Казоку 20 р хэсэг

93 15 0
                                    


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Өглөөний цайгаар босож ирээд байдаггүй унтамхай хүн Ирүка энэ өглөө бууж ирлээ. Тэрээр гадуур гарах гэж байгаа бололтой дэгжин хувцасласан байсан юм.
Мизү: Та гарах гэж байгаа юм уу гэж сониучхан яриа эхлүүлэхэд
Изүка: Тийм ээ. Та нартай хамт явна. Би өмнө нь хэлж байсан даа. Багштай ммм эсвэл захиралтай чинь уулазна гэж өчигдрийн босон эхийн та дээр өөрийн нэрийг бичсэн хэргийг сөхлөө. Ирүкагийн энэ мэдэгдлийн сонсоод Шизү сандлаасаа огол хариан босоод
Шизү:Хаааа та арай аль дээрхийн яриад байсан эцэг эхийн судалгааны материалаас болоод явах гээд байгаа биш биз дээ гэж дуу алдан лавлахад
Ирүка: Тийм ээ. Би хэлсэн дээ хүрдэг хүн шүү гэж бардмаар өгүүллээ.
Шизү:Одоо таны энэ ааш л дутаж гэнэ дээ. Үгүй ээ битгий яв. Баарандаа сууж бай гээд Иүркаг түрхэн дээш баар лүү замчлахад Ирүка түүнээс нь бултан
Ирүка: Үгүй ээ би явна. Дээрээс нь баар өчигдрийн халдлагаас болоод засвартай болохоор надад хийгээд байх юм байхгүй байгаа гэхэд
Шизү: Үгүй ээ тантай явахгүй. Та одоо уйдсандаа сургууль руу явах гээд байгаа юм уу хаашаа юм. Ямар ч шалтгаан бай та явахгүй шүү хэмээн уурлан Ирүкагийн замыг хаалаа.
Ирүка: За Шизү боль доо хонгор минь. Яагаад явуулахгүй гэж ичээд байгаа юм уу гэж хоржоонтой инээхэд
Шизү: Тийм ээ тийм ичиж байна. Тань шиг аавтай гэдгээсээ. Та өмнөх сургуулийн эцэг эхийн хуралд очоод яалаа даа хэмээн зэмлэнгүй харцаар харан ширүүхэн хэллээ.
Ирүка: Би яасан юм. Ер нь яахаараа надаас ичдэг юм. Ийм сайхан залуу байхад гэж гэмшсэн шинжгүй зөрүүдлэн өөрөө сайрахлаа
Шизү: Сайхан гэх шиг. Тань шиг ичих нүүргүй хүн, намайг л эвгүй байдалд оруулаад дуусдаг биз дээ. Яасан өмнөх сургуулийн эцэг эхийн хурал дээр тэнд байхсан аав ээжүүдийг өөрийнхөө бааранд урхидан оруулаад, заримыг нь бүр гэр бүлээс нь салгаа биз дээ. Үүнээс болоод хүүхдүүд над руу л нүд үзүүрлэсэн. Аав ээжийг нь салгасан буруутан болсон заа гэж үнэнийг нүүрэн дээр нь дэлгэн тавихад энэ ичгүүртэй үнэнийг тоосон ч үгүй
Ирүка: Би тэдний нуугдсан хүслийг нь л сэрээсэн юм. Тэд тийм сонголт хийсэн нь би биш. Тэгээд ч энэ удаа эцэг эхийн хурал биш. Зүгээр л танай сургуулийн захиргаатай уулзах гэсэн юм. Яахаараа намайг эхийн талд нь бичдэг байна аа. Судалгаагаа буруу авдаг тэр хүмүүстэй нэг сайн ярих хэрэгтэй хэмээн бууж өгөх шинжгүй улам л өөрийнхөөрөө зүтгэхэд Үүнд нь уцаарлан
Шизү: Үгүй ээ. Таныг бүр ийм тэнэг зүйлсээр болоод бөөн хэрэг мандаахыг чинь харж чадахгүй нь. Явж явж тэр хэрэг нь зүгээр л эцэг эхийн судалгааны анкет хоёр эрэгтэй хүнд зориулагдаагүй гэдгээс болоод шүү. Таныг энэ талаар шуугиан үүсгэсний дараа юу болохыг бодооч.
Ирүка: Шизү үнэн юм үнэнээрээ л сайхан гэж зөрүүдийн туйл маань Шизү рүү харсан ч үгүй ингэж хэлэхэд Шизү учирлаад бүтэхгүй болохоор нь сөрөг дайралт хийн
Шизү: За за та тэгж хэлж байвал Та миний аав биш шүү . Танихгүй хүн гуай гэж хүйтнээр хэллээ.
Ирүка: Айн Шизү яагаад ингэж байгаа юм.Өдий болтол хайрлан өсгөсөн байтал. Муухай юм аа Шизү хэмээн зөрүүдэлж байсан Ирүка гомдолтой Шизү рүү харан гэмшлийг нь төрүүлэх гэж хоолойгоо зангируулан уйлах гэж байгаа аятай хэлэхэд
Шизү: "Та хэлээ биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан гэж" хэмээн түүний аргад орсонгүй хатууртахад
Ирүка: Чи ингэх байсан юм уу Шизү гэж хувиран зальжин инээмсэглэн ажил хэргийн хүйтэн төрхөмдөө орлоо. Эгдүүтэй уурласан гомдолсон харц нь мөс мэт хүйтэн болоод элбэх мэт зөөлөн харц нь Шизү рүү хурцаар ширтэн өөрчлөгдөөд
Ирүка: Чи надтай хамт явах болно хэмээн хоолой боомилох мэт шазууртай өнгөөр яг л өөрийнхөө доор байдаг өрөвдөлтэй ажилчидтайгаа харьцдаг шигээ ширүүн харьцлаа. Энэ байдлыг нь харсан Шизү шоолох мэт инээгээд өөдөөс нь ялгаагүй хүйтнээр харан
Шизү: Та одоо над руу ингэж харлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гээд хөл дээр нь чангахан гишгэн эгцлэн ширтээд өдөн
Шизү: Та намайг яаж чадах юм гээд хэлээ гаргачхаад зугтчихав. Ирүкагийн хуурамч хүйтэн төрх хормын дотор алга болон хөлөө барин
-Ёоо Ёоо л доо Шизү. Хөөе Шиз чи хүлээж бай гээд хойноос нь хөөлөө. Ингээд Шизү Ирүка хоёр маргалдан хөөцөлдөн бие биенийгээ үгээр барьж иднэ.
Энэ Ирүка Шизү хоёрын хэрүүлийг зогсоож асуудлыг шийдэж чадах ганц аврал Кёота дээр Мизү гүйж очоод
Мизү: Кёота ахаа. Та Ирүка ахыг зогсоо доо. Ирүка ах тэнд сургууль руу явна гээд Шизүг уурлуулаад бөөн юм болж байна гэж ховлоход Кёота юм хэлсэн Мизүгийн хэлсэн явдлыг харахаар буув.
Мизү Кёотаг дагуулан Ирүка Шизү хоёр дээр ирлээ. Тэр хоёр хөөцөлдөн явсаар гараашийн үүдэнд иржээ. Тэндээ машинд сууна суухгүй хэмээн маргалдаж, Ирүка Шизү машин руу түлхэн суулгах гэж оролдож байгаад Ирүка Кёотаг хараад
-Алив Кёота хамт явъя гээд Кёотагаар түрий барин бүгдийг нь машинд суулгав. Кёота Мизү бүр Шизүг хүртэл машиндаа чихэж суулгаад баймз гэхийн завдалгүй сэргэлэн гэх чинь шалмаг хөдлөн хаазаа түлтал нь гишгээд гэрээсээ хөдлөлөө. Шизү машин хөдлөхөд л юу ч хийж чадахгүй болсноо ухаарсан ч бөөн уур сууна. Мизү Шизүг аргадан
- За зүгээр дээ. Кёота ах байгаа юм чинь гайгүй байлгүй дээ. Тайшир гэхэд уур нь тэсэрч ядаж байсан Шизү бүр дэлбэрэн
-Оний чан та ойлгохгүй байна гэж үү. тэднийг сургуулийн үүдэнд буухад л бүх зүйлс буруугаар эргэх болно. Та ч ойлгохгүй л дээ. Ер нь болж бүтэхгүй яриа бүр нь би л өртдөг юм чинь танд хамаагүй л дээ. Та ч бас өмнөх сургуульд зүгээргүй л байсан биз дээ. Хүүхэд дээрэлхээд л. Түүнээс болоод яалаа даа. Намайг л хүүхдүүд дээрэлхсэн гэсэн шүү дээ.
Мизү: Би юу? гэж мэдэн будилан гайхан харахад
Шизү: Би мэднэ шүү. Оний чан. Надад нотлох баримт байгаа гэхэд Мизү амандаа үл мэдэг
-Тийм үү гэж шивнэхэд Шизү үүнийг нь олж сонсоод
-Тээр үнэн л байна шүү дээ гэхэд Мизү үнэнийг шууд булзайруулан
Мизү: Үгүй ээ үгүй би тэгээгүй гэхэд
Шизү: Оний чан та ингэж болохгүй шүү дээ. Ямар нууцлалтай зүйл биш. Та бүр үргэлж халаасандаа цаасны хутгатай явж байдаг биз дээ. Түүгээрээ ядаг юм яах аргагүй хүн дээрэлхдэг байсан даа. Одоо ч гэсэн байж л байгаа гэхэд Мизү тэрхэн зуур халаасан дах цаасны хутгаа гаргаж хаяаад
-Надад байхгүй гэхэд Шизү толгой сэгсрэн
- Энд ер нь энгийн хүн байна уу гээд үглэж дуусахад сургуулийн хашаанд улаан ферари орж ирлээ.
Энэ улаан машин хашаанд орж ирэхэд л бүгдийн анхаарал тусна. Үргэлжлүүлэн бүгдийн алмайруулах зүйл болсон нь тэр үнэтэй тансаг машинаас туйлын царайлаг залуус буусан нь юм. Кёота Ирүка хоёрыг бүгд л алмайран Модель уу Дуучин уу гэх зэргээр шаагилдан ширтэх бол хойноос нь буух Шизү хийнэ гарсан шаар аятай л баргар буун анги руугаа түргэн түргэн яван алга боллоо.
Ирүка харин ч итгэл төгс буун машины түлхүүрээ сургуулийн үүдний харуулд шидэж өгөөд
-Нэг аятайхан газар байрлуулчхаарай гээд Кёотаг хөтлөн сургууль руу орлоо. Араас нь Мизү Шизү нар дагалах мэт дуу муутай явна.

Адийнхаа дүрмийг мэднэ бииииз 😋
10 аас📈 дээш үгтэй сэтгэлээ гаргаж💗 мэдрэмжээ 💕хуваалцаарай 😭

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Казоку / Гэр Бүл/Место, где живут истории. Откройте их для себя