонирхолтой тааврыг бодол хийлнэ.
Шизү: 20 сая
Ирүка: Мм 10 сая юм уу 30 сая гэхэд Мизү толгой сэгсрэн бахархасан байхалтайгаар
-Үгүй ээ 50 сая байна гэлээ. Мизү Шизү Ирүка нар бүгдээрээ Кёота руу харлаа. Кёота юу ч болоогүй мэт цайгаа уун суун толгой дохино.
Ирүка: Тийм үү. За тэгвэл 50 сая аа яаж үрэх вэ
Мизү: Ирүка ахаа та боль л доо дандаа л үрэх талаар бодох юм

Энэ бол өдөр бүр тохиох аз жаргал эгэл нэг жирийн айлын байр байдал.

Нууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг хичээнэ 😘

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now