💎Ad white cat 💎
Ирүка Шизүд тэгж хэлүүлсэндээ шар нь гозолзоно.
Ирүка: Би Кёотагаас уучлалт гуйхгүй за за заа. Ер нь Кёота надаас уучлалт гуйх ёстой шд гэж уурлан амандаа үглэж байгаад санаа алдан
-Кёотаг уучлалт гуйхыг нь хүлээнэ гэдэг бүтэхгүй хэрэг л дээ гэж бодож байснаа үсрэн босоод
-Ер нь би яагаад түүнийг хүлээнэ гэж гэж зальтай инээгээд компьютероо асаан төв лаборатори руу тушаалын үгс шивнэ.Өглөө Мизү Шизү хоёр өглөөний цайгаа юу ч болоогүй мэт гэмшил тээлгүй цайлна. Тэр хоёрын аль аль нь Ирүкад хатуу хандсанаа мартсан бололтой.
Ирүка дээрээс хүрэн улаан өнгийн хослол өмсөн гарч ирээд Мизү Шизү хоёр луу бас л юу ч болоогүй мэт инээмсэглэнэ.
Ирүка: Би гарлаа. Баяртай гээд цайгаа ч уулгүй гараад яваад өгөв. Үүнийг нь харсан
Шизү: Өглөө эрт гарах нь ховор шүү. Ингэхэд яах гэж байгаа юм бол
Мизү: Харин л дээ. Ирүка ахын юу хийж явдгийг мэдэх юм алгаИрүка нэг юм сэдсэн бололтой нарны шилээ толгойн дээрээ тавиад инээмсэглэн грашнаасаа шинэхэн улаан ферраридаа сууна. Хаазаа тултал шигшээд гэрээсээ гаран нууц хонгил дундуур сүлжин явсаар хурдны зам дээр гарч ирлээ. Утсаа асаан
- Би очиж байна гээд утсаа тавих үед Ирүка нь царай төв болон дэггүй өхөөрдөм хэнэггүй харц нь хүйтэн боллоо. Нүүрэн дээр нь үл мэдэг инээмсэглэл байх хэдий ч шар үс босгом эвгүй. Энэ айдас хүргэм төрх нь Ирүка нь ажил хэргийн төрх.
Явсаар тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн дэлгүүрт ирлээ. Хаалгаар ороход нь хоёр талаар нь үйлчлэгч нар бөхийн ёслон зогсосон байх ба тэднийг төлөөлөн эрэгтэй эмэгтэй хоёр менежер хоёр
-Эрхмээ таныг өнөөдөр ирнэ гэж мэдсэнгүй гэж эмээнгүй сандарсан байртай хэлэхэд
Ирүка: Би хэзээ ирэхээ тайлагнах ёстой юу. Харин ч ирэхээсээ өмнө мэдэгдсэн нь их юм гэж хүйтнээр хэлэхэд тэнд байсан хүн бүрийн нуруугаар шар үс босох шиг болон хүйт даана.
&- Үгүй дээ юу гэж эрхэм ээ
Ирүка: Би хойд лаборатори руу орох ажил байна гээд дуугаа хураан ажилчдаа нэг бүрчлэн харж байгаад
-Гэхдээ нэгэнт ирснийх ажлын явцыг чинь шалгая хэмээгээд улаан буйдан дээр хөлөө ачин суугаад менежерт хандан хэлэхэд тэд бүгд дор дороо сандарцгаана. Бүгдийн харцанд үл мэдэг айдас тодорсон байх ба Ирүкаг юу гэж хэлэхээс эмээсэн нь илт.
Менежер түүнд энэ сарын тайланг авчирж өглөө. Ирүка хуудасыг нь нэг нэгээр нь удаан эргүүлэн үр дүнтэй нэг бүрчлэн танилцаад
Ирүка: Миний тооцоолсон шиг хангалтай биш байна. Би энэ салбарт хангалтай мөнгө хаясан одоо ашгаа хүртмээр байна гэж дурамжхан байртай хэлээд суудлаа босон жагсан зогсох ажилчид руу ойртлоо.
Тэдэнд одоо амьсгалахад хүртэл хүндрэлтэй болж их дарамтыг мэдэрнэ. Энэ бол ийм л салбар даргаа уурлуулсан л бол амьдралгүй болох дарамттай энгийн бус хар ертөнц. Тэднийг биеэр шар үс хөлс цуван юу гэж хэлэхээ үл мэднэ.
Ирүка: Би яагаад энэ ийм үр дүнгүй байгаа талаар асуумаар гэхэд салбар хариуцсан менежер шүлсээ гүд хийтэл залгиад арай гэж
- Эрхмээ тагнуулын гоёл чимэглэл дөнгөж нээлтээ хийж байгаа болохоор бас энэ шинэ салбарт бид саяхнаас орсон тул туршлагагүй гээд дуугаа хураан Ирүкаг юу гэхээс эмээгээд үгээ дуусгасангүй цувах хөлсөө арчин хэлэхэд
Ирүка: Тийм хэрэг үү. Та нарыг ийм туршлагагүй байж ийм шалтаг хэл гэж би хэл лүү гээд бүгд нь рүү хурцаар ширтэн хэлээд үл мэдэг инээмсэглэсхийгээд
Ирүка: Энэ салбарт шинээр орсон нь үнэн. Тийм болохоор сурталчилгаагаа сайн хийцгээ. Ирсэн үйлчилүүлэгчидээ битгий хөөгөөд туучих тэднийг барьж тогтоол доо гээд нэг худалдагч бүсгүй рүү ойртон нүд рүү ширтэн
- Та нар чинь үйлчлүүлэгч нартай сайхан харьцах ёстой биз дээ гээд хутга гаргаж ирэн өнөөх худалдагч бүсгүй өмсөж байсан цамцных нь дээд хоёр товчийг таслав.
Худалдагч бүсгүй нь цэлгэр хоёр хөх цомбойн гарахад бүсгүй нь хацар час улаан Ирүка руу харж чадахгүй далдчин үг ч хэлж чадахгүй бүлтгэнэнэ. Энэ байдлыг харсан
Ирүка: Энэ бол өрсөлдөөнтэй бараан салбар. Зоригтой бай гээд хутгаа менежер рүү шидээд хүйтнээр
- Би дараагийн удаа илүү дээр үр дүнг хүсэж байна гээд арын хаалгаар тайван гарч одлоо. Ирүкаг гарах үед тэнд байсан хүмүүсийн зүрх эргээд цохилох шиг болж түгжиж байсан амьсгалаа нэгэн зэрэг тавьж хэсэгхэн ч гэлээ тайвширсан ч дараа сар хүртлэх үхлийн дарамт нэмэгдлээ. Ирүкаг далд утгаар бүгд юу гэж хэлсэнг яс махандаа тултал ойлгосон тэдний нүдэнд цөхрөл үзэгдэнэ. Дараа сарын үр дүнг биеэ үнэлээд ч болтугай сайн байлгахгүй бол тэд нарны гэгээг үүрд мэдрэхгүй ч байж мэднэ гэдгийг мэдсэн тэдэнд цөхрөл айдсаар өөр юу үлдэх билээ.Ирүка гоёл чимэглэлийн хэсгийг өнгөрөөд харанхуй хонгилоор сүлжин явсаар том лабораторид ирлээ. Эм бодисын эхүүн үнэр ханхалсан өнгө өнгийн нунтаг бодисоор дүүрэн хортой хориотой эм бодисын худалдааны ундарга.
Цагаан халаадтанууд үргэлж авралын сахиусан тэнгэр байдаггүй гэрчлэх мэт энд байгаа бүх эрдэмтэн мэргэжилтнүүд хор найруулан зогсоно. Ирүка орж ирээд нэгийг нь үлдээд гар гэж дохихоод
Ирүка: Миний хүссэн зүйл бэлэн үү
&- Тийм ээ таны хүссэн сэрэл өдөөгч бэлдмэл. Энгийн бэлдмэлээс 100'дахин хүчтэй гээд жижиг лонх дахь улаан нунтаг эмийг өглөө
Ирүка: 100 аа болох байхаа. Үүнийг хүртэл тэвчих хүн биш байлгүй дээ хэмээн их л баяртай лонхыг ирмэн инээмсэглэн хэлэхэд үүнийг нь сонсон эрдэмтэн залуу сандран
&- Уучлаарай эрхмээ. Би клиник туршилт буюу хүн дээр туршиж арай амжаагүй байгаа. Хүн дээр эрсдэлтэй байж мэднэ. Сэрэл мэдрэмжээс болж зүрх нь хаагдах эрсдэлтэй. Энэ аюулаас бар хүртэл зугтаж чадаагүй юм. Хүн бараас илүү байна гэж байх боломжгүй зүйл. Тиймээс та туршилтанд орсон өмнөх 10 дахин хүчтэй сэрэл өдөөгчийг аваач хэмээн би зөвлөж байна. Хүн алах гээгүй бол шүү дээ гэж эмээсэн байдалтай тайлбарлахад
Ирүка: Тэр сэрэл өдөөгч чинь хэрэггүй эд. Түүн дээр үйлчлээгүй. Ямар байлаа улбар эд байлуу гэж нунтаг улаан эмтэй лонхыг дээш доош шидэн лавлахад эрдэмтэн залуу түргэхэн толгой дохин
&- Тийм ээ.
Ирүка: Иймхэн зүйлээс болж тэр үхчихгүй байлгүй дээ. Мммм юмыг яаж мэдэхэв. Ерөндөг маягийн эсрэг үйлчлэлтэй бэлдмэл өгөө дөх
&- Ойлголоо эрхмээ гээд бэлдэж өглөө. Ирүка тун баяртай инээмсэглэсээр гэрийн зүг салхи татуулан хурдална.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘