💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Ирүкагийн дэггүйтэл дүүрэн тэр өдрийн хөгжөөнт явдал өндөрлөж хичээл сургууль эхлэлээ. Гэрт нь дуусашгүй их сонин содон хөгжөөнт явдал болдог ч хичээл сургууль дээр нэгэн хэвийн. Ингэж хэвийн энгийн гэж хэлсэн ч нэг хэвэнд цутгасан мэт өдөр бүр ижил байхгүй нь мэдээж
Ялангуяа сүүлийн хэдэн долоо хоног гайхширал төрүүлэм, уур цухал хөдөлгөм олон зүйл болсон юм. Энгийн өдрүүдийг эгдүүцэл гайхширалаар дүүрж байгаа нь нэгэн охиноос үүдэлтэй ажээ. Үсээ хоёр хуваан өндөр гэгч боон, уруулаа өнгөцхөн нүүрээ хөнгөхөн будаад , Шизү рүү гялалзан гэрэлтсэн нүдээр харан хойноос нь уйгагүй дагах тэр охин Мэй.
Сургуулийнг ихэнх охидийн мэдэх play boy Шизүгийн дүрэм гэмээр баттай нэгэн яриа нь бий. Тэр нь Шизү хайрын захиа авч, охидтэй нэр холбогдох ч гэлээ хэзээ ч үерхэхгүй гэх үнэн.
Харин энэ охин гарч ирсэн дариудаа олны өмнө Шизүгээс үерхэхийг гуйсан агаад Шизү татгалзсан юм. Магадгүй олны өмнө түүнийг гуйвал, бусад охидод байхгүй их зоригтой гэдгээ гэрчлэвэл зөвшөөрнө гэж андуу бодсон байж болох юм. Юу ч гэж бодсон Шизү түүнийг нэг нүдээрээ ч тоож харсангүй.
Татгалзсан хариу авснаа ч үл тоон түүний хойноос гүйх түүнийг Шизү нээх тоосонгүй. Олон ч охидыг араасаа гүйлгэж сурсан болохоор арга эвийг учир начигийг нь олоод явчихдаг түүнийг амьдралд араас нь уйгагүй гүйх энэ охин нээх их саад болоод байсангүй. Гэхдээ энэ бүхэн эхний хэд хоног л....
Өглөө мэндлэх гээд ангийн үүдэнд нь хүлээн зогсоно, өдрийн өглөөний цай бэлдэн сэтгэлээ гаргаж хийсэн юм шүү хэмээн инээмсэглэн өгөн, яриа нийлэх гээд олон юм асууж бас ярина гээд л энэ мэтчилэн Мэйгийн Шизүг татах гэсэн оролдого няцашгүй байлаа. Энэ тоолонд нь Шизү түүнд хүйтэн хандана. Зуурсан жанхуу шиг наалдамхай харилцаанд дургүй тэрээр Мэйг харах төдийд инээмсэглэл нь арилж хүйтэн хөндий болон түүнийг тоохгүй бүр сонирхох ч үгүй байгаагаа илэрхийлнэ.
Гэвч тэр охин Шизүгийн төсөөллөөс хүртэл даван гарч. Тооцоолж байсан арав хоногоос илүү гарлаа. Зүрх нь эмтэрч өөрийг нь орхиход арван хоног хангалттай гэж бодож байсан ч тэр хугацаа өнгөрч бүхэл бүтэл хоёр долоо хоног болжээ.
Энэ бүгдийг хөндлөнгөөс ажиж байсан Мизү хүртэл түүний энэ уйгагүй байдалд цухал нь хөдлөнө.
Яагаад тэр ингэж их хичээгээд байгаа юм?
Татгалзсан хариу, үл ойшоолт, хүйтэн харьцаа түүнийг бууж өгөхөд хангалтгүй гэж үү?
ESTÁS LEYENDO
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘