Казоку 58 р хэсэг
💎White cat 💎
Лайто Жэк хоёроор тоглоод ханачихсан. Шизү уйдахын дээдээр уйдаж тэвчихийн дээдээр тэвчиж байгаад саяхан Кёота ааваасаа гарах зөвшөөрөл авав. Шизү шүүгээний өмнө гарах хувцсаа бэлдэн нааш цааш хөгжилтэй нь аргагүй холхино. Ухаангүй байсан хугацаа эмчилгээний хийлгэж байсан хэдэн сараа бодвол бараг л хагас жил гаран гэрээсээ гараагүй Шизү
- За би ямар харагдаж байна. Царайлаг байгаа биздээ гэж олон хувцас дундаасаа шилж шилж өмсөн бүрдүүлсэн төрхөө гайхуулах мэт ах руу гаа харан хэлэхэд Мизү толгой дохин
- Царайлаг байнаа царайлаг байна. Дэндүү царайлаг байгаа болохоор хардаж байна. Тиймээс хамт гарна гээд Шизүтэй зэрэгцэн хувцсаа солилоо. Шизү ахынхаа хэлсэн үгийг тоглоом шиг л хөнгөхөн хүлээн аван инээгээд
- Таныг хамт гарахад баяртай байгаа ч. Та манай найзуудтай зохицдоггүй биздээ гэлээ. Мизү үргэлж шахуу бүрдүүлдэг даруухан сайн сурагчийн төрхөө өөрчлөн Шизүтэй төстэй bad boy төрх бүрдүүлэн гарч ирээд
- Тэр зэрэг асуудал байхаа болино. Чамтай байхын тулд тэр зэргийг зохицуулчихна гээд инээхэд Шизү бүр гайхаж хоцорлоо. Иймэрхүү тохиолдог нэг бол эрт ирээрэй гэж захиад явуулдаг эсвэл гэртээ үлдэхийг ятгадаг байсан ах нь хамт явахаар болоод бүр болоогүй найзуудтай нь хамт байна гэхээр гайхширмаар. Учир нь ямар ч тохиолдол хичээлээ хийхийг хүсдэг Мизү ах нь шүү дээ.Их дэлгүүрийн урд Шизүгийн найзуудтай бөөнөөрөө уулзалдав. Бүгд нь хоёр Шизү хүрээд ирэв үү гэж гайхширан дуу алдацгаана. Ингэж дуу алдах шалтгаан бол мэдээж Мизү. Тэр ангид байдаг бүгдийн мэдэх чимээгүй даруухан заримдаа айдас хүргэм Мизү биш байгаа учраас.
Найзууд нь шинэ гэж хэлж болмоор Мизүг сонирхон түүнийг хүрээлнэ. Мизү донжтой хуурамч инээмсэглэлээ өөрлүү нь ойртох бүхэн рүү илгээгээд л, тийм ч хөгжилтэй биш онигоонуудад бүгдийг даган баясаад л хэзээ ч түүнээс гарна гэж бодож байгаагүй үйлдүүдыг гаргаж байлаа. Зарим талаараа Шизүтэй төгстэй мэт ч бас тийм биш тэр донж төрх. Энэ бүгдийг худлаа жүжиг гэдгийг Шизүгээс өөр хүн үл анзаарна. Харж байгаад тэссэнгүй Мизү ахынхаа гараас татан найзуудаасаа холдон
-Оний чан та яагаад байгаа юм гэж шулуухан асуув. Гайхан зогсох юуг ч шийдэхгүй гэдгийг Шизү ухамсарлана. Мизү тайвнаар
-Чиний эргэн тойрныг ойроос судалж байна гэлээ. Шизү гайхан
-Яагаад? гэвэл Мизү жуумалзан
-Тэднийг цэвэрхэн зайлуулахын тулд гэхэд Шизү дахиад л ойлгосонгүй "2сарын унтаад тэнэг болчхов уу" гэж өөрийгөө хүртэл бодов. Шизү гайхсан чигтээ
-Яах гэж? гэвэл Мизү дүүгийнхээ хүзүүгээр гараа оруулан тэврээд
-Чамайг зөвхөн өөрийнхийгөө болгохын тулд гээд нууцлаг жуумалзмаар жуумалзан
-Сэтгэл зүрхийг чинь. Зүгээр ах дүүгийнх хувиар биш түүнээс ч илүү гүн хайрын хэлхээсээр өөрийнхөө болгож тамгалахын тулд гэлээ. Шизү бүр ч ойлгосонгүй гайхаж байхан ах руугаа тормолзон харна.
KAMU SEDANG MEMBACA
Казоку / Гэр Бүл/
RomansaНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘