Казоку 19 р хэсэг

99 12 0
                                    


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Ирүка: Кёота шилдэг нь. Би энэ асуудлаа зохицуулчихаад тухтай гомдолно шүү гэж хэлээд явсан эхнэрийнхээ гомдлын мөр сонсон суух Кёота. Сонсож сонсож дуусаад өрөөндөө дөнгөж ороход факсаар тайлан мэдээ ирлээ. Кёота аван харвал
"Уучлаарай. Эрхэм ээ. Энэ удаагийн судалгааны тайлан үр дүнг тайлагнах боломжгүй болчихлоо. Бид хэдэн сараар хойшлуулах шаардлагатай байна. Биднийг Японы Засгийн газарт матчихсан байна. Яков" Гэх ойлгомжтой бөгөөд тодорхой мэдээ ирсэн байлаа.
Кёота уншаад утсаа аван
-Буунуудыг Оросын маф руу илгээ гээд хувцсаа өмсөн гарлаа.
Тушаалыг авсан цэргүүд хамтраад удсан Оросын мафын нууц байранд очин дохио өгөхөд л дайрах бэлэн байдалд орон бэлтгэлээ базаалаа. Хамтран нэлээд нааштай үр дүнд хүрч байгаа атал яагаад устгах гэсэнг нь мэдэхгүй ч бүгд тушаал хүлээн овоо хараандаа Оросын мафын нэг ширхэг нохойг хүртэл авчээ.
Кеота ёсыг бодож  очиж байгаагаа дуулгасан ба Яков өөрийг нь устгалд оруулах гэж байгааг тааварлаачгүй инээмсэглэн Кёотаг угтлаа.
Яков: Миний мэдээг аваад ингэж хурдан ирнэ гэж бодсонгүй хэмээн их л сэтгэл хангалуун инээмсэглэн Кёотаг зочны өрөөндөө оруулан цайгаар дайлна.
Кёота: Тайлангаа хэмээн хувирлгүй хэлэхэд
Яков: Юунд ингэж яарна вэ. Тун удахгүй маргааш нөгөөдрөөс наашаа туршилтад оролцох хүүхдүүд ирэх болно. Маш хурдан хүссэн үр дүнд хүрэх болно.  Та санаа зоволтгүй гэж их л уриалагахан инээмсэглэн хэллээ. Гэвч Кёота төв харцаар харсан чигтээ дахин
- Хийсэн зүйлийн чинь тайлан гэлээ. Өнөөх Яков  хөгшин амандаа сонсогдохтой үггүйтэй Кёотаг "Сэхүүн их зантай бацаан "хэмээн хараагаад буцан эелдэг бас бялдууч инээмсэглэн
- За би авчруулъя хэмээн хүмүүстээ хэлэн авчруулахаар боллоо.
Тайлан иртэл нам гүн ноёлох бололтой чив чимээгүй уур амьсгал. Энэ давчдам нөхцөлд хөгшин Яков яриа дэлгэн
- Ойр тойрны хүмүүсийг сайн нягталж шалгахгүй бол.  Хойноос хутга дүрэх хүн их болж гэлээ. Кёота түүн рүү анхааран юу гэж хэлэхийг нь чих тавина. 
Яков: Хүний наймаагаараа алдартай сайн чанарын бараатай гэдгээрээ дэлгэрэн нэртэй яваа И групп чинь хэрэггүй амьтдаар дүүрэн газар байна лээ шүү. Миний тайландаа дурдсан Японы засгийн газарт мэдэгдсэн чинь И групп матсанаас болсон юм. Гэж их л бухимдуу өнгөөр Кёотад гомдлох ч мэт анхааруулах ч мэт хууч дэлгэн Ирүкагийн ажилуулдаг И группыг нь муулж эхллээ. Ирүка гэдгийн эхний үсэг И групп. Энэ групп нь олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хойно нь Кёотагийн сүр хүч яваа гэдгийг хэн бүхэн гадарлаад байдаггүй билээ.
Яков: Ах нь ингэж матсаных нь хариуг сайн өгсөөн өгсөн гэж хүд хүд инээн
- Иймэрхүү юугаа ч мэдэхгүй жижиг юмнуудыг алдаа гаргасан дариуд нь хурдан устгаж байх хэрэгтэй байдаг юм гэж өөртөө их л бардам өгүүллээ.
Кеота: Яаж хариуг нь өгсөн юм бэ дээ гэхэд Яков өөрийнх нь хуучлах яриаг нь сонирхож байгаад урамшин бүр ч сэтгэл хангалуун инээмсэглэн урдаа байх вискинээс хэд хэд татаад
-Эхлээд тэдний муу омгор жижиг баарыг нь юу ч гүй болгосон гээд хорон инээмсэглээд
-И грүүпын мангуу амьтад намайг матсаны хариу энэ л гэж бодох ч би тийм зөөлөн хүн биш л дэээ.  Би тэдний гэр бүлийнхнийг, тэнд ажилдаг бүх хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь хүйс тэмтрэх болно гэж Кёотад их саамшран хундаганд нь виски хундагалаад
-Тиймээс санаа зоволтгүй би бүгдийг нь зохицуулах болно. Тэд дахиж гай болохгүй гэж найзархах мэт инээмсэглэн хэллээ. Кёота чимээгүй сонсон сууж байгаад ёжтой инээмсэглэн
-Миний сонсох нь ээ И группын захирлыг гэр бүл, бүр хүүхэдтэй гэсэн тэднийг яах юм гэхэд
Яков: Тийм өрөвч байгаад хэрэггүй байдаг юм. Матаачын гэр бүл матаач л байна. Санаа зоволтгүй би тэднийх руу аль хэдийн хүмүүс явуулсан. Удахгүй бүгдийг нь хүйс тэмтэрсэн гэдгийг дуулгах байх. Тэр болтол нэг хундага барчих хэмээн мөстэй виски барихад Кёота хэрэггүй гээд доошлуулан Яков руу ёжтой инээмсэглэсэн чигтээ харан
- Эхлэхгүй юм уу гэлээ. Яков Кёотагийн юу яриад байгааг ойлгохгүй Юу гэсэн шиг харахад
Кёота: Гэр бүлийнхнийг нь бүгдийг нь ална гээ биз дээ. Би хүлээгээд л байх юм гэхэд Яков Кёота руу гайхшран хараад
- Юу юу яриад байгаа юм.  гэхэд
Кёота: Чи гэр бүлийн ална гэсэн биздээ нөхөр нь өмнө чинь сууж байхад яагаад хөдлөхгүй байгаа юм хэмээн тайвнаар хэлээд Яков руу хүлээгээд л байна шүү гэсэн шиг тогтуухан харахад Яковын хамаг биеийн шар үс босчхов. Дотроо тэр Кёотаг "Ижил хүйстэн бүр болоогүй тийм матаачын нөхөр" гэж бодох төдий л "байж боломгүй " гэсэн бодол түрэн орж ирлээ.
Яков: Хүнээр тоглоод л гэж чичрэн арай хийн хэлэхэд
Кёота: Чи эхлэхгүй бол би эхлэх үү гэхэд. Энэ үгнээс нь Яков өөрийн юу хийж, юу ярьж орхисноо ойлгон Кёотаг  тоглоогүйг ясандаа тултал мэдэрлээ. 
Өдийг хүртэл Кёотатай ажлын түнш болж хамгаалалтыг нь авах гэж юу хийснээ бодно.  Хэдэн жилийн хөдөлмөрөө бодлогогүй хэдэн өгүүлбэр үйлдлээсээ алдаж бүр болоогүй амь насаа хүртэл эрсдэлд оруулснаа ухаарах төдий л хамаг  хөлс нь цувж эхлэлээ.
Кёота юу ч хийлгүй сандал дээр хөлөө ачин эрхэмсгээр сууна.  Хөдөлж ч чадахгүй хөшин зогсох Яковын дагзанд хэн нэгэн буу тулгах нь мэдрэгдлээ.  Яков хөшсөн хүзүүгээ арай хийн эргүүлэн харвал яг хойно нь Кёотагийн хүн бололтой нэгэн буу дагз руу нь чиглүүлсэн байсан юм.
Яков Ингээд л үхэх нь гэж бодсон ч үхэхийг хүсээгүй учир өвдөг сөхрөн
- Намайг өршөө эрхэм ээ. Өршөө. Миний энэ хэрээ мэдэхгүй ам уу. Би буруу ярьж. Буруу ч үйлдэж.  Би таны эхнэр гэж мэдсэнгүй. Таны гэр бүл гэж мэдсэнгүй. Намайг өршөө хэмээн толгойгоо газарт наан чангаар өршөөл гуйж эхлэлээ
Кёота: Хүйс тэмтэрнэ гэсэн биз дээ гээд хүйтнээр өгүүлэхэд Яков бараг л дусаачихсангүй чичрэн сөхрөн
-Би үнэхээр мэдээгүй эээ. Таныг намайг эхнэрээрээ ингэж шалгана гэдгийг мэдсэнгүй өршөө.  Таны шалгалтанд уначихлаа гэхэд Кёота тоосон ч үгүй толгой дохиход Яковын толойд сум зоогдлоо. Тэгээд амандаа
-Шалгалт аа? Их юманд бодож дээ өөрийгөө хэмээв.
Кёотаг хэзээ ч өөрийн ажилдаа Ирүкаг болон хүүхдүүдээ оролцуулдаггүй ба энэ Яковтой хийсэн түншлэлийн харилцааг Ирүка ч мэдэхгүй. Ирүка Кёотагийн ажлыг бусниулж орхисон ч дэмжсэн ч мэдэхгүй ба Ирүка нь хийсэн далд ч бай ил ч бай бүх зүйлс нь Кёотагийн гарт хөрвөнө.  Энэ удаад өөрийн нохой нь хол очиж хэрээ мэдэхгүй хуцсан болохоор Кёота өөрийн гараар устгасан нь энэ байсан юм.
Кёота тайланг нь аваад гарах гэж байхад нь Яковын утас дуугарлаа. Кеота утсыг нь авахад цаанаас орилоон дуулдан аахилж баахилсан хүн
-Уууучлаарай ноёнтоон И Группын гэр бүлийг устгах ажиллагаа бүтэлгүйтчихээ.  Хаанаас ч юм бэ хамгаалалтын цэргүүд тооцоолж байснаас их хэмжээтэй гараад ирлээ хэмээн өчихөд энэ яриаг нь утасны цаанаас сонсох Кёота тайвнаар
-Чшшш. Хойно чинь гэхэд "Юу" гээд удалгүй буун дуу гарлаа 
Кёота боссон Яковын утасыг хойш шидээд хажууд зогсох цэрэгт
-Эндэхийг цэвэрлэ хэмээгээд Яковын байшингаас гарлаа.

Машиндаа суугаад удаагүй байхад утас хангинан дуугарлаа. Утасаа авах үед Шизүгийн цоглог дуу хадан
-Кёота ааваа та хэзээ ирэх юм бэээ.  Ирүка аав энд хоол хийнэ гэсэн нэртэй гал тавих нь гэхэд Кёота-гийн хүйтэн төрхөнд дулаахан хувирал үзэгдэн "Одоо очлоо" гэлээ.
Шизү: Та хурдан ирээрэй. Тэгэхгүй бол Оний чан бид хоёр Ирүка аавыг зогсоож дийлэхгүй нь гэж яриа дууслаа.
Гэвч  Шизү утсаа таслаагүй орхисон бололтой Шизү цаана Ирүка Мизүтэй ярих нь дуулдана.
Ирүка: Шизүү чи яагаад Кёотад хэлж байгаа юм. Би Кёотад хоол хийж өгөх байсан
Мизү: Та хоол хийдэггүй биз дээ. Ирүка ахааа
Шизү: Тийн тийн яагаад байгаа юм
Ирүка: Би хоол хийж өгч болохгүй юу. Би хоол хийнэ гэх мэтчилэн Мизү Шизү Ирүка нарын хөгжилтэй яриаг сонсох Кёота хаазаа улам нэмэн гэрийн зүг хурдална.

Кёота ирж Ирүкагийн гал тавих шахсан хоолны сургалт дуусан Кёота хоол хийж эмх замбараагүй шуугиантай хөгжөөн дуусан эмх цэгцэндээ оров. Ингээд бүгд ширээний ард суугаад хоолоо идэцгээж эхлэлээ. Кёота Ирүкагийн тарьж хаясан зүйлсийг цэгцэлж байгаад одоо л Мизүд зориулан авчирсан зүйлээ санан
-Мизү би мөнгө авчихсан. Үүдэнд бий гэхэд  Мизүгийн нүд гэрэлтэн үсрэн босоод үүдний өрөө рүү хурдаллаа. Мизүгээс тэр болгон гараад байдаггүй хүүхэд шиг зан гаран  хөөрөн баясан Кёотагийн авчирсан мөнгөн дэвсгэртүүдийг нэг нэгээр нь тоолж эхлэлээ. Мизү аз жаргалтай нь аргагүй яг л Шизү шиг гэгээлэг инээмсэлэн мөнгө хадгаладаг том сефийн сууна. Мизү өөрийгөө барьж цагдахгүй, нухацтай бүхнийг цензурдан хэмжилгүй хүүхэд шиг өөрийн мэдрэмжээ сул тавин хөгжидөг болохоор Кёота Мизүд зориулан мөнгөн дэвсгэрүүдийг авчирдаг байх.

Адийнхаа дүрмийг мэднэ бииииз 😋
10 аас📈 дээш үгтэй сэтгэлээ гаргаж💗 мэдрэмжээ 💕хуваалцаарай 😭

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Казоку / Гэр Бүл/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang