Казоку 8 р хэсэг

112 14 0
                                    


💎Ad white cat 💎

Шизү эмчийн өрөөнөөс гараад утасаа дахин нэг харлаа. Дугаарыг нь харсан дариуд утсаа аван гарсан тул одоо тухтай мессежийг нь уншвал
-Дээвэр дээр гараад ирээч гэсэн байлаа. Шизүд муу совин төрнө. Тэр хурдан хурдан алхан сургуулийн дээвэр рүү яаран очвол Мизү сургуулийн дээвэр дээр гартаа тамхи уугиулсаар зогсоно.
Шизү гайхан ахынхаа дэргэд очиод
Шизү: Юу вэ ахаа гэвэл Мизү инээн
-Энэ үүү гээд хоёр хурууных нь завсар байх тамхиа хөдөлгөн
Мизү: Хидэ Надад өгч байсан юм.  Туршиж үзий гэж бодоод гэхдээ чадахгүй юм байна аа гээд тамхинаас нэг сороход тамхинд дасаагүй тэрээр ханиалган
Мизү: Уушиглаад гаргавал догь доо гэж инээн хэлэхэд Шизү хөмсгөө зангидан гарт нь байсан тамхийг нь авч унтраагаад
Шизү: Юу болсон юм гэж ихэд санаа нь зовонгуй харан асуухад Мизү хөхрөн худлаа инээгээд
Мизү: Шизү ингэж сүртэй хүлээж аваад хэрэгүй шдээ. Яахав жаахан муу өдөр байлаа
Шизү: Муу гэж та тамхи архи гэх мэт муу зүйлсийг үздэггүй биз дээ. Яагаад тамхи татаж байгаа юм. Хидэ түүнтэй ямар нэг юм болоо юу гэж Мизүгийн өмнөөс уурлах шиг нухацтай Мизүг өөр лүүгээ харуулаад лавлахад
Мизү: Яахав юм болох нь ч болсоон. Зүгээр л энэ удаад найзтай болох ажил дахиад л бүтэлгүйтсэн болохоор тэр.
Шизү: Яахав дээ. Хидэ угийн хэрэггүй амьтан байна лээ гэж хэлээ биз дээ
Мизү: Хидэ ч яахав тийм байж.  Би сая өөр зүйл бодож байлаа.  Би та хэд байхгүй бол би хэн ч биш. Ирүка ах, Кёота ах, Шизү чи, Та наргүйгээр би хаана ч байж чадахгүй. Зүгээр хүнтэй ч найз болж чадахгүй. Олигтой харилцаа ч тогтоож чадахгүй гэж алсын бараа ширтэн санаа алдан хэлэхэд
Шизү: Ахаа бид таныг хэзээ ч түлхэхгүй шүү дээ. Та биднээс тусдаа байх хэрэггүй. Би таны дэргэд үргэлж байх учраас чөлөөтэй өөрийнхөөрөө бай. Юунд ингэж байдаг юм бэ дээ.  Хэт гүнзгий бодох юм гээд нурууг нь алгадан хүч өгнө.
Мизү: Би өөрийнхөөрөө байж яаж болох юм. Хидэ шиг өмнөх сургуулийн хүүхдүүд шиг л тэд надаас айна. Би тэдэн шиг биш.
Шизү: Айвал айж л байг л дээ.  Яагаад та тэд нар шиг энгийн сул дорой байх ёстой гэж. Бид хоёр чинь Кёота Ирүка аавын хүүхдүүд шүү дээ. Өөрийнхөөрөө бай таныг юу ч хийсэн.  Өөрийнхөө мэдрэмжээ яаж ч илэрхийлсэн таны ард би,Кёота,Ирүка аавууд байгаа шүү дээ. Уурлаж байвал уураа гарга.  Та нээрээ хэтэрхий их бодох юм гээд инээхэд Мизү дагаж инээн
Мизү: Тийм шүү. Хэтэрхий их бодох юм.  Одооноос тэгвэл би хэт их бодохгүйгээр шууд бодсоноо хийнэ ээ.
Шизү: Өөө ухайс энэ чинь л миний ах. За тэгээд та юу хийе гэж бодож байна.
Мизү: Ммм сэтгэл санаа үймүүлж хаясан Хидэтэй тооцоо бодох уу даа
Шизү: Яаж тэрэв.
Мизү: Харж байж л больё. Бидэнд бодох цаг зөндөө байгаа шүү дээ
Шизү: Тийм шүү. За за харьцгаах уу

Казоку / Гэр Бүл/Donde viven las historias. Descúbrelo ahora