Казоку 14 р хэсэг

108 13 2
                                    

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Сэнсэй хайр дээрээ бууж өгөх хүсэл ч тэр шалтгаан ч тэр алга тул улам илүү Шизүд ойртохыг хүснэ. Өнөөдөр түүний хувьд хамгийн баяртай өдөр нь яагаад гэвэл Шизүгийн хайртай хүн нь ч байж болно гэдгээ мэдсэн шүү дээ. Энэ бодлыг бодох төдийд л нүүрэнд нь баярын мишээл гийн амандаа дуу аялан сууна.
- Баяртай байгаа бололтой Сэнсэй гэх дуунд цочин Сэнсэй эргэн харвал Мизү инээмсэглэн зогсож байлаа. Сэнсэй санаа алдан Мизүг дээрээс нь доош нь хараад түүнтэй Шизүг андуурах шахсандаа санаашран
- Мизү чи Шизүгээс үнэхээр өөр хүн юм гэхэд Мизү зальтай инээмсэглэн
-Тийм шүү бид адилгүй Сэнсэй гээд хойш сандал руу түлхээд нүд рүү нь цоо ширтэн занал хийлсэн хүйтэн харцаар хараад
-Шизүгээс хол бай. Би олон дахин хэлэхгүй шүү гэхэд Сэнсэй энэ хүйтэн аймшигтай харцанд эмээж байсан ч хайрынхаа төлөө бүхнээ хийнэ гэж энэ сургуульд ирсэн. Тиймээс алдах зүйлгүй гэж өөрийгөө зоригжуулан
-Яагаад би чиний үгэнд орох ёстой юм. Чи ердөө л түүний АХ шүү дээ гэж Мизүгийн өөдөөс түүнээс дутахгүй хүйтэн харцаар харан зальтай инээмсэглэн хэллээ.
Энэ үгийн нь сонсон Мизүгийн нүүрэн дэх инээмсэглэл нь алга болон
-Чи миний тэвчээрийг барлаа. Надад ингэх төлөвлөгөө байгаагүй ч гээд хүзүүн дэх амин цэгийг нь ганц хүчтэй цохиод ухаан алдууллаа.

Сэнсэй хүнд оргих толгойгоо арай гэж өргөн эргэн тойрноо харвал сургуулийн танхим аль нэг өрөө бус хаана гэдэг нь үл мэдэгдэх газар яг төмөр хайрцаг дотор ороод ирсэн мэт. Удалгүй чихэнд нь хүндээр бөгшүүн ханиалган чимээ сонсон эргэн харвал сандал дээр хагас ухаантай суух нэгэн сурагч байсан юм.
Сэнсэй юу болоод байгаа ойлгохгүй толгой нь эргэнэ. Тэрээр хамгийн сүүлд Мизүтэй ярьж байснаа л санан энэ бүхнийг хийсэн хүн нь Мизү гэж сэтгэн
Сэнсэй: Хөөе Мизү хэмээн ууртай хашхирав. Удалгүй яг хойноос
Мизү: Би энд л байна шүү дээ Сэнсэй хэмээх дуу төмөр кантнерт цуурайтан сонсогдох нь цаана л жихүүн.
Сэнсэй: Энэ юу болоод байгаа юм. Намайг тавь. Чи Шизүг харамлах сэтгэлээсээ болоод ингээд байгаа хэрэг үү гэж ууртай гайхширсан  өнгөөр асуухад
Шизү: Мэдэхгүй ээ. Магадгүй тийм байх гэж худлаа нүүр дүүрэн инээмсэглээд
-Эсвэл би чамд дургүй болохоороо ч юм уу гэж хацраа өрөөний буланд хүлээтэй суух эрхэм рүү харан хэллээ.
Сэнсэй: Чи ийм юм хийхээсээ ичихгүй байна уу. Яаж ингэж чадаж байнаааа гэж хүлээтэй гар хөлийнхөө дөнгийг сажигнуулан уурандаа багтарч ядан өгүүлэхэд Мизү бардам өнгөөр
-Би чамд анхааруулсан гэхэд
Сэнсэй: Хааах чи энэ үгээрээ өөрийгөө өмгөөлчхөж чадна гэж бодоо юу. Би түүнд яагаад хайртай байж болохгүй гэж. Би Шизүд хайртай хэмээн итгэл төгс Мизүгийн шарыг малтах мэт боловч Мизүд өөрийгөө батлах гэсэн бодолтойгоор Мизү рүү цоо ширтэн хэллээ. Харин Мизүгийн хувьд түүний хүлээж байсан хариу үйлдэл биш байлаа. Тэрээр үүнд нь уцаарлан
Мизү: Чи үнэхээр түүнд хайртай байх эрхтэй гэж бодоо юу.  Чам шиг завхай багш уу битгий олон юм донгосоорой гээд халаасандаа байсан буугаа гарган нэг хөл рүү нь буув.
Сэнсэй арай ч өөрийг нь буудчихна гэж санаагүй түүнд гүн цочрол, айдас бас хүү өвдөлтийг өгөн хамаг бие нь айдасаас үүдэн хүчгүй болоод ирлээ.
Одоо Сэнсэй Мизүг юу ч хийж чадахаар гэдгийг бүр түүнийг алчхаж ч чадна гэдгийг ойлгов.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now