Казоку 42 р хэсэг

71 10 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Эх хүний үрээ гэх сэтгэл агуу. Өөрөө тамд байсан ч диваажинг үрдээ хүсэхээр агуу. Хүүгийнхээ буруугаас болж, түүний тарьж орхисон үйлээс үүдэн ингэн шар махтайгаа хатан өөрийгөө хэмлэн зовж байсан ч цусаар уйлах үрээ зүхэж чадсангүй. Харин ч түүний өвдөлт зовлонг үүрэхийг хүснэ.
Хидэг үзэн ядаж чадалгүй өрөвдөн энэрэх эх гэж бий. Тэднийг ийм нөхцөл байдалд хөтлөн аваачсанд буруутгахыг хүсэхгүй ч тэдний хувьд буруутан болсон Мизү. Түүнийг ч бас ингэж энэрэн хайрлах ээж бий болов уу? Хэдий Мизү Шизү хоёрт Ирүка Кёота хоёр гэж байгаа ч түүнийг дэлхий дээр хүн болгосон нэгэн бий болов уу?

Хүн болох хувь заяаг амсан төрсөн л бол эх хэмээх нэгэн бий. Мизү Шизү гэх усны дусал шиг хэрнээ цасан ширхэг шиг ялгаатай хоёр бяцхан амийг хорвоод төрүүлсэн нэгэн гэж бий.

Тэрээр хотын захын нэгэн агуулахад хэвтэнэ. Түүний бие хөндүүрлэн амьсгалахад ч бэрхшээлтэй босох битгий хэл хөдөлж ч чадахгүй үхлээ хүлээх түүнийг нэгэн залуу
-Хөөөе өлөгчин минь хаана байна? Хард диск хаана байна гэж заамдан сэгчүүлэнэ. Тэрээр юм хэлэх хүсэлгүй байгаа бололтой чив чимээгүй. Үүнд нь залуу багтартлаа уурлан эмэгтэйг газар саван хөшигчинө. Эмэгтэй нэг ч үг ган хийсэнгүй цусаар ханиалган газар хэвтэнэ.

Залуу түүнийг дахин дээш нь өргөн заамдах даа хүзүүнд нь байх зүүлтийг харлаа. Зүрхэн хэлбэртэй, жижиг зураг хадгалах зориулалтай тэр зүүлтийг залуу хүзүүнээс нь тасдан авлахад гэнэт л эмэгтэй залуугийн хөлийг барин
-Өг. Наадахаа өг Жек хэмээн эцсийн хүчээ баран байж бархиран ориллоо. Энэ байдлыг нь харсан Жек ёожтой гэх чинь инээгээд нүүрлүү нь хөшиглөн
-Бүлгэмээс мэдээлэл хулгайлчихаад их том байна аа хэмээн эмэгтэй дээр бахтай нь аргагүй гишиглэн түүнээс булаан авсан зүүлтээ дэлгэн зургийг нь харлаа. 4,5 настай болов уу гэмээр хоёр ихэр хүү инээмсэглэн татуулсан зургийг хараад Жек хорон инээн
-Хүүхэдтэй байсан хэрэг үү. Нөхрөө цагаатгах гээд яваа хүн хүүхэдгүй байвал гэж дээ хаха хэмээн чангаар инээхэд эмэгтэй дээр нь гишиглэх хөлийг нь түлхэн холдуулаад
-Тэднээс савраа тат гэсээр эцсийн хүчээ шавхан байж түүнийг түлхэн унагаагаад зүүлтээ авлаа. Түрүүн л хөдлөх тэнхэлгүй байсан тэр хүүхдүүдийнх нь талаар ярьж эхлэхэд, гэмтээх вий гэсэн бодол бодогдох төдий л хүч орон түүнийг эсэргүүцсэн нь энэ байсан юм.

Жекийг тэнцвэр алдан унасан хойно эмэгтэй зэвсэг тэмтчин хайна. Дотуур гадуур гээд гэмтэл бэртэлээр дүүрэн ядарсан эмэгтэйгээс Жек түрүүлж хөдлөх гэж цөхөөд ч байсангүй. Түүнээс урьтаж зэвсэг олон авчээ. Буу ч биш хутга ч биш харин жоотуу авсан тэрээр хорлонтой инээгээд эмэгтэйгийн толгой руу жоотуугаар цохин толгойг нь нүхлэн хаялаа. Тэгээд туйлын жаргалтай инээмсэглэлээр инээн
- Гэр бүлийн эмгэнэлт түүх хүүхдүүд дээр нь дуусах нээ хэмээн зүүлтэн дээрх хоёр ихрийг харан
-Нөхрийнхөө нэр төрийг цагаатгахийн тулд хүүхдүүдээ ч золиход бэлэн мунхаг эмэгтэй гээд тачигнатал ганцаар инээсээр босоод эмэгтэйн толгойд зоож хаясан жоотуугаа мөрлөн
-Зүгээр дээ та нар бүгд тамд уулзах болно гэсээр гарлаа. Амиараа хамгаалаад байгаа хулгайлсан мэдээлэлээ хүүхдүүддээ өгсөн байх хэмээн таамгалсан Жек. Зүүлтэн дээрх хоёр ихрийг буюу Мизү Шизү хоёрыг хайх эрэлд гарсан юм.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now