Казоку 16 р хэсэг

82 12 0
                                    


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
Мизү гэртээ ирээд усанд орон гэрийн хувцсаа өмсөн юу ч болоогүй мэт инээмсэглэн өрөө рүүгээ орлоо. Өрөөнд ороход Шизү хичээлийнхээ ширээн дээр өөрийг нь орж ирсэнг ч анхаарах сөхөөгүй хичээлээ хийнэ. 
Мизү Шизүг хараад хоосон сэтгэл нь бялхаад ирэх шиг сэтгэл нь дүүрэн баяртайгаар ор луугаа үсрэн хэвтээд хичээлээ хийн суух Шизү ширтэнэ. Ширтээд л баймаар нүдээ хоромхон салгах төдий л замхраад алга болчих мэт.
Мизү Шизүг нандигнадгийг мэдэх болов уу?

Нам гүмийг эвдэн Шизү сандлаасаа огцом босон
Дуусчихлааа гэж ориллоо. Энэ үгийг нь сонсон Мизү хөхрөн инээгээд
- Юу тэрэв
Мизү: Өө оний чан та энд байсан юм уу. Оний чаан би дуусчихсан гээд алгебрын бодлого дүүрэн дэвтрээ үзүүллээ. Мизү дэвтрийг нь аваад л  Шизүд юу гэж хэлж хатуурснаа санан
-Ингэхэд Шизү чи яагаад миний үгийг нь ингэж дуулгавартай дагадаг юм гэхэд Шизү энэ хачин асуултыг сонсоод гайхсан харцаар хараад
-Яасан тэгж болохгүй юм уу.
Мизү: Тийм биш л дээ. Чи миний үгийг сайн сонсож үнэхээр сайн дүү байдаг. Миний үгийг сөрдөггүй шүү дээ гэхэд Шизү хүүхэд аятай
-Үгүй ээ би сөрдөг. Гэхдээ та намайг сөрөх ч боломж өгөлгүй дарж авдаг биз дээ гэж гомдолдоход саяхан л гунигт автаж байсан Мизүгийн нүүрэн инээд тордон хөхрөн инээгээд
-Аргагүй л Шизү гээд шоолон хөхөрхөд
Шизү: Та яагаад хүн шоолоод байгаа юм. Тэгдэг л юм чинь. Би тэмдэглэл бичихгүй ээ үгүй эээ гэсэн чинь та миний үгийг ч сонсоогүй биз дээ.Тэгээд л би хийж байна шд гэж гараа урдаа аван уурлахад Мизү бүр илүүгээр Шизүг өхөөрдөж хайрлах сэтгэл нь бялхана Тэгээд Мизү Шизүг тэврэн ор луу хэвтүүлээд хацар дээр шов хийтэл үнсээд
-Тийм ээ. Чи хамгийн шилдэг нь гэж сэтгэл нь ханасан аятай санаа алдаад бүр чанга тэврэн хэвтлээ. Юу ч гэгээлэг хайр хүргэм болгож чадах Шизүг Мизү улам бүр чанга тэврэнэ
Шизү: Тийм ээ. Би юм чинь шилдэг нь л байгаа гээд ахынхаа тас тэврэсэн тэврэлтээс салах гэж зүднэ. Мизү тас тэврсэн тэврэлтээ салгах гэсэнгүй дулаанхан инээмсэглэнэ.
Толгой дотор хөврөх олон асуултаасаа нэгийг ч болов асуухаар зориг орон
Мизү: Шизү чи дурлалыг юу гэж боддог вэ? гэж аманд орсон хамгийн эхний асуултаа асуулаа. Харин Шизү энэ асуултыг сонсоод л сониуч нүд нь гялалзан ах руугаа тормолзон ширтээд
-Оний чан та хүнтэй боллоо юу гэлээ. Энэ үгийг сонсоод Мизү бага зэрэг сэтгэлээр унан санаа алдан
-Үгүй ээ. Чиний юу гэж боддогыг чинь л мэдэх гэсэн юм гэлээ. Шизү энэ удаа ахынхаа тэврэлтээс бүрэн салж Мизү руу харан суугаад
-Оний чаан  та тойруулаад байлгүй хэл л дээ. Та хэн нэгэнтэй болж тээ. Эрэгтэй юм уу эмэгтэй юм уу хэмээн сониуч зан нь тулан ахаасаа шалан асуухад Мизү энэ утгагүй гэмээр асуултан хариулж чадахгүй нүд нь эргэлдэн бодол болон дуугаа хураахад Шизү шулганан
-Та хэл л дээ. Би ядаж бэр эгчтэй болох нь уу. Хүргэн ахтай болох нь уу гэдгийг мэдий л дээ. Нэээ ахаа гэхэд энэ шалгааныг сонсон суугаа Мизү худлаа инээн
-Чамд тийм чухал юм уу гэхэд Шизү түргэн түргэн толгой дохин
-Мэдээж шд ээ. Би таны хайртай хүний шинжих бүрэн эрхтэй.Миний гайхалтай ахад тохирхох хүнийг би өөрийн биеэр шинжинэ. Эр ч бай эм ч бай өндөр хэргэм зэрэгтэй гэр бүлээс гаралтай үзэсгэлэнтэй нэгэн байх хэрэгтэй гэээд өөрөө өөртөөгөө санаа нийлэн толгой дохин үглэнэ.
Мизү: Би тэгэхээр чиний таалсан нэгэнтэй л байх нээ гэхэд Шизү бодол хийлж байснаа
-Үнэхээр миний санаанд нийцсэн нэгэн гараад ирвэл би таниас түрүүлээд үерхчихнэ л дээ гэж ичих ч үгүй хэлэхэд Мизү хөхрөн инээгээд
-Тэгээд би яах юм гэхэд Шизү бүр бодол болон
-Ямартай ч та МИНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ хэн нэгэнд дурлаж болохгүй шүү за. Би ч аль хэдий нээ дүүрсэн. Сургуулийн playboy, завхай гэх нэрийг авчихсан. Гэхдээ та бол өөр шүү дээ. Та чинь сургуулийн багш нарын урдаа барьдаг сурагч жинхэнэ үлгэр жишээ. Миний ах шд. Тийм болохоор дурлах даа анхааралтай байгаарай за. Дурлал сохор гэдэг юм байна лээ шүү. Би одоо хүртэл дурлаагүй байгаа л даа. Та ойлгосон биз дээ. Миний зөвшөөрөлгүй хамаагүй нэгэнд дурлаж болохгүй шүү заа гэж их л итгэл төгс ах даа номлох мэт ахынхаа урд гаран шулганан ярина.
Энэ яриа нь үг бүр нь Шизүгийн ахыгаа харамлах хайрлах хамгаалах хүсэл нуугдан байсан юм. Мэдээж энэ бүхнийг Мизү хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэрч байлаа.Шизү өөрийн ахыг өөрийхөө хүссэн хүнтэй л бай гэж хувиа нь хичээн ярих энэ үгэнд Мизү баярлан сэтгэл нь дүүрч байлаа.
Дурлалын сэдэв өөрчлөгдөж Шизү ахыгаа хэн нэгэнд аль хэдий нээ дурласан эсэхийг лавлан эхлэлээ.
Шизү: Оний чаан та яагаад дурлал ярьсан юм. Та аль хэдий нээ дурлачихаа юу. Алив хэл л дээ гэж шалахад Мизү өөрийн сэтгэлээ илчилэхэд бэлэн бус байсан тул тулгамдан чимээгүй суухад Шизү хүүхэд шиг Мизүг ээрэн
-Оний чаан та ингээд хэлэхгүй байж болохгүй шдээ. Та миний бүх найз охидыг мэднэ шдээ. Шудрага бус байна. Хэл л дээ Мизү бодол бодон сууж байгаад тойруулан орхихоор шийдэн
-Түүнийг чи мэднэ
Шизү: Би юу? Мммм. Хидэ юу гэхэд Мизүгийн царай хувиран Шизү рүү сонин хараад
-За боль л доо. Би тэрэнтэй юу. Үгүй чшш гэхэд Шизү толгой нь эргэн
-Та дахиад жаахан ойртуулалдаа. Та хүмүүстэй тийм дотно биш шд. Сүүлд дотно байсан нь Хидэ л биз дээ гэхэд
Мизү: Мммм би түүнийг МАШ удаан хугацаанд мэднэ гэлээ. Шизү Мизү рүү гайхан хараад уулга алдан
-Арай Ирүка, Кёота аав нар уу гэхэд Мизү бас гайхан нүдээ цавчаад орлих шахуу
-Үгүй ээ. Бурхан минь яаж дээ гэхэд Шизү бүр гайхан толгойгоо маажаад мөрөө хавчин
-Болохгүй гэх зүйлгүй шд. Тэр хоёр сайхан залуус бас үнэхээр нууцлаг. Хоёулаа жинхэнэ насыг нь ч мэдэхгүй байх шүү. Жишээ нь гэхэд л Ирүка аавд хэдэн ширхэг иргэний үнэмлэх байдаг билээ дээ. Бүр зарим нь өөр улсынх гэхэд Мизү ч санал нийлэн толгой дохиод санаа алдлаа.
Шизү: Тэгээд хэн болж таарав аа. Удаан гэхээр миний найз бүсгүйчүүдээс удаан байсан л гэсэн үг. Нэг бүсгүйтэй их дээ л би хоёр сар болдог. Хоёр сараас илүү удаан хугацаанд байсан гэхээр Мммм хэн юм бэээ гээд бодож олж чадсангүй.
Мизү инээгээд л хариу хэлсэнгүй. Мизү Шизүд хэлээгүй болохоос тэр дотроо "Би чамд дурлачихсан шүү дээ. Шизү. Дурлал үнэхээр сорох юм" хэмээн асуултан аль эрт хариулсан юм сан жээ.
Шизү хариугаа олж авч чадаагүй болохоор дурамжхан өрөөнөөсөө гарав. Тэгээд саяхан ярьсан хөгжилтэй яриагаа Ирүкатай хуучилхаар буулаа. Ирүка том өрөөний ширээн дээр буунуудаа өрөн нэг нэгээр нь ачин цэвэрлэн суух Ирүка дээр очин
Шизү: Би сая Мизү оний чантай юу ярьсанг таа даа
Ирүка: Ммм хичээл үү
Шизү: үгүй ээ. Тийм уйтгартай юм яриагүй. Бид хоёр дурлал ярьсан гэлээ. Ирүка Дурлал гэх үгийг нь сонсоод л чих нь сортолзох шиг болоод сониучирхан хийж байсан зүйлээ зогсоон Шизү анхааралтай хараад
-Мизү тийм юм ярина гэдэг. Яасан Мизү хүнтэй болоо юу
Шизү: Мэдэхгүй ээ. Надад хэлэхгүй байна шд.  Удаан хамт байсан бас би мэднэ гэсэн. Тэгэхээр нь Кёота аав та хоёрыг юм уу гэсэн чинь биш гэсэн. Тэгэхээр өөр байхгүй байгаа биз дээ гэлээ. Ирүка энэ шижимийг сонсоод Шизү биш байгаа гэж бодсон ч утгагүй юм хэмээн өөргийгөө зэмлэх шиг бодон сууж байтал
Шизү: Нээрээ. Та Мизү оний чааны хүргэн бэрийн талаар юу гэж бодож байна
Ирүка: Аль нь ч байсан болноо хэмээн хэнэггүй гэх чинь хариулахад Шизү дургүйлхэн
- Үгүй ээ аль нь ч байсан болно биш. Ахад хамгийн шилдэг нь л байх хэрэгтэй. Охид мммм болохгүй ээ. Ах шиг баян царайлаг сайхан сэтгэлтэй залууг нөгөө солонгос кино нь дээр гардаг шиг хуураад мөнгийг нь аваад шархлуулвал яах юм. Охид их зэвүүн ээ. Ер нь хол байлгах хэрэгтэй гэхэд
Ирүка: Хөөх заза. Тэгвэл эрэгтэй.
Шизү: Ммммм. Бүүр хэрэгүй юм байна аа. Эрэгтэй хүн бүр илүү аюултай. Эмэгтэй хүн ядаж л эхийн сэтгэл энээ тэрээ байдаг шд. Харин эрэгтэй хүнд тийм юм байхгүй. Аягүй бол ахыг гэмтээвэл яах юм. Танай баарны эрэгтэй үйлчилүүлэгчид шиг байвал бүтэхгүй гэхэд Ирүка хөхрөн инээгээд
-Чи ахыгаа үнэхээр нандигнах юм аа. Бүр хайраас хүртэл гэхэд
Шизү: Мэдээж шд. Дурлал сорох гээд ах өөр миний дургүй хүнд дурлаад намайг тоохгүй бол яах юм.
Ирүка: Чи дурлаад гэрлэвэл яах юм.
Шизү: Би юу? Харин л дээ. Сая бодлоо л доо. Гэрлэлтээ цуцалж болдог биз дээ
Ирүка: Хөөх үнэхээр ингэж бодож байгаа юм уу.Гэрлэлтээ цуцлах уу гэж уулга алдаад томоор инээмсэглэн" Би ч олон хуримын урилга авах нь дээ" ёожлон хэлэхэд
Шизү: Олон хурим хийхгүй ээ нэг л хурим хийнэ үлдсэн дээр нь зүгээр л батлуулчихна гэж хэнэгчгүй ирээдүй нь төлөвлөгөө аятай л хэллээ.
Ирүка: Юу вээ. Ингэж бодож байдаг хүүхэд нээрээ. Бодсон чинь. Би чиний ирээдүйн эхнэрийг бүр өрөвдчихлөө гэж толгой сэгсрэн үнэнч бус нөхрийн аймшгийг, салалт, араар тавилт, зэргийг толгой дотроо тэрхэн хугацаанд бодон өгүүлэхэд
Шизү: Яагаад өрөвдөнө гэж. Би мундаг хүн болоод түүнийг мөнгөөр дутаахгүй гэж бардамаар хэллээ.
Ирүка: Шизү хүн хүнээрээ дутдаг хорвоо шүү дээ гэж Ирүкагаас гарамгүй мэргэн үг хэлэн учирлахад
Шизү: Зүгээрээ. Би юугаар ч дутахгүй. Надад та гурав байна шүү дээ гэлээ.Ирээдүй нь эхнэрээ сайн халамжилж үнэнч бай гэсэн утгаар хэлсэнг нь ингэж ойлгож байгаа Шизүг шоолон хөхрөн инээгээд
Ирүка: Тийм ээ тийм. Бид чамайг юугаар ч дутаахгүй үргэлж хайрлах болно хэмээн үсийг нь арзайлган " Бяцхан хувиа хичээсэн сахиусан тэнгэр минь"

Адийнхаа дүрмийг мэднэ бииииз 😋
10 аас📈 дээш үгтэйсэтгэлээ гаргаж💗 мэдрэмжээ 💕хуваалцаарай 😭

💎Ad white cat 💎

Казоку / Гэр Бүл/Donde viven las historias. Descúbrelo ahora