Казоку 49 р хэсэг

73 10 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Нойрсуулагчийн нөлөөнд автан унтаж буй Мизү хүйтэн мөстэй ус нүүр лүү гээ цацуулан сэрлээ. Эмний нөлөөнөөс гарч ядан ухаан орохдоо тэрээр өөрийгөө хэцүүхэн нөхцөлд байгаагаа ухаарав. Хүчтэй эмний нөлөөнөөс болон толгой нь манарах мэт болж байсан ч энэ бүхнийг ухаарах ухаантайгаа байсан Мизү хөмсөгөө атиралдуулан өөр лүү нь хүйтэн ус цацсан луугийн шивээстэй залууг хараад удалгүй эргэн тойрноо ажлаа. 
Хүлээтэй сандал дээр сууж тойрон бөөн буу зэвсэгтэй ширүүн харцтай залуус түүнийг өөрийн олз мэт  хурцаар ширтэж, зарим нь элэглэх мэт буланд доогтой жуумалзан шивэр авир хийхийг хараад Мизү хөмсөгөө атиралдуулан “Яагаад энд ийм нөхцөлд байгаагаа ойлгож ядан” асуух асуултаар толгойгоо дүүргэж байхад цаана суух толгойлогч бололтой тансаг луун хээтэй нөмрөг нөмрөн навчин тамхи татах залуу
-Хард диск хаана байна гэмээв. Мизү бүр гайхширан
-Юун хард диск гэж ёозгүй асуухад хүйтэн ус цацсан луун шивээстэй залуу Мизүгийн нүүр лүү бөгжтэй гараараа цохив. Мизүгийн буйл нь сэтрэн ам нь цусаар дүүрлээ. Мизү хурцаар луун шивээстэй залуу болон тамхилан суух толгойлогч хоёр руу ширтээд цустай шүлсээ газар хаян
-Уучлаарай юу яриад байгааг чинь ойлгохгүй байна хэмээн басамжилсан эрхэмсэг өнгөөр өгүүлэв. Тамхи татан баавартай суух толгойлогч залуу
-Ээж нэртэй тэр авгай өгөө биздээ хэмээн уцаарлангүй хэлэхэд Мизү дахин гайхширалд автлаа. Асрамжийн газарт 7тойд нь хаяад явсанаас нь хойш хараагүй тэр эмэгтэйг хэлж байна уу? гэж гайхширан бас түүний хажуугаар уур нь хүрнэ. Бүхэл бүтэн 10 жилийн дараа хаяад явсан тэр эмэгтэйгээс болоод ийм нөхцөлд сууж байгаагаа ухаараад Мизүгийн уур нь хүрэхгүй гээд яах билээ.
-Надад ээж байхгүй гэж хүйтэн өнгөөр эргэлзэх зүйлгүй өгүүлэхэд өмнө байх луун шивээстэй залуу тэр эмэгтэйн буюу ээжийнх нь зургийг нь нүүрэнд нь тулгаад
-Энэ танай ээж биш үү. Айн гэж цамцнаас нь заамдан аваад нүүр рүү нь хашигран асуухад Мизү өчүүхэн ч хувирал үзүүлэлгүй
-Үгүй. Би ээжгүй гэлээ. Луугийн шивээт залуу уурлан Мизүгийн гэдэс рүү нь цохилоо. Мизү бишгүй их өвтөлт мэдэрсэн ч нэг ч авиа гаргасангүй шүдээ зуун мөчөөгөө өгсөнгүй. Үүнд нь бүр бухимдан нөгөөх шивээст залуу дахин гэдэс рүү нь цохиод
- Нөхрийнхөө үхсэн хүүрийн нэр төр гэж баастаж хуцаж байгаад нууц мэдээлэл хулгайлсан тэр эмийг хэлж байна гээд нүүрэн дээр нь ээжийнх нь  зургийг тулган бариад
-Энэ өлөгчин чиний ээж мөн биздээ. Чамд өгсөн хард диск хаана байна  гэхэд Мизү хариу хэлсэнгүй.
Өөрийн хариутыг аль эрт хэлсэн тул дахиад хэлэх хэрэг байхгүй гэж үзэн тас гүрийн юм хэлсэн ч үгүй. Биеийг нь төрүүлсэнээс цаашгүй тэр эмэгтэйг өөрсдийг нь хаясан шиг  хөсөр хаян ээж гэх хүндэтгэх нэрийг үүрд булшилсан юм.
Төрүүлсэн эх нь хүртэл хаяад явдаг, төрүүлсэн хүүдээ ч тоглоом болгож хүүхэд өргөж авдаг энэ хэрцгий шударга бус ертөнцийн үнэнийг багаасаа мэдсэн Мизү төрсөн эцэг эхийнхээ тарьсан хэрэгт цочирдон гомдлох бодол тээсэнгүй. Гагцхүү энэ хэрцгий ертөнцийн үнэнтэй дахин нүүр тулсан хэрэг. 

Казоку / Гэр Бүл/Dove le storie prendono vita. Scoprilo ora