💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸-Мэй эсвэл хүйтэн муухай хандуулах дуртай Мазохист юм болов уу? Эелдэг хандаад үзэх үү? Гэж Шизү толгойгоо маажин гайхшран хэлэхэд Мизү толгойгоо сэгсрэн
-Үгүй ээ яаж дээ гэж дуу алдан босож ирлээ.
Шизү: Мазохист байх аа. Яг мазохист л байж таараа. Би хүйтэн муухай хандаад та бүр цаасны хутгатай сүрдүүлээд хүслийг нь бүр илүү нэмчхэж
Мизү: За юу гэж дээ. Ийм юм хаа байсан юм. Мазохистын талаар хамгийн сайн мэдэхээрээ Ирүка ахаа юу гэж бодож байна. Тийм юм байхгүй биз дээ
Ирүка: Мазохист гэхээсээ илүү Шизү чи түүний юмыг авчхаад өгөхгүй байгаа юм биш үү
Шизү: За боль доо. Ирүка ааваа. Та одоо намайг юмаар дутагдаж гачигдаад хулгай хийгээд явахаар харагдаад байна уу
Ирүка: Үгүй ээ би тийм утгаар хэлээгүй. Яагаав Би зүрх сэтгэлээ алдчихлаа гээд байдаг шүү дээ гэж хөхрөн хэлэхэд Мизүг Ирүка руу муухай харан
-Мэйг яаж зайлуулах талаар асууж байхад угаасаа Мэйг Шизүд сайн гэдгийг мэднэ гэлээ. Ирүка номхон суугаад нухацтайгаар бодон
-Ярвигтай ч ахлах сургуулийн охинд тохирсон нэг арга байна
Шизү: За юу??
Ирүка: Түүнийг шинэ хайртай учруулах хэмээгээд гэгээлэг инээмсэглэхэд Мизү Шизү хоёр үл бүтэх харцаар хараад
-Яг уу? Гэвэл Ирүка хаанаас ч юм бэ ямаан сахал гаргаж ирээд нүүрэн дээ наав. Тэгээд түүнийгээ илэнгээ
-Хайрын зууч энд байхад юу ярина вэ? Би чинь баарныхаа ихэнх хосыг нийлүүлсэн хүн шүү. Ахлах сургуулийн охин сонирхох хүн чинь хэн билээ гэж их л бахдалтай хэлэнгээ утасныхаа жагсаалтыг эргүүлэн харна.
Шизү: Нэг л найдлага төрүүлэм сонсогдоод явчих чинь гэх бол Мизү дотроо “Хүний наймаа руу л явчих юм шиг сонсогдоод байх чинь “ гэж бодлоо.
Ирүка: Тэгэхээр Шизү Мэй нь талаарх мэдэх бүхнийг хэлээрэй би жуулчлаад өгье гэхэд
Шизү: Мм үсээ хоёр боосон Мэй гэдэг тэгээд юу аль анги билээ? Хэмээн бодол хийж байхад Мизү утсан дээрээ өөрийн цуглуулсан Мэй нь талаарх бүх мэдээллийг гаргаж өгөө Ирүка руу инээмсэглэн
-Түүний хурдхан шиг шинэ хайртай нь учируулаарай
Ирүка: Мэй нь талаарх хэрэг хамгийн ихдээ 2 хоног болох байх. Тайван бай хэмээн Ирүка толгой дохин мэдээллийг авлаа. Одоо Мэй нь жаргал зовлон бүх зүйл Ирүкагийн гарт оржээ. Түүнийг Мизү бодсон шиг хүний наймаа руу явуулах нь уу Шизүгийн бодсон шиг шинэ жаргалыг олж өгөх нь үү мэдэхгүй. Бүх зүйл Ирүкагийн гарт орсон.Өглөөний нар урьд өмнөхөөсөө илүү гэрэлтэй, тэнгэр өчигдөрийнхөөс илүү цэлмэг мэт сэтгэл тэнүүн сургууль даа ирэхэд Мэй үүдэнд хүлээн зогсож байв. Үүнийг хараад Мизү Шизү хоёул царай нь бараав.
Ангиа даа орон суудалдаа суухад Шизү дээр Мэй ирэн
-Би чамд зориулж багшаараа хоол хийлгэсэн. Манай хоолны багш алдартай зоогийн газрын ахлах тогооч чиний стандартад нийцсэн хоол хийсэн гэдэгт итгэж болно шүү хэмээн түүнд авчирч хийсэн хоолоо өгөхөд Шизү хоолыг нь түлхэн асгах гэж байгаад Мазохистын талаарх бодлоо санан болиод Мэй рүү харан
-Мэй чи Мазохист юм уу гэж шууд асууж орхив. Мэй сонсоод хэсэг гацах шиг болоод удалгүй толгой сэгсрэн
-Үгүй ээ. Шизү намайг битгий тийм хачин гэж бодоорой. Би зүгээр л чамтай хамт баймаар байна гэж ичингүйрэн хэлэхдээ үсээ чихнийхээ хойно хийн ялдам инээмсэглэв. Шизү ч эргүүлж юм хэлсэнгүй түүнийг ширтэнэ.
Энэ нөхцөл байдлыг хараад Мизүгийн дотор түнэр харанхуйлах шиг боллоо. Тэгээд шууд босож очоод Шизүгийн ширээн дээр байх савтай хоолыг цонхоор гаргаад шидчихэв. Мизүгийн харц хүйтрэн хүн алмаар аймаар болоод Мэй рүү харан
-Гараад хогийн хоолоо түү хэмээв. Мэй урьдийн тэр нэг зоримог байдлаар Мизү рүү тоосон шинжгүй хараад дараа нь Шизү рүү инээмсэглэн
-Маргааш чамд зориулж илүү гоё хоол авчирна хэмээгээд ангиас гарлаа. Мизү Шизү рүү харан
-Түүнтэй эелдэг харицана гэж бодох ч хэрэггүй шүү гээд Мэй нь араас гарав.
Мэй сургуулийн цэцэрлэгийн хашаанд тарсан хоолны үлдэгдэлээ түүн сууж байхад нь Мизү ирээд
-Ямар боломж байгаа гэж ингээд байгаа юм хэмээн хүйтнээр асуухад
Мэй: Би Шизүд сайн. Тэгвэл Шизү хэнд сайн юм? гээд огцом босон Мизү рүү ширүүн харцаар ширтээд
-Хэнд ч биш гэж ширүүхнээр хэлчхээд хажуугаар нь зөрөн яваад өгөв.
Дахиад л Мизү байрандаа таг гацав. Мэйтэй уулзаснаас хойш Мизүд Шизүг алдах вий гэх айдас улам бүр илүү болж. Энэ зөвхөн Мэй ээс болсон уу. Эсвэл анзаараагүй үнэнийг мэдсэнээс болсон уу?
Ах дүү л байхыг хүсэж байгаа гэж үү? Үнэхээр тийм л юм бол Шизүд хэн дурлаж Шизү хэнд сайн болох хамаагүй биш шүү. Дүүгээ л гэж байгаа юм бол дүүд нь ийм их хайртай Мэйд өгөх ёстой биш гэж үү. Ах дүүгийн харилцааг давах хэрэг бий юу?
Мизү анги даа эргэж ирэн хичээлдээ суулаа. Хичээлдээ байгаа ч түүний ухаан санаа тэс өөр газарт хөвөн явна. Хичээл тарахын алдад Мизүгийн утас дуугарлаа.
"Мэй шинэ дурлалт залууд нь жуулчиллаа. Мэйг хөөрхөн охин байна авая гэсэн " гэж Ирукагаас мессэж ирлээ. Мизү үүнийг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрон амандаа
-Авая юу хэмээн хөхрөнө. Тэр мессэжийг авснаас хойш Мизүгийн сэтгэл санаа нэг л баяртай болчхов. Мэйг шинэ хайртай болсон болохоор юм болов уу?
Ангийн үүдэнд хүлээж байдаг охин алга Ирүкагийн найз ирээд авсан байж мэдэх л юм эсвэл өөрөө явсан уу? Одоо энэ хамаагүй Мэй алга. Энэ боломжийг ашиглаад Шизү түргэхэн ангиас гарлаа. Бараг 3 долоо хоног шахуу түүнээс зугтан нуугдан сургуулиасаа гарч байсан Шизү Мэйг байхгүй мөчийг алдана гэж байхгүй.
Мизү Ирүкагаас авсан мессэжээ Шизүд үзүүлэхээр эргэн Шизүгийн суудал руу харахад Шизү алга. Аль хэдий гараад явчихсан байв. Мизү яагаад ч юм айлаа. Өнөөдөр түүний сэтгэл хөдлөл дэндүү тогтворгүй савлана. Дээш доош, хар цагаан гээд л сэтгэлийн энэ их савалгаа энэ их тарчлаангийн Шизү л анагааж чадах болохоор Мизү шууд дэвтэр номоо хаян Шизү руу гүйлээ.
Шизү аль хэдийн сургуулиас гаран алхаж явах нь харагдана. Тодоос тод гэрэлтэх нар инээмсэглэсээр тойрон эргэлдэх охидыг дагуулсаар гарч өөрөөс нь холдохыг харлаа. Мизүгийн дотор бачимдан дарж ирсэн хамаг хүсэл нь дэлбэрэх гэж байгаа мэт давчидана.
Сургуулийн хонгилоор хамаг хурдаараа гүйсээр гарч ирээд Шизүг явуулахгүй гэж бараг л орилох нь шахуу
-Хүлээж бай чамд хэлэх юм байна гэхэд Шизү хойшоо ах руугаа харав. Мизү Шизү хоёр харц тулгарах мөчид Мизүгийн дотор замбараагүй болсон мэдрэмжүүд, түүний цөм болох айдас уур хилэн гуниг харуусал хаашаа ч юм хийсэн алга болчих шиг боллоо.
Энэ танил хэр нь содон мэдрэмжийг мэдэрсэн Мизүгийн нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрон
-Тийм ээ. Энэ ах дүүсийн хайр биш хэмээн өөртөө хэллээ. Шизүтэй уулзахаас 5 хормын өмнөх болон уулзсаны дараах 5 хоромын хооронд тэнгэр газар мэт ялгаатай. Одоо Мизү тайван бөгөөд аз жаргалтай.
Мизүгийн дотор болж буй тэр олон сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг гадарлах ч үгүй байгаа Шизү ах руугаа гайхан харна. Явах гэж байхад нь ингэж дуудан зогсоох шалтгаан нь магадгүй "Охидтой гадуур зугаалуулахгүй гэж байгаа юм болов уу?" гэж бодон
- Төвөг удах Мэй байхгүй байгаа болохоор охидтой гаръя гэж байсан юм. Больчих уу хэмээн ах руугаа гайхан харлаа. Мизү Шизүн дагуул охид байгааг одоо л анзаарч охид руу хүйтэн ёозгүй ширтээд
-Болио гэлээ. Шизү гайхна. Яагаад ах нь гэнэт ийм муухай ааштай болчихов? Шизү охид руугаа инээмсэглэн
-Та нар сонссон яв яв гээд тэднийг явуулав. Мизү сургууль руугаа буцан явж байлаа. Хэлэх юмаа хэлсэн болохоор дараа нь хийх үйлдэлээ бодоогүй ч Шизүтэй хамт үлдэх болчихсон болохоор эхлээд анги руугаа орж дэвтэр номоо авъя гэж бодон алхана. Шизү ахынхаа хойноос гүйн очоод
-Оний чан юу хэлэх гэсэн юм гээд түүнийг тэврэн өхөөрдөмөөр харлаа. Мизү юу хэлэхэээ мэдэхгүй чимээгүй амаа даран буруу харан Шизүтэй харц тулгарсангүй. Шизү хөхрөн инээгээд нөгөө талд нь гаран мөрөөр нь тэврээд
-Оний чан ангид очоод хэлэх юм уу гэж дахин өхөөдөмөөр асуулаа. Мизү юм хэлсэнгүй толгой дохих доо сэтгэлэ илчлэх шийдвэрт хүрлээ. Шизү үүнийг тааварлах ч үгүй урьдийн адил ахдаа эрхлэнгээ
-Хамт харих юм уу? гээд Мизүд тэврүүлэн асуулаа. Мизү баяртай инээмсэглэн "Тийм ээ " гэлээ.
Ангийн хаалгыг дөнгөж нээмэгц буун дуу чих хангинуулж, час улаан бүлээн цус ангийн босгыг даван урсана.
Дөнгөж саяхан инээж хөхөрч байсан Шизүгийн хоолой өвдөлтөө тэсэлгүй багахан ёолох дуутай солигдон газар унасан байлаа.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸
BINABASA MO ANG
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘