Казоку пирсинг 2-р хэсэг
💎Ad white cat 💎
Ирүка бадрангуй шийдэмгий хүслийнхээ дагуу хэлээ цоолоод пирсинг хийлгэчихээд түүнийхээ өвдөлтөнд гонгинон
-Өвдөөд байна гэж хэлээ гарган гомдолсоор Мизү Шизү хоёр дээр ирлээ. Шизү Мизү хоёр хараад "үнэхээр хийлгэчихлээ шүү" гэж бодон санаа алдан
Шизү: Та өөрөө л хийлгэсэн битгий гомдлоод бай гэхэд Ирүка толгой дохин толинд хавдсан хэлээ харж байгаад
- Энэ дэндүү илт биш гэж үү. Хавдар арилахаас өмнө би Кёотад баригдчих юм байна аа гэж дуу алдан хэлэхэд Шизү хөхрөн
-Та одоо л наадхаа бодож байгаа юм уу? Мэдээжийн зүйл биш гэж үү гэхэд
Мизү: Тийм ээ Ирүка ааваа та одоо Кёота аавын тухай бодох хэрэгтэй биш гэж үү
Ирүка: Кёота? Би мэдээж Кёотагийн тухай л бодож байна. Би Кёотад гайхалтай үр дүнг л үзүүлэх болно. Хавдсан байхад хийж болохгүй шдээ. Энэ үедээ Кёотад мэдэгдэж болохгүй. Яав ч болохгүй. Тийм болохоор хавдар буутал би ярихгүй гэж зарлан тунхаглавал Мизү Шизү хоёр энэ зарлалд нь гайхширан Ирүка руу харлаа.
Энэ пирсингийг ингэж нухацтай хүлээн авна гэж бодоогүй байсан тэр хоёр Ирүкаг бүр ярихгүй гэхээр нь гайхширан бас түүнийхээ хажуугаар итгэж ядан Ирүка руу хараад
-Та Кёота аавтай ярихгүй байж чадах уу. Та ямар чалчаа хүн билээ гэж Шизү Ирүкад үл бүтэх санааг нь уламжлах шиг хэлэхэд Ирүка
-Үгүй ээ. Би энэ удаа яасан ч Кёотатай ярихгүй гэж итгэл дүүрнээр гараа атган шийдэмгий хэллээ.
Мизү: Кёота аавд энэ таалагдана гэж үү. Ийм зүйлээс болж ярихгүй байвал Кёота аавд хэцүүгээс гадна та ..... гээд яриаг нь дуусгасангүй
Ирүка:Би чаднаааа. Та хоёр л хэлж болохгүй шүү гээд инээмсэглэн
-Гэртээ ч ирж байна. Одоо би нээрээ ярихгүй шүү гээд гэрлүүгээ орлоо.
Мизү Шизү Ирүка гурав гэртээ орж ирэхэд Кёота зочны өрөөнд сонин уншин сууж байв. Тэднийг орж ирэхэд Кёота сонингоо доошлуулан тэднийг харан харц тулав. Ирүка Кёотаг хараад хэсэг гайхширан ширтэж байгаад шууд нүүр буруулан дээшээ өөрийнхөө өрөө рүү явчихав.
Үүнд Мизү Шизү бүр Кёота ч хүртэл гайхширлаа. Мизү Шизү учрийг нь мэдэж байсан ч Ирүкаг Кёотаг хараад л бууж өгөн пирсинг хийлгэсэнийхээ дараа сууж байсан шиг ээ Кёотад гомдлоод эрхлэх байх гэж бодсон ч тэгээгүйд нь гайхширч бас үүнийхээ хажуугаар Ирүкаг энэ хэрэг дээр их нухацтай байгааг ойлголоо.
Харин энэ тухай юу ч мэдээгүй Кёота Ирүкагийн энэ гэнэтийн жигтэй байдлаас дахин нэг болох бүтэхгүй санаа уруулсныг гадарлан санаа алдан юу гэдгийг нь үл мэдэн өнгөрөв.
Энэ Ирүкагийн чимээгүй ажиллагаа амжилтай 1 хоногийг ардаа үлдээлээ. Энэ хугацаанд Ирүка гэр дотроо бараг л Кёотатай нуугдаж тоглов. Кёотагийн ардуур урдуур сэмхэн гарч, нэг булангаас нөгөө булан руу гэтэн явна.
Энэ их хичээл зүтгэлийг Мизү Шизү хоёр бие биедээ эрхлэсэн шигээ амттан идэн ярилцана.
Шизү: Ирүка аав Кёота аавын төлөө амандаа пирсинг хийлгээд бүр түүнтэй 3 хоног юм ярихгүй гээд л их хичээл зүтгэл гаргаж байна шүү гээд том өрөөний буйдан дээр чипс идэнгээ хэлэхэд
Мизү: Тийм ээ дэндүү их хичээл зүтгэл. Ороод байдаггүй өрөөндөө бүгчихлээ дээ гээд Ирүкагийн сүнсгүй юм шиг нам гүм байдаг өрөөний ассан гэрлийг харан хажуугаараа зайрмаг долоон хэлэхэд Шизү инээд алдан
Шизү: Ингэж байгаад яг шийтгүүлнэ дээ. Харин яаж шийтгүүлэх бол гэдэг нь сонин гээд хэсэг бодлогоширч байгаад амаа даран хөхрөөд
-Өрөөндөө бүгж байгаад эргээд Кёота аавын өрөөнд орох эрхээ алдчихвал яах бол? гэхэд Мизү амаа даран
- Эээээ хөөрхий дөө мууу Ирүка аав гэж дуу алдан толгой сэгсрээд
-Гэхдээ бас Кёота аав яг шийтгэх эсэх нь тодорхойгүй шд. Таалагдах ч юм билүү гэж Ирүкагийн хэт эерэг төсөөлийг дэмжин хэлэхэд Шизү толгой сэгсрэн
-Кёота ааваас зугтаад тоохгүй бүр орой хоолон дээр ч бууж ирэхгүй байгаа биздээ. Энэ хэрэг лав зүгээр өнгөрөхгүй ээ гэхэд Мизү санал нийлэн толгой дохин
-Энэ байдлыг бодоод үзвэл Кёота аав илүү өрөвдөлтэй байдалд орчихсон байгаа юм байна шд гэхэд Шизү хөхрөөд Мизү рүү цоглогоор инээн
-Ингэхэд Кёота аавын сэтгэл санааг тандах уу гэхэд Мизү толгой дохин тэр хоёр зөвшөлцөв.
Мизү Шизү хоёр яг л Ирүка шиг гэтэн том өрөөнөөс гал тогоо руу явлаа. Тэгээд хоолны ширээний ард орж нуугдан тавцан дээгүүр Кёота руу хараад
Шизү: Аргагүй л Кёота аав байдгаараа л байна шүү. Кёота аав юм чинь ийм юмыг ил гаргахгүй л дээ гэж Кёотаг бишрэх мэт хэлэхэд Мизү дуу нэгтэй санал нийлэн хэсэг хоол хийн зогсох Кёотаг харж байснаа
Мизү: Ингэж хараад суухаар Кёота аавын сэтгэл санааг мэдэж чадахгүй шд. Бас ингэж Кёота аавыг тандах нь хачин биш үү гээд одоогийн байдлаа бодон хэллээ.
Яах аргагүй Мизүгийн хэлсэн шиг их л жигтэй байдлаар Кёотаг тагнан сууна. Өдий том болчихоод яг л жаахан байсан шигээ хоёулаа юмны араар ороод нуугдчихсан Кёотаг өхөөрдөм хөөрхөн харцаар ширтэн буланд шивэр авир хийн нухацтай ярилцана. Одоогийн энэ төрх нь ч тэр жаахан үеийнхээсээ ялгаагүй өхөөрдөм харагдах ч Мизү Шизү хоёр хачин гэсэнтэй санал нийлэн Кёота дээр сэтгэл санааны байдлыг нь асуухаар очлоо.
Хоол хийн зогсох Кёотагийн хоёр талд нь гараад
Мизү:Ирүка аав таниас дөлж зугтаад байсан зүгээр үү Кёота ааваа гэж юу ч мэдэхгүй сонсоогүй хүн болон Кёотагаас асуухад
Кёота: Зүгээрээ гэж тайвнаар хэлэхдээ Ирүкагийн жигтэй байдлыг бас давхар бодолцоно.
Шизү Ирүка аавынхаа ямар шалтгаанаас болж ингэж зугтаж байгааг бодон мушилзан инээгээд
Шизү: Ирүка аавтай муудалцчихсан юм уу гэж Мизү шиг бас юу ч мэдэхгүй гэмгүй хүний дүрд орон асуухад
Кёота: Тийм гэж бодохгүй байна гэлээ.
Энэ үед Мизү Шизү хоёрын бяцхан хорон зан нь хөдлөн зальтай инээд цацруулсаар бие бие рүү толгой дохин санал нийлээд Кёотагийн хойно чангаар.
Кёотагийн Ирүкагийн жигтэй байдлыг гүнзгийрүүлж бодоогүйг ашиглан
Мизү: Муудалцаагүй юм бол Ирүка аав яагаад байгаа юм бол оо гэж гайхширсан хоолойгоор асуух ч Шизү рүү хорон зальтай инээмсэглээр харан асуухад
Шизү: Харин л дээ. Ирүка аав л болсон хойно хэрэг тарьчихаад зугтаад байгаа юм болов уу Оний чан гээд худлаа мэдэн будилж байгаа байдалтайгаар Мизүгээс дутахгүй зальтай мишээл тодруулан хэлэхэд Мизү мөрөө хавчин
-Мэдэхгүй л юм даа. Ирүка аав шүү дээ. Түүнээс асууж байж л мэдэх байх гээд Кёота руу харан
Мизү: Кёота ааваа та тэгж бодохгүй байна уу. Бид асуувал хариулахгүй байх даа гэж эцсийн цохиолтыг нь хийн асуулаа.
Кёота тэдний яриаг сонсоод Ирүкагийн талаарх хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй гэж шийдэв. Ирүкаг энэ хэвээр байвал Кёота удахгүй хэд хоногоос Ирүкагийн байгаа байдалд нухацтайгаар хандаж эхлэх байсан байх.
Гэсэн ч дөнгөж сая тэр удахгүй гэх цагийг урагшлуулав. Энэ урагшилсан хэд хоногт Мизү Шизү гийн үлэмж их хувь нэмэр орж
Кёота: Хоолны үеэр асууя гэж тайвнаар хэллээ. Шизү үүнийг сонсоод Кёотаг яаруулах шиг
- Ирүка аав бууж хоолоо идэхгүй байгаа шд гэлээ. Кёота аягалсан хоолоо хараад
-Тэгвэл өрөөнд нь аваачиж өгөх дөө асууя гэхэд Мизү Шизү хоёрын зальтай инээмсэглэл гэгээлэг баяртай ялалтын инээдээр солигдон
-Кёота аав өнөөдөр амттай хоол хийжээ
- Ирүка аавын дуртай карри биш үү гэж ярианы сэдэв өөрчлөн хоолны ширээнд суун хоолоо идлээ.
Ирүка ирж буй аюулыг үл мэдэн орон дээрээ видео тоглоом тоглон цагираглан хэвтэнэ.
❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
ESTÁS LEYENDO
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
