💎Ad white cat💎
Ирүка үглэсээр л Кёотаг өөр хүнтэй болчихож гэж гомдолсоор л энэ үглээнээс нь залхсан
Шизү: Ирүка ааваа та үнэхээр Кёота аавыг өөр хүнтэй болчихсон гэж итгээд байгаа хэрэг үү. Би Кёота аавыг өөр хүнтэй болсон гэдэгт итгэхгүй ээ гээд гэмгүй инээмсэглэн хэлээд удалгүй нэг л хүйтэн өнгөөр
-Харин та Ирүка ааваа та бол өөр. Таньд өөр хүн байсан уу ? гэж хэнэггүй гэх чинь хэлэхэд энэ үгэнд нь Ирүка гайхшран түүн рүү харлаа.
Шизү: Хэлээч Ирүка ааваа та Кёота ааваас өөр хүнтэй байсан уу? Гэрэлснээсээ хойш үгүй байх л даа. Гэхдээ өмнө нь ? гэж Ирүкаг гацан шалаанд хийх асуулт асуухад Ирүка юу гэхээ мэдсэнгүй. Яах араггүй одоо түүний толгойд мянга мянган бодол эргэлдэж байгаа биз ээ. Энэ хүйтэн жихүүн байдлаа ч, Ирүкагийн цоо ширтэх нүдийг ч үл тоон Шизү дахин хүйтнээр
Шизү: Би одоо ч та хоёрыг яаж явж байгаад гэрлэсэнг гайхдаг. Кёота аав ямар хүн билээ дээ. Та мэднэ. Тэр таныг хуурна гэж үү. Би эргэлзэж л байна. Харин та Ирүка ааваа гэж хурцаар ширтсэнээ инээн
Шизү: Та гэй баарныхаа бүжигчдийг яаж сургадаг юм. Та хиймэл эрхтэнгээр өөрийгөө хангадаг уу. Таньд байдаг биздээ. Та яадаг юм. Та баарны үйлчлүүлэгч, зөөгч, бүжигчид нартаа та тийм юм заадаг биздээ. Та өөрөө.. гээд үгээ гүйцээлгүй Ирүка руу харлаа.
Энэ сэтгэл сэрт хийлгэм үгсийг хүлээж авсан Ирүка бараг л уйлах нь шахуу Шизү рүү харан
Ирүка: Юу гэж дээ. Шизү чи яасан муухай юм бэ гээд Мизүгийн араар ороод Мизүд хандан
Ирүка: Мизү чи үнэнийг нь хэл л дээ. Би тэгдэггүй биз дээ. Мизү чи дүү дээ хэл л дээ гэж гонгиноход гэхэд Мизү санаа алдан
Мизү: Ирүка ах хүн хөлсөлдөг юм аа. Баарны тал дээр гэхэд Шизү үл итгэсэн харцаар харан нэг хөмсгөө дээшлүүлэн
Шизү: Үнэхээр үү. Ирүка аав шиг хүн тэгдэг хэрэг үү. Та хэсэг хугацааны зүйлд биш үүрдийн зүйлс хүсдэг байх аа. Та хүн хөлслөх хүн биш дээ. Харин өөрөө зааж өгөх төрлийн хүн шүү дээ. Ийм хөгжилтэй зүйлээс та татгалзахгүй дээ. Тэд нарт хүрч харьцаж мэдрүүлчихээд ингэж ярьж болж байгаа юм уу Ирүка ааваа. Тэр олон бузар зүйлс хийж гараа бохирдуулчихаад Кёота аавд наад гараараа хүрэхээсэй, тийм ажил хийчихээд Кёота аав руу очихоосоо ичихгүй байна уу. Хуурсан гэвэл та л юм биш үү. Уучлалт гуйх нь Кёота аав биш магадгүй та байх гэж ихэд тайвнаар Ирүка руу ширтэж байгаад л Хүнд хүнд үгс асуултыг хэллээ. Харин энэ эмзэг сэдвийг нь хөндсөн асуултанд нь хэцүүдсэн Ирүка Мизү рүү хараад
Ирүка: Мизү би тэгдэггүй биз дээ. Чи дүүгээ ав л даа. Дүү дээ хэл л дээ гээд Мизүг чангаахад
Мизү: Заа одоо болно Шизү. Ирүка ах тэгэхгүй гэж Ирүкаг өмгөөлөхөд Ирүка баяртагаар Шизү рүү харахад
Шизү: Үнэн шдээ. Энэ таны ажил Ирүка ааваа. Кёота аавыг та ажилаа хийгээд өөрийг тань тоохгүй байна гээд уучлалт гуйхыг шаардах тань ичгүүртэй биш үү гээд улам давшихад Ирүка тэсэхээ байсан бололтой үгийг нь таслан
Ирүка: Шизү чи ёстой муухай. Ингэж хэлээд байхдаа ядаг юм. Надад энэ гэрт багтаж шингэх зай алга гэсээр өрөөнөөс уйлаад гараад гүйчхэв.
Гүйгээд алга болсон Ирүкагийн хойноос харсаар
Мизү: Арай л хэтрүүлчихсэн биш үү. Кёота аавд тэгэж хэлүүлчхээд сэтгэл санаагаа засах гэж ирэхэд нь
Шизү: Зүгээр дээ ахаа. Үнэндээ Ирүка ах өөрөө энэндээ маш анхаардаг баарлуу орох болгондоо бээлий өмсдөг биздээ. Тэр иймэрхүү ажил хийхдээ үргэлж бээлийтэй байдаг. Энэ зан нь л Ирүка аавын Кёота аавд үнэнч ханддагийн нэгээхэн илэрхийлэл нь юм даа. Гэхдээ л баарныхаа ажилчдыг өөрийн гараар сургах хоббитой нь өөрчлөгдөхгүй л дээ гэхэд
Мизү: ААН Нөгөө хар арьсан бээлий. Дээрээ шигтгээтэй их л чамин эд. Ийм болохоор л дандаа өмсөөд байдаг байжээ
Шизү: Та Ирүка аавын баруун гар байж анзаарж байгаагүй хэрэг үү. Ер нь Ирүка аав Кёота аавыг хуурч хэзээ ч зүрхлэхгүй шд. Тийм болохоор л бүр бээлий өмсөж байгаад баар луугаа ордог юм шүү дээ. Тэгэхгүй бол тэр шууд нүцгэн гараараа бусад хүмүүст тийм зүйл сургаж зүрхлэхгүй. Үнэндээ зүгээр л нэг бааранд заавал тийм хард үзүүлбэр байх хэрэгтэй үгүйг мэдэхгүй л юм гэхэд
Мизү: Тийм байх нь. Гэхдээ тийм гэдгийг нь мэдсээр байж. Яаж байгаа юм Ирүка ахыг тэгж хэлдэг нь хэмээн Шизү рүү зэмлэнгүй харан Ирүкаг өрөвдөн хэлэхэд Шизү Мизү рүү өхөөрдөмөөр хараад
Шизү: Эээ ахаа битгий уурлалаа. Би үүнийг хоёр аавынхаа төлөө л хийсэн. Кёота аавыг уучлалт гуйхыг хүлээж байснаас Ирүка аавыг бууж өгүүлсэн нь хамаагүй хурдан биш үү
Мизү: Мммм магадгүй л юм гэж зэмлэнгүй харц өөрчлөгдөн инээхэд Шизү үүнд нь урамшин
Шизү: Нээнээ тийм байгаа биз. Кёота Ирүка аав нар хурдан эвлэрчихвэл сайн шд. Түүний тулд Ирүка аав л буулт хийх хэрэгтэй гэж өөртөө ихэд итгэлтэй өгүүлэхэд Мизү ч санал нийлэн толгой дохин
Мизү: Ирүка ах удаан хүлээх тусам өөрт нь л муу юм байна даа хэмээхэд Шизү ахдаа эрхлэн тэврээд
Шизү: Тийм шүү. Ахаа би сайн юм хийсэн байгаа биз дээ. Тийм биз гэж магтаал хүлээх мэт эгдүүтэй харахад
Мизү: Хэхэ тийм ээ тийм. Тэр хоёрыг эвлэрүүлэх их сайн зүйл хийж гээд толгойг иллээ.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘