💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Хагалгаа амжилтай болсон ч Шизү ухаан орсонгүй нэлээд хэд хоног өнгөрлөө. Энэ хугацаанд Шизүг Ирүка Кёота Мизү 3 ээлжлэн сахин сууна. Өдөр ч тэр шөнө ч ганцааранг нь хором ч үлдээсэнгүй. Ээлжлэн сахин суух санаа гарган хэрэгжүүлээгүй байсан бол Мизү хоол ч идэхгүй унтах ч үгүй сахиурийн суудлаас холдохгүй байх байсан биз. Мизүгийн байдал Шизүгээс дутахгүй хэцүү байсан юм. Кёота Ирүка хоёр чадахаараа л Мизүг тайвшируулах гэж өөрийгөө буруутгах буруутгалыг нь багасгах гэж үзсэн ч Мизүгийн гуниг шаналал үл алга болно.
Шизүгийн гарыг атган суух Мизү дээр Ирүка ирээд
- Миний ээлж болчихлоо. Шизүгээ санаж шүү хэмээн инээмсэглэн хэлэхэд Мизү хариу хэлсэннгүй толгой дохин бослоо. Ирүка Мизүгийн энэ гутранг байдлыг харж тэссэнгүй өөрлүүгээ харуулаад
-Хөөе Мизү би уурлалаа шүү. Ингээд үхмэл царайлаад байх юм бол Шизү ч гэсэн уурлана даа. Жаахан цоглог хэмээн сэтгэлийг нь засах гэж хөгжилтэй хөхрөн хэлэхэд Мизү Ирүка руу муухай харан гарыг нь холдуулан
-Ийм үед намайг яа гэхгээв. Би тань шиг биш гээд уурлан гараад явчихав. Мизү Ирүкад нэг талаараа дургүй нь хүрнэ. Ийм үед цоглог инээмсэглэн байгаа нь түүнийг бачимдуулан уурыг хүргэн Ирүкаг үзэн ядмаар санагдагдуулна. Гэсэн ч хаалга хаан гараад л Ирүкад муухай хандасныхаа дараа л буруу зүйл хийж уураа Ирүкад гаргаж орхисондоо харамсан дахиад л өөрийнгөө буруутгав. Мизү үхлийн тойрогт орсон мэт доороо дахин дахин эргэлдэж байлаа.
Ирүка Мизүгийн хойноос харан санаа алдан унтаж буй аниргүй Шизүд хандан
-Шизүхэн минь сэрэхгүй бол Ирүка аав нь уйллаа шүү гэж гунигтай хэлээд төд удалгүй инээмсэглэн Шизүгийн гарыг атган
- Сүүлд бүгдээрээ Кёота бид хоёрын хайрын түүхийг ярьж байл уу? Тийм ээ тэгсэн. Тэр хайрын түүх та нарт сонирхолтой байсан байх л даа. Гэхдээ одоо би бүр илүү сонирхолтой хайрын түүх ярьж өгнө за гээд Шизүгийн хөнжлийг нэмэн хучаад унтаж буй Шизүгийн хамрыг зөөлөн чимхээд
-Мизү Шизү гэх хоёр сэргэлэн золигнуудад дурласан түүхээ ярьж өгье за гээд бүр ч хөгжилтэй инээмсэглэн яриагаа эхлэлээ.
Өнгөрсөнд
Өмнө Мизүд хэлж байсанчилан Кёота анх хүүхэд өргөж авах санаа гаргаж байсан билээ. Энэ санаагаа Ирүкад анх хэлсэн тэр өдрөөс эхлэн Ирүкагийн амьдралд шинэ хуудас нээгдэх шиг болсон юм.
Шинэхэн нээсэн баарандаа шинэ цэсээ бэлдэн текний өмнө коктейл найруулан зогсоно. Харин Кёота үйлчилүүлэгчийн суудал дээр сууна. Ирүкагийн жаргалтай инээд цацран зогсож байхад
Кёота: Хүүхэд өргөж авцгаая гэж чимээгүй байж байгаад гэнэт хэлэхэд Ирүка бодсон юмгүй
-Тэгье ээ гэлээ. Сэтгэл ханамжтай байдлаасаа болоод Кёотагийн хэлсэнг бодолцсонгүй шууд хариултаа хэлчихэв. Кёота хүссэн хариултаа сонсоод босоход Ирүка гайхширан
-Айн юу? Кёота чи сая хүүхэд гэсэн үү ? гэж дуу алдлаа. Одоо л нухацтайгаар бодож байгаа бололтой бодитойгоор эргэцүүлэн
-Хүүхэд ээ би чадахгүй ээ Кёота. Би хүүхдүүдтэй таарамж муутай гэхэд Кёота энэ шалтгийг нь тоосонгүй босон явлаа.
Ирүка гайхширан балмагдсан чигтээ Кёотагийн хойноос яван
-Уйлаан майлаан живх угж гээд л бүтэхгүй шдээ хэмээхэд Кёота машины хаалгийг нээн
-Зүгээр ээ. Би зохицуулчихна гэлээ. Ирүка хэлэх гэсэн үгээ залгиад
-За за Кёота тэгж хэлж байгаа бол гээд машинд суув. Тэр хоёр явсаар асрамжийн газар ирлээ. Ирэхээсээ өмнө өргөж авах хүүхдүүийн талаар буюу Мизү Шизү хоёрын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан суухдаа Ирүка Кёотаг харан гайхширан тормолзохоос өөр юм хийсэнгүй.
Тэр үед Ирүкагийн толгойд Кёотаг хүүхдүүдтэй таарамжтай байж хайрлан энхрийлнэ гэсэн төсөөлөл өчүүхэн ч байгаагүй болохоор тэр биз. Өөрийгөө ч гэсэн хүүхэд гэх сул дорой эмзэг бүлэгтэй харьяалан бодож байгаагүй болохоор ингээд хүүхэд өргөж авахаар асрамжийн газар руу явж байна гэхээр л гайхширна.
Асрамжийн газрын үүдээр орж ирлээ. Одоо үдийн хоолны цаг болж байгаа учир бүх хүүхдүүд ширээндээ томоотой суугаад хоолоо идэцгээнэ. Тэр дундаас дэлгэрэнгүй антек дээр байсан Мизү Шизү хоёр Ирүкагийн нүдэнд туслаа.
Хэт жаахан хүүхэд биш нь санаа амарч байсан ч 7 настай хүүхдүүд гэдэг бас л төвөгтэй. Айгаад уйлаад жийрхээд дасаж өгөхгүй бол яана гэдгээс Ирүка санаа зовж байсан ч Мизү Шизүг хараад л энэ бодол нь алга болчих шиг боллоо. Усны дусал шиг ижил тэр хоёрыг хараад хамгийн түрүүнд бодогдсон бодол бол "Үзэсгэлэнтэй юм" гэх бодол.
Кёотагийн сонгосон хүүхдүүд болохоор Ирүка голж шилж эргэлзэж тээнгэлзэсэн юм үгүй шууд дараагийн алхамаа бодон яаж дотносдог юм билээ гэсэн бодолоор толгойгоо дүүргэлээ.
Үдийн цайны цаг дуусан чөлөөт цаг болов.
Энэ цагаар Ирүка Мизү Шизүг усны дусал шиг биш цасан ширхэг шиг гэдгийг харлаа. Шизү цэцэрлэгийн талбайгаар хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглох бол Мизү ганцаараа элсэн дээр байшин барин сууна. Ирүка тэднийг харан инээмсэглээд
-Хөөрхөн юм аа гэж дуу алдав.
Ирүка тэдэндтэй дотносох эхний алхамыг хийн Мизүгийн дэргэд ирэн суув. Мизү Ирүка руу хараад юм хэлсэнүй тоосон ч үгүй өөрийнхөө юмыг хийнэ. Ирүка ч бас юм хэлсэнгүй Мизүгийн хийж байгаа байшинг барихад нь туслалаа.Чимээгүй тэр хоёр ойлголцсоор асрамжийн газрын элсэн биет план зурагтай болов. Энэ бяцхан хамтын ажиллаа дөнгөж дуусахад орой нь хоолны цаг болж хонх дуугарав.
Бяцхан Мизү босон Ирүка руу баяртай гэж далаад орлоо. Ирүка инээмсэглэн Кёота дээр очоод
-Үнэхээр хөөрхөн юм. Тийм ээ би хүсэж байна. Тэднийг хүсэж байна гэж баяртай өгүүлэхэд Кёота толгой дохин
-Тэднийг өнөөдөр аваад гэр лүүгээ явцгаая гэхэд Ирүка нүүр дүүрэн инээмсэглэн толгойгоо дохилоо. Шийдвэрт хүрсэний дараа асрамжийн газрын багш Мизү Шизү хоёрыг дуудан Ирүка Кёота хоёр дээр авчирлаа.
Бяцхан Мизү Шизү хоёр хөтөлцөөр өөрсдийнхөө цүнх хувийн хэрэглэлтэйгээ хүрч ирлээ. Цоглог Шизү маань Мизүгийн араар нуугдаад гарыг нь тас атгачихсан Ирүка Кёота хоёрыг харах ч үгүй шал ширтэн зогсох бол Мизү зоригтой гэх чинь тэдний өөдөөс харна. Бяцхан Мизүгийн хувьд тэд тийм ч танихгүй хүн биш байлаа. Кёотатай захирлын өрөөнд уулзаж байсан болохоор бага зэрэгэмээнж харин Ирүкатай хамт тоглож байсан учир дотно санагдах ч бяцхан Мизүгийн хувьд тэдэн рүү дайсан руу харж байгаа аятай хурцаар ширтэнэ.
Шизүгийн өхөөрдөм байдал, Мизүгийн хурц харцанд нь гайширан тэднийг ширтэж байгаад инээмсэглэн доош тэдний хэмжээнд тааруулан өвдөглөн суугаад
-Намайг Ирүка гэдэг гээд Кёота руу заан
-Түүнийг Кёота гэдэг. Харж байгаачлан бид эрэгтэй. Өнөөдрөөс бид хоёр та хоёрын аавууд байх болно хэмээлээ. Мизүгийн сэрэмжлэсэн харц алга болоогүй ч Шизү ахынхаа хойноос гаран Ирүка Кёота хоёр руу харлаа. Шизү Ирүкаг биш Кёотаг хараад нүүрэнд нь ирээмсэглэл тодрон Мизүгийн гарыг татаад
-Оний чан Оний чан тэр нөгөө 1000 иений ах байна гэж Кёота руу заалаа. Ирүка гайхширан Кёота руу харвал Кёота үл мэдэг инээв. Шизү Кёота руу гүйж очоод
- Та ах бид хоёрыг өргөж авах юм уу гэхэд Кёота бяцхан Шизүг дээш өргөн тэврээд
-Тийм ээ гэлээ. Ирүка энэ ер бусын дотно байдал дургүйлхэн
-Хөөе хөөе би энд байна шүү гэхэд Шизү Ирүка руу хараад
-Кёота ахаа тэр таны туслах юм уу гэлээ. Ирүка гацах шиг болоод удалгүй хөмсөг нь таталдан
-Муухай юм бэээ. Би сая өөрийгөө танилцуулсан биздээ. Хөөе Мизү тийм биздээ. Би сая өөрийгөө их гоё танилцуулаад дуусаж байхад гэж гомдолоход Шизү хөхрөн инээв. Мизү Шизүгийн энэ жаргалтай инээмсэглэлийг хараад сэрэмжээ буулган Ирүка Кёота хоёрыг дагасан юм.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
ESTÁS LEYENDO
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘