Казоку 34 р хэсэг

90 12 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Кёота Мизү хоёрын аминчхан яриа хурим хүрээд дууссангүй ээ. Мизү Кёотаг асуултуудаар булаад л баймаар санагдана.
Мизү: Хурим ийм юм болсон байх нээ. Тэгвэл гэрлэх санал хэн тавьсан. Хэзээ бас яаж?
Кёота: Хайраа илчлэсний дараа Ирүка гэрлье, хурим хийе гэхэд нь би хуримд бэлдэх цаг хэрэгтэй 3 сарын дараа гэрлье гээд л гэрлэсэн
Мизү: Ирүка ах ийм юман дээрээ санаачлагатай ч бодлогогүй л дээ гээд хуримын саналын талаар эргэцүүлнэ.Ийн эрхцүүлж байгаад Кёота хуримаас өмнө юу хийсэн талаарх яриаг санаад
- Кёота ахаа таныг тийм хартай гэж мэдсэнгүй. Хуучин амрагуудыг нь алаад л гээд хөхрөхөд Кёота нэг их юм бодсонгүй тайвнаар
-Өнгөрсөнг нь устгах хэрэгтэй байсан болохоор л
Мизү: Өнгөрсөн бол өнгөрсөн. Тэгвэл Ирүка ах таниас өөр хүнд дурлачихвал яах уу? Тэгээд таныг тоохгүй бол яах уу?
Кёота: Түүнийг тавьж явуулна
Мизү: Үнэхээр үү. Та Ирүка ахын төлөө тэмцэхгүй байсан юм уу? Ирүка ахыг эргээд өөртөө дурлуулаад л гэж урамтай гэх чинь хэлэхэд Кёота харин бодлогоширсон шинжтэйгээр
- Намайг сонсоно гэж үү.  Дурлачихсан юм бол юу ч болж байсан түүнийхээ талд орох болно Ирүка
Мизү: Та ийм амархан бууж өгөх юм уу? Ирүка ах сонсохгүй бол хориод явуулахгүй байх ч юм уу эсвэл дурласан залууг нь зайлуулж болно шд гэж зөөлөн шивнэн хэлэхэд  Кёота нэлээн бодож байгаад
-Хэрвээ тэгвэл Ирүка уурлана шүү дээ гэлээ. Энэ хариултыг сонсосон Мизү санаа алдан
-Ирүка ах яагаад хардуулах алхам хийдэггүйг одоо л ойлголоо. Тийм зүйл болвол та шууд л зайгаа тавиад өгчих юм байна гээд
-Тэгвэл Кёота ахаас та өөр хүнд дурлачихвал яах уу? Ирүка ахад хайртай болсон шиг ээ өөр хүнд тийм их хайртай болчихвол? гэж асуухад Кёота удаан бодсон ч үгүй
-Тэр хүнээсээ сэтгэлээ татна гэлээ
Мизү: Яагаад? Ирүка ахад хайртай шиг ээ эсвэл бүр илүү дурлачихаад хаяна гэж үү?
Кёота: Амьдрал дээр ямар байдгийг мэдэхгүй ч тоглоомд түрүүлсэн нь ялагч. Ирүка түрүүлсэн
Мизү: Тийм ээ. Тэгэхээр Ирүка ах өөр хүнд дурлахгүй л бол манай гэж бүл салахгүй нээ хэмээн их л сэтгэл хангалуун хэлэхэд Кёота нухацтай өнгөөр
- Ирүка өөр хүнд дурлавал насанд хүртэл чинь салахгүй байхыг хичээнээ гэлээ. Мизү гайхан Кёота руу харлаа. Хайртай болохоор тавьж явуулна гэсэн бодолтойгоор Ирүкад зөөлөн хандан хүлээн зөвшөөрнө гэсэн ч өөрсдөөс нь болж ийм үг хэлж байгаад нь гайхаж байсан юм. Мизү гайхсан чигтээ Кёотагаас
-Шизү бид хоёроос болоод бодлоо өөрчилж байгаа юм уу? асуухад Кёота шууд л "Тийм ээ" хэмээн хариуллаа. Хэзээ ч болохгүй ч гэлээ Кёота өөсдийнх нь төлөө ийм шийдвэр гаргана гэдгийг сонсоод Мизү хэзээ ч асуухаар зориглож байгаагүй асуултаа асууж, зайлс хийж ирсэн яриаг эхлүүлэхээр шийдлээ.
Мизү: Хэн бид хоёрыг үрчилж авья гэсэн юм?
Кёота: Би
Мизү: Хөөх та юуу? Гайхчихлаа. Тэгээд Ирүка ахад хэлсэн юу гэсэн?
Кёота: Эсэргүүцсэн. Живх сольж чадахгүй гэсэн
Мизү: Та хоёр жаахан хүүхэд өргөж авах гэж байсан юм уу?
Кёота: Үгүй ээ. Ирүка л буруу ойлгосон юм
Мизү: Та өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг хүсдэг үү. Үрчлэгдсэн биш хүүхэд. Цусан төрөл гээд байдаг даа гэж эргэлзэнгүй бас эмээнгүй асуухад
Кёота: Үгүй ээ. Цусан төрөл энд хамаагүй
Мизү: Яагаад хамаагүй гэж цусан төрөл эрхэм биш гэж үү. Хэрэг тарьдаг муу хүүхдээс илүү....
Кёота: Юу нь муу гэж Мизү? гээд Мизү рүү ширтэхэд Мизү бага зэрэг сандран
-Яагаав дээ та мэднэ шдээ. Таньтай уулзсан анхны уулзалт дээр би буруу зүйл хийж байсан.  Тийм болохоор муу... гээд хэргээ хүлээх мэт доош харан бувтанан хэлэхэд Кёота өнгөрсөнг санагалзан бодол хийлэн удалгүй инээсхийгээд
Кёота: Муу юу? Буруу гэж бодохгүй байхад л хангалтай гэж аргадангүй өгүүлэхэд
Мизү: Гэхдээ гэхдээ та яагаад бид хоёрыг өргөж авсан юм? гэж түгшин эргэлзэн айн мэдэхийг хүссэн ч мэдэхийг хүсээгүй тэр л асуултаа асуулаа. Кёота түгшин суух Мизү рүү ялдам зөөлнөөр мишээгээд гарыг нь атган " Хөөрхөн болохоор чинь " гэлээ. Кёотагийн энэ харцнаас Мизү хайрыг мэдэрч өөрийнх нь төлөө явах нэгэн би байна гэж түүнд хэлэх мэт санагдлаа. Мизү энэ гэнэтийн гэмээр төсөөлөмгүй эелдэг хариулт аваад Мизү балмагдан Кёотагаас нүүр буруулан хариу хэлж чадахгүй суув. Кёотагаас сонссон энэ үг түүнийг хэр их аз жаргалтай болж байгааг Мизү илэрхийлж чадахгүй нам гүм сууна. Кёота харин хүүгийнхээ энэ өхөөрдөм үйлдлийг харан үл мэдэг инээд алдан сууж байтал  хиншүүний үнэр хамар цоргив.
Кёота: Гал тогоо руу явсан дээр байх гэхэд Мизү ухаан орох шиг боллоо. Тэгээд шууд л энэ хамар цоргих хиншүүний үнэрийг үнэрлээд
-Хоол түлэгдчихээ юу? гэсээр гал тогоо руу зүглэлээ. Араас нь Кёота босон гал тогоо руу орвол ширээн дээр хоол гэж хэлэхэд тун хэцүү зүйл ба заваартаж бохирдсон гал тогоо харагдана.
Ирүка: За зүгээр дээ муухай харагдаж байгаа ч гэсэн амт нь дажгүй байх гэхэд Шизү хажуунаас шууд цавчин ороод
-Үгүй ээ тийм биш. Надаас зөрсөөр байгаад хийсэн бүтэхгүй. Тэрний оронд түргэн хоол захия
Ирүка: Яасан муухай юм Шизүүү. Би их хүчин чармайлт гаргасан за.  Sugar daddy гийн анхны хоол тийм ч муу биш ээ гээд ширээнд суун өөрийнхөө хоолыг халбагдан идлээ. Тэгээд төд удалгүй амнаасаа гаргаад
-За за болий гээд суудлаасаа босон Шизүгийн хойноос
-Шизү надад хятад хоол захиарай гэсээр явлаа. Ирүка Мизү Шизү бүгд л түргэн хоол захиж идэхээр болоход Кёота л ганц Ирүкагийн хоолыг идэхээр үлдлээ. Сайн ч  муу ч Ирүкагийн хийсэн хоолыг, өөрт нь нь аягалж тавьсан хоолыг Кёота идээд үлдсэнг нь савлаад хөргөгчинд хадгалав.

Маргааш
Sugar daddy гийн эхний өдрийн өглөө дуу шуутай эхлэсэн юм. Ирүкагийн өглөөний хоолны бүтэлгүйтэлээс эхлээд л...
Шизү: Ирүка ааваа одоо дэлгүүр явцгаая. Sugar daddy чинь Baby boy ийнхоо хүссэн бүгдийг авч өгдөг байхгүй юу. Ирүка ааваа та одоо Кёота аавын хүссэн зүйлыг нь авч өгөх ёстой гээд Шизү сэнсэй зааварчилвал Ирүка л сурагчийн хувьд үгэнд нь орон
-Кёота юу хүсэж байна? Би бүгдийг нь авч өгнө гээд бахдал дүүрнээр хэлэхэд Кёота хүнсний жагсаалтаа гарган
-Өндөг, сонгино, мах, төмс гээд Ирүкад хүнсний жагсаалтаа өглөө. Өглөө оройны зохисгүй хүнсний хэрэглээнээс үүдэж хоосорч орхисон хөрөгчөө дүүргэх хэрэгтэйг сануулан өгөхөд Ирүка урам нь хугарсан байдалтай аваад
-Заза Кёота хүссэн. Авий даа гэсэн ч амандаа "Хүнээр хийлгэж болох юманд" гээд үглэх ч Кёотад юм хэлсэнгүй дурамжхан гарахад бэлдэнэ. Шизү сэнсэй маань энэ хэцүүхэн нөхцлийг хараад
-Ирүка ааваа та Кёота аавд зориулж хувцас авч болно шдээ. Бүгдээрээ их дэлгүүр оръё гэхэд Ирүкагийн нүд нь гэрэлтэн
-Тийм ээээ. Явцгаая Baby boy  гээд Кёотаг чирсээр Мизү Шизүг дагуулсаар их дэлгүүр зүглэлээ.

Их дэлгүүрт
Кёота их дэлгүүрийн хүнсний тасагт хүнс ногоо цуглуулан явж түүний  хойноос Ирүка түрдэг тэрэг түрсэн шигээ уйтгартай юм аа гэсэн байдалтай дурамжхан өнгөөр
-Кёотаа ногоо авахгүй ээ. Би дургүй
Кёота: Би авмаар байна гэж хариулав. Кёота baby boy ийнхээ эрхээ элдэн ийн хэлэхэд нь Ирүка ч юм хэлж чадсангүй санаа алдан хойноос нь дагана. Кёота ногоо бүрийг сайн шинжин шинэ гэсэнг нь аван явж байх энэ үед Шизү гүйсээр Ирүка дээр ирээд
-Sugar Daddy , daddy би үүнийг авлаа шүү гээд уут дүүрэн чихэр харуулан баяртай дуу алдан асуулаа. Ирүкад энэ дуудаж байгаа байдал нь ч тэр авч байгаа зүйл нь ч тэр таалагдана. Тэгээд цоглогоор
Ирүка: Тийм ээ зөвшөөрч байна. Sugar daddy  зөвшөөрч байна гэв. Тэдний энэ харилцан яриа явсаар тэрэг дүүрэн Шизүгийн хүссэн зүйлээр дүүрч орхилоо. Энэ нөхцөл байдлаар бол Шизү-baby boy,  Ирүка-sugar daddy  юм шиг л.

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/Où les histoires vivent. Découvrez maintenant