💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Аз жаргалын золиос нь бусдын аз жаргал юм. Тиймээс ч Лайто Жек хоёр аз жаргалтай, эрх чөлөөтэй, амар тайван, аюулгүй байхыг хүсвэл тодорхой хэмжээний золиос байх хэрэгтэй.
Жекийн өвдөлт намдан тайвширан Лайтогийн энгэрт унтаад өгчээ. Лайто Жекийн толгойг илэнгээ бодлогоширон сууна. Луу бүлэглэлийн савраас гарахын тулд юу хийхээ, Жекийн хар тамхийг яах вэ гээд түүнд бодол асуудал шийдэх шийдэл мундахгүй.
Гэхдээ энэ дундаас хамгийн толгой өвтгөм асуудал нь Жекийн авчирч ирсэн зүүлтэн дэх хоёр ихэр байлаа. Хуучны хуруу дарам тэр зурыг сэргээн 10 жилийн дараах тэдний дүр төрхийг олон одоо хайлтын систэмээр тэднийг хайж байгаа билээ. Гэсэн одоо хүртэл үр дүн гарахгүй байгаа нь түүний толгойг өвтгөнө. Хүн хайж олохдоо мэргэшсэн гэгдэх Лайто түүнийг хайгаад 4 өдөр өнгөрсөн байхад олохгүй байгаа нь жинхэнэ асуудал байсан юм.
"Олдохгүй байгаа нь нэг бол нуугдаж байгаа, нэг болж нууж байгаа гэсэн үг" гэж амандаа бувтнан ширээн дээр хайлтын тасралтгүй ажиллах компютерээ харлаа. Ийн гүн бодол болон сууж байхад Жек сэрэн хөдөллөө. Лайто инээмсэглэн
- Яаж байна нь бие нь дажгүй юу хэмээн асуухад Жек нүдээ нухлан эвшээн
-Ааанхааан гэлээ. Лайто инээмсэглэн ширээн дээрээс Жекд хийсэн шинжилгээний хариуг харангаа
-Бие чинь сайн байгаа нь сайн хэрэг ч чиний хэрэглэж байгаа хар тамхи дэндүү хачин байна гэж нүдний шилээ зүүн их л нухацтай хэлэхэд
Жек: Чи хэлж байсан шдээ. Надад зориулж босс хийсэн байж магадгүй ээ гэж
Лайто: Тийм ээ. Боссы тэгж муу үнэлэх хэрэгүй байсан байна лээ. Луу бүлэглэлийн гишүүдээ хүчээр хэрэглэдэг энэ хар тамхи И грүппын дуусгаагүй хаясан төслийг Луу бүлэглэл хулгайлан хөгжүүлээд ашиглаж байгаа гэдгийг саяхан мэдсэн гэхэд Жек гайхширан
-И грүпп гэж нөгөө хар тамхи хороороо алдартай грүпп биздээ гэхэд Лайто толгой дохин компьтер дээрээ И грүппын хөгжүүлж байсан хар тамхийг болон Луу бүлэглэлийн дотооддоо ашиглаж байгаа хар тамхи хоёрыг харьцуулсан диаграмм гаргаж ирлээ. Энэ үзүүлэлтүүдээс нь харахад л тэнэг хүн хүртэл хуурбарлан хийж байгаа гэдгийг нь хараад ойлгохоор байв.
Жек: Хэрэв тийм бол энэ хар тамхины нөлөөнөөс гарах аргийг И грүпп мэдэж байгаа гэсэн үг үү
Лайто: Би тэгж бодохгүй байна. И грүпп энэ төслийг аль эрт хаясан түүнээс гадна. И грүпп ерөндөгийг гаргаад өгөх сайхан сэтгэлтэй гэж бодохгүй л байна шүү.
Жек: Тэр ч мэдээж л дээ. Би дэндүү гэнэн байж гээд толгойгоо маажин дараагийн тунгаа яахаа бодно. Лайто хэсэг чимээгүй байж байгаад
Лайто: Бид үүнийг ашиглаж болох юм. И грүпп Луу бүлэглэл шиг жижиг гаруудыг тоохгүй тэд тийм л том улс. Гэхдээ луу бүлэглэл эхлээд И грүппыг өдвөл яах бол? гэж зальтай инээн хэлэхэд Жек инээмсэглэн
-Луу бүлэглэл төслийг нь хулгайлсанг мэдвэл И грүпп хилэгнэн тэднийг арчина биз гэхэд Лайто ч инээмсэглэн
-Тийм ээ. Миний сонсоноор И грүппын удирдагч өөрийн бүтээлдээ их харам гэсэн. Үүнийг ашиглан И грүппыг Луу бүлэглэлийг арчин хаяж байх хооронд хоёулаа алга болох болно гэлээ.
Сүүлийн даалгаврыг биелүүлсэний дараа Луу бүлэглэл тэднийг чөлөөлнө гэсэн ч тэр чөлөөлөл хэлсэн шиг нь гэгээлэг байхгүй нь мэдээж. Тиймээс л бүр мөсөн мултарахын тулд Луу бүлэглэлийг устгах хэрэгтэй. Луу бүлэглэлийг устгаж чадах нь цагдаа эсвэл засгийн газар биш. Хорыг хороор гэдэг шиг мууг муугаар дарах нь хамгийн үр дүнтэй арга. Үүнийг л Лайто Жек ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Жек: Чи тэр хоёр хүүхдийг олсон юм уу? Олсон бол би хард дискийг аваад ирье
Лайто: Олоогүй ээ. Тэдний талаарх мэдээлэл битүүмжлэгдсэн бололтой. Амьд гэсэн ч хаана байгаа нь гарч ирэхгүй байна гэж компьтерийнхээ дэлгэцийг харан хөмсөг нь атиралдана
Жек: Битүүмжлэгдсээн. Тэр хүүхэн хүүхдээ, хард дискийг нэлээн сайн нуужээ гэж шогшороод
-Ийм сайн байхыг бодоход тэдний хойно нэлээн том хүч байгаа биш гэж үү. Ийм байхад хард дискийг зүгээр орхичиход Луу бүлэглэл устчих биш шүү.
Лайто: Үгүй ээ тэгж болохгүй. Луу бүлэглэлийг устахаас өмнө бид хоёр үхэх болно. Хард дискийг тэдний гарт өгсөн цаг л хоёулаа зугтах жаахан ч гэсэн цагтай болно. Түүнээс гадна тэр хард диск дээр хоёулангийн хийж байсан хууль бус ажилагаа бас бий. Тэр хард диск дэлгэгдвэл хоёулаа Интерполоор эрэн сурвалжлагдан тайван байхаасаа өнгөрөх болно. Луу бүлэглэлээс гарсан нь нөгөө талаасаа хамгаалалтаас бас гарсан гэсэн үг гэхэд Жек ухаарах шиг боллоо.
Жек: Тийм байх нь. Тэр хүүхдүүдийг олж хард дискээ авч, хар тамхины хэргийн И грүппд дэлгэх энэ бидний төлөвлөгөө боллоо. Гэхдээ И грүпп бидний хүссэн шиг Лууг юу ч үгүй болтол дарахгүй бол яах юм. Үүнийг яая гэж бодож байна.
Лайто: Луу бүлэглэл дан ганц хар тамхи ч биш хорыг нь нууцаар дамлаж байгаа. Энэ талаар мэдээлэл цуглуулсан. Тэд хэзээ ч дамын наймаа гэх зэрэг хэрэгт оролцдоггүй. Энэ нь Луу бүлэглэл өт шиг шимэгчилж явах боломжийг өгсөн хэрэг.
Жек: Миний сонсох нээ И групп руу дайрсан Оросын маф нэг шөнийн дотор хүйс тэмтрүүлсэн гэсэн. Тэр хэмжээний том дайралтын дараа нэг шөнийн дотор Оросын тийм том мафыг устгана гэж байхгүй. И грүппын хойно И грүппээс том хүч байгаа гэж бодож байна
Лайто: Хойно нь илүү том хүч байгааг батлах хэд хэдэн баримтыг би олсон гэхдээ хэн болохыг ямар бүлэглэл гэдгийг мэдэж чадаагүй.
Жек: Болгоомжтой хөдлөхгүй бол.... гэж шүлсээ залгин тэдний хүчийг бодох төдийд л нуруугаар нь хүйтэн хөлс цувна.
Лайто: И грүпптэй холбоо тогтоох гэж оролдсон ч хэцүү л байна. Оросын мафын Яковын явсан мөрөөр И грүппын төв байрыг олж болох юм гээд компьтерээ дээрээ Оросын маффын мөрийг хайж компьтерийнхээ урд удтал суусан ч юу ч олж чадсангүй. Үүндээ цухалдан толгой нь өвдөн сууж байхад Жек түүнд кофе бэлдэн өгөөд
-Түр амар гээд кофе уун чимээгүй сууж байснаа
-И грүппын хойно байгаа нэгэн оросын мафын бүх зүйлыг арчсан болохоор л олохгүй байгаа байх. Угаасаа тэгэхгүй гэж үү.
Лайто: Тэр ч тийм л дээ. Гэхдээ ийм сайн гүйцэтгэлтэй байна гэж гээд санаа алдан
-Эхлэхээсээ өмнө бүх зүйл мухардах гээд байх юм. Ямар гээч муу ёрын юм бэ гэхэд Жек ч бас санаа нийлэн сууж байгаад хөнгөхөн инээд алдаад
-Энэ хэрэггүй санаа байж болох ч.....
-Яагаад Хар захын мэдээлэлийн К сайтыг ашиглаж болохгүй гэж гэхэд Лайто арга ядсан инээмсэглэл тодруулан
-Тэднээс мэдээлэл худалдаж авах гээ юу? Өдий болтол цуглуулж ирсэн бүх хөрөнгөө тавьна шдээ гэхэд Жек мөрөө хавчин
-Мөнгөө аваад үхэх биш. Мөнгөгүй ч амьдарч болно шдээ гэхэд Лайто инээмсэглэн
-Тэр ч тийм шүү. К сайтаас И грүппын талаарх мэдээлэлийг авья гээд Компьтэрээр К сайт руу нэвтрэн орлоо.
Энэ К сайтнаас хэрэгцээт бүх мэдээлэлийг авч болно. Засгийн газрийн нууцаас авхуулаад гэмт хэргийн том мафуудийн мэдээллийг хүртэл энэ үнэ цэнэтэй мэдээллийн ард асар их хөрөнгө олон хүний амь нас байдаг тул чамлахааргүй үнэтэй. Хэдэн арван трилоноор тоологдох хэмжээний хөрөнгө эргэлдэнэ
Лайто Жек хоёр хамаг хөрөнгөө заран зуу гаран сая доллараар И грүппын төв байрын тухай ганц хаяг авлаа. Энэ ганц хаягийн хойно хэр их нууц нуугдаж байхыг төсөөлөх аргагүй.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
DU LIEST GERADE
Казоку / Гэр Бүл/
RomantikНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘