Казоку 18 р хэсэг

93 12 0
                                    


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Кёота бааранд буун дуу сонсон дариудаа хүүхдүүдээ нуувчинд оруулаад өөрөө баар луу явлаа.
Ирэхэд баарны хамаг зүйлс сүйдэж, газраар нэг цогцос хөглөрөх нь харагдаж хүмүүсийн айж түгшсэн яриа болон гэмтэл шархандаа ёолох сонсогдоно.
Кёота: Юу болоо вэ?
Ирүка: Би чамд ховломооргүй байсан ч ийм дээрээ тулчихна гэж санасангүй. Би нэг хэрэгт орооцолдчихсон гэж хүүхэд шиг л гараа оролдон гэмгүй инээмсэглэн хэлэхэд Кёота санаа алдаад
-Чи хэрэгт орооцолдохгүй байна гэж байх бил үү гээд эргэн цааш алхан явлаа. Ирүка бүлтэгнэн
-Энэ удаа яааавч миний буруу биш би зүгээр л бараа буцаасан гэж Кёотагийн хойноос даган явлаа.
Кёота: Тэгээд цааш нь
Ирүка: Тэд нар надаас 10 ш бага насны хүүхэд авая гэсэн юм. Тэгээд хүүхэд өгмөөргүй санагдаад өгөхгүй гэсэн чинь л гэхэд Кёота явж байснаа зогсоод Ирүка руу "Үнэхээр үү" гэсэн шиг түүн рүү ширтлээ.  Кёота зүгээр нэг хүний наймаа нь бараа буцааснаас болж халдлага ирэхгүй гэдгийг мэдэж байсан болохоор Ирүкаг үнэнээ хэлэхийг хүлээнэ. Ирүка өөрийнхөө тарьсан хэргээ дэлгэмээргүй байсан ч Кёотад худлаа ярьж чаддаггүй юм хойно.
- Ганц тэр биш л дээ. 10 хүүхэд авая гэхээр нь сонин сангдаад судалгаа хийсэн чинь тэд нар хүүхэд дээр хиймэл эрхтэн билүү яасан ийсэн нь бүү мэд нэг туршилт хийдэг гэхээр нь би Засгийн газарт хэлчихсэн юм аа гэлээ. Үүнийг сонссон Кёота ингээд л гэж санаа алдаад толгой сэгсэрлээ.
Ирүка: Гэхдээ би сайн л юм хийсэн байгаа биз дээ. Хүүхдүүд дээр туршилт хийх гэж байсныг болиулж хуулиа дагаад засгийн газарт хэлсэн гэж ихэд л бахдангуй өгүүлэхэд
Кёота: Хууль гэвэл хүний наймаа ч гэсэн Японы хуульд хууль бус
Ирүка: Үгүй шүү дээ. Би хүний наймаа эрхлээгүй шд гэж юу ч болоогүй мэт гэм зэмгүй мэт мэлзэн худлаа хэлэхэд Кёота хэнээс ч илүү хэргийн мэдэх хүн толгой сэгсрэн санаа алдаад эргэн цааш харан алхлаа. Өөрийгөө буруугүй гэж итгэж байгаа түүнд юу ч хэлээд нэмэргүй гэдгийг  нь мэдэх Кёота чимээгүй л яваад өгвөл  Ирүка Кёотагийн араас даган
-Кёотаа чи ууртай байна уу
Кёота: Үгүй ээ
Ирүка: Тэгвэл байна аа. Би чамд гомдломоор байна. Энэ хар л миний энэ сайхан архины цуглуулагууд яасан байгааг гэж Кёотаг чангаан тек рүү заан хэлэхэд Кёота инээмсэглэс хийгээд
- Зөвхөн архи уу гэхэд Ирүка толгой сэсрэн
- Зөвхөн энэ ч биш миний нөөцөндөө хайрлаж хадгалж байсан виски хүртэл гэж анхаарал сарниулах гэж шидсэн вискиний хагарсан шилийг барин хэлээд Кёотагийн гарнаас барин их л шийдэмгийгээр
Ирүка: Кёота чи миний энэ вискины өшөөг авах хэрэгтэй гээд санаа алдан
-Би уул нь үүнийг чамайг зөвшөөрвөл ууна гэж бодож байсан шүү дээ
Кёота: Би яах гэж чиний архины өшөөг авах хэрэгтэй гэж үл тооход Ирүка Кёотагаас зууран
Ирүка: Хар л даа. Би үүнээс болж уйлсан гэж нүднийх нь буланд торсон худлаа үнэн нь мэдэгдэхгүй нулимсаа заан хэлээд Кёота руу нуран унаад гунигтай царайлан
- Кёотааа тэд нар намайг бие сэтгэл санаагаар минь хохироосон гэж хүчлэн уйлах гэж буй мэт болон хэллээ. Ирүкаг жүжиглэж ханахгүй уйллаа шүү гэж сүрдүүлэх мэт түүн рүү тормолзон бүлтгэнэн харна
Кёота: Бодож үзье. Тэр хүмүүсээ тайвшруул гэж үйлчилүүлэгч нар луу нь заан хэлэхэд Ирүка хувис хийтэл өөрчлөгдөв. Нүүрэн дээр нь баяр гийн инээмсэглэн босоод Кёотаг хүзүүгээр нь тэврэн өөр лүүгээ наан тэврэн үнсээд
Ирүка: Кёота шилдэг нь. Би энэ асуудлаа зохицуулчихаад тухтай гомдолно шүү гээд ажил хэрэгтээ орлоо.

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now