💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋Сургуульд Кёота Ирүка ирснээс гадна асуудал шуугиан үүсгэсэн хүмүүс ч бас ирсэн байсныг гэдгийг Кёота Ирүка Мизү Шизүгийн хэн нь ч мэдсэнгүй. Одоо бүгд л Мизү Шизүтэй хамт ирсэн тэр дэгжин ноёдыг хэн гэдгийг сонирхоно.
Ангийн хаалга даван орж ирэхэд л Шизүтэй нийлдэг охид ам уралдан
*- Тэр царайлаг хүмүүс чинь хэн бэ? Шизү
%- Аав чинь уу? Шизү
₮- Ах нар чинь уу? гэх зэргээр хэл сугалчих шахам шахам-дуулан лавлахад Ирүкатай хэрэлдээд ялагдаад байсан уур дээр нь ингэж нэрмээс болж байгаад нэлээдгүй хилэнгнэнэ охид руу
Шизү: Дахиад олон долоон юм шалгаагаад хэрэггүй гэж чангахан сануулаад ширээн дээрээ унтах гэж байгаа аятай чимээгүй гараа дэрлэн суугаад өглөө. Охид Шизүгээс дөлөн холхон очсон ч сонирхсон хэвээр охид гэлтгүй бүгд л сонирхож байсан юм. Тансаг ферари машин хөлөглөн ирсэн хэднийг хэн л сонирхохгүй байна гэж.
Сонирхсон олныг сонирхлыг бүр илүү төрүүлэх зүйл болсон нь энэ удаагийн УИХ ын гишүүн орсон өрөөнд Кёота Ирүка нар зөвшөөрөлгүйгээр орсон нь байлаа.
Дарагдаж амжаагүй сэдэв дахин дэврэн Кёота Ирүкаг өмнөхөөсөө бүр илүү сонирхож эхлэлээ. Асуултынхаа хариуг Шизүгээс авах гэж ангийн хүүхдүүд бүчихэд Шизү бүр уурлан тэднийг өөрийн амар амгаланг нь эвдэх гэсэнд нь уурлан өөртөө ойртуулсангүй.
Аргаа барсан хүүхдүүд, сониучирхах тэд, хүний хэрэгт хошуу дүрэх дурлагчид ангийн хамгийн чимээгүй ноомой Мизү рүү анхаарлаа хандууллаа. Угийн энэ өдрийн хоёр оргил сэдвийн гол учир тэгэх нь ч аргагүй биз.
*- Мизү чи Хидэтэй найз байсан биз дээ? гээд л Мизү рүү масс буюу ангийн хүүхдүүд дайран орлоо. Гарах гарцгүй болгох олон нүдэн дор Мизү эрхгүй тэдний хүссэн хариултыг өгөн "Тийм" гэлээ.
*- Хидэгийн аав нь энэ удаагийн УИХ-ын гишүүн гэдгийг мэдэж байсан уу.
Мизү: Би мэдээгүй гэж зайгаа барих гэж хичээсэн ч хувийн орон зай үгүй болтол нь шахан шавдуулан
*- Чи үнэхээр Хидэгийн аавыг гишүүн гэж мэдээгүй юм уу. Мэдэж байсан юм биш үү. Тэгээд л түүнтэй ойртоод найз болсон юм биш үү
Мизү: Мэдээгүй ээ холд гээд түлхэхэд тойрсон хүүхдүүд зайгаа барьсан ч үгээр дайрах нь зогссонгүй
*- Чамтай хамт ирсэн царайлаг хүмүүс хэн юм? Хидэгийн аавын араас захирлын өрөө рүү орсон
*- Хидэ алга болсон нь чамтай холбоотой юм уу
*- Тэр царайлаг хүмүүс чиний ах нар уу. Өмгөөлөгч чинь уу гэж түүнийг өнөөдрийн болсон яриа бүрийг түүнтэй холбон асууж шалгаана. Мизү юу хийхээ мэдэхээ байлаа. Хидэгийн алга болсон хэрэг яагаад ч юм явж байгаад өөртэй нь холбогдоно. Үүгээр ч дутахгүй Кёота Ирүкагийн ирсэн нь түүнийг улам бүр доош татна.
Мизү гүрийн хариулт өгөх гэсэнгүй ус балгасан мэт чимээгүй байсан ч өглөө болсон үйл явдал цуу яриа гэх далбаа нь дор бохирдон явсаар хаанаас гарсан нь мэдэгдэхгүй худлаар дүүрлээ. Энэ худал дунд итгэмээргүй худал, итгэмээр худал, үнэн байж болох худал, бас бага саг үнэнийн ортой худал явж байсан юм.
Энэ олон ярианы ихэнх нь Кёота Ирүка хоёрын тухай байсан юм. Мизү өөрийнх нь хийсэн хэрэг нь өөрийг нь биш сүүлдээ Ирүка Кёота хоёрыг хүртэл ороож байгаад нь санаа зовон яахаа мэдэхгүй байхын хажуугаар олны асуулт түүнийг гацан шалаанд оруулаад байлаа.
-Тэр царайлаг залуус хэн юм гэх асуултад юу гэж хариулах аа мэдэхээ байх үед Мизүгийн толгойд Ирүкагийн хэнэггүй гэх чинь "Үнэн юм үнэнээрээ л сайхан" гэж хэлж байгаа нь санаанд орон асуултаар шавдуулж байсан тэдэнд
Мизү: Тэд миний асран хамгаалагчид гэлээ. Ангийн хүүхдүүд энэ хариултыг сонсоод бүгд хэсэг алмайрлаа. Тэд өглөөнөөс хойш олон цуу сонсож бас зохиолцсон ч ийм байдлаар бодож байгаагүй тэдэнд гайхшарлийг нь төрүүлэх нь дамжиггүй ээ.
Мизү тэдний энэ чимээгүй алмайрсан байдалд нь санаа амран холдох гэхэд хэрэгт дурлагчид улам л ухан бүр өмнөхөөсөө илүү ёс бус асуултуудыг асууж эхэллээ. Асуусан асуултад нь хариулчихвал бүх зүйл болно гэж гэнэн бодож байсан Мизү бүр байдалд орлоо. Энэ хариултыг өгсний дараа бүх зүйлс хяналтаас гарч сонирхсон олон Шизүгээс хүртэл асуухаар улайрч эхлэлээ.
*- Шизү өглөөний царайлаг залуус танай асран хамгаалагч гэж үнэн үү. Аав гэсэн үг үү? гээд унтаж байсан ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж байсан Шимүгээс энэ асуултыг асуулаа. Шизү бүгдийг нь тоохгүй гэж бодож байсан ч Аав гэсэн үгэнд яах аргагүй гайхширан бослоо.
*- Өглөөний дэгжин залуус чиний аав юм уу. Тэгэхээр тэд... гээд асуултаа дуусгахаас өмнө Шизү ёс зүйгүй асуулт асуусан түүнийг мөрлөн хажуугаар нь зөрөөд Мизүгийн гараас чирээд гараад явлаа.
Хичээл тарах болоогүй байсан ч Шизү Мизүг дагуулсаар сургуулиас гарна. Мизү энгийн үед ингэж хичээлээ таслах гэж байгаад нь уурлан үглэх байсан ч энэ удаа юу гэж ч хэлсэнгүй ээ. Учир нь Шизү үнэхээр ууртай харагдаж байсан юм.
Шизү: Та яагаад хэлж байгаа юм
Мизү: Тэд асуугаад байхаар нь л гэхэд
Шизү: Тэгээд та энгийн үед охид ангийн хүүхдүүдтэй юу ч ярьдаггүй юм мөртлөө. Яагаад асуусан тэр тэнэг асуултад нь өнөөдөр хариулчхаж байгаа юм гэж ууртай орилллоо
Мизү: Ммм нөгөө гээд юу гэж хэлэх учраа олсонгүй
Шизү: Юу ч биш ээ юу ч биш гээд эргээд хараад яваад өглөө.
Мизү: Шизү уучлаарай миний буруу гэж татсан ч эргэж харсангүй юу ч хэлсэнгүй. Мизү Шизүг уурлуулж буруу зүйл хэлсэн дээ харамсан хойноос нь даган гэр лүүгээ гэлдэрнэ.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘