Казоку 4 р хэсэг

97 17 0
                                    

💎Ad white cat💎

Амралтын өдөр бол хичээл сургууль ажлаасаа түр ч атугай толгой өндий хайртай дотны хүмүүстээ анхааарч халамжлах цаг хугацаа юм.
Гэхдээ амралтын өдрийн цэвэрлэгээг бас мартаж болохгүй хэрэг. Өнөөдөр Мизүгийн өрөөгөө цэвэрлэх ээлж тул гэрээ цэвэрлэн хогоо сорно.
Том гэртэй ч гэлээ Мизү Шизү хоёр хамт нэг өрөөнд хамт унтдаг юм. Энд ирснээсээ хойш түүнээс ч өмнө тэд ингэж унтсаар ирсэн.
Тоосоо сорон явсаар Мизү Шизүгийн унтдаг талд ирлээ. Орны доодохыг сорж байтал нэг зүйл тээглээд байгааг анзааран орон доогуур шалган харвал цаас байх нь тэр. 
Мизү ч эхэндээ юм бодсонгүй цаасыг аван эргүүлэн авбал 2 өдрийн өмнө буюу 5 дах өдөр авсан математикийн шалгалтын материал байлаа.
Шалгалтын дүнг харвал 78.8% гэсэн улаан балаар тэмдэглэсэн хэсгийг хараад Мизү инээгээд
-Шизү чи хаана байна гэлээ. Шизү ч бодож санасан юмгүй Мизүгийн дуудахыг сонсоод хаалгаар шаган
Мизү: Яасан ахаа гэлээ. Мизү инээн тоос сорогчоо хураан тавиад
Мизү: Би чамд их сонирхол 2 оронтой тоо хэлэх үү. Энэ тоо чамайг их гайхшруулж бас гэмшлийг чинь төрүүлэх болно гэхэд Шизү сонирхон өрөөнд орон
Шизү: Ямар тоо гэвэл
Мизү:78.8 гэлээ. Энэ тоог сонсоод л Шизү маань Мизүгийн юу ярьж байгааг ойлгон шар үс нь босон
Шизү: Ахаа хэхэ та юу яриад байгаа юм бэ. Ирүка аав намайг дуудаж байх шиг байна гээд өрөөнөөс гарах гэж ухас хийхэд Мизү түүнээс хурдан хөдлөн хаалгыг тас хийтэл нь хаагаад инээмсэглэн
Мизү: Хэлээч хайрт дүү минь.  Чи минь юу нь дээр алдчихав.  20 нь асуултын дугуйлах хэсгийн 2 ; 3 бодлогыг уу ? Өндөр оноотой задгай даалгавар дээр үү гэхэд Шизү бараг уйлах нь холгүй болон
- Ахаа 80% д 1,2 хан % дутуу шдээ гэлээ. Мизү гунигтай царай гарган чигчий хуруугаа гозойлгоод
Мизү: Шизү надад баяцхан чигчий хурууны амлалт өгсөн шүү дээ. Шалгалт болгон дээрээ 80аас дээш авч байнаа гэж Шизү рүү ойртоход Шизүгийн бараг л нулимс нь гарах нь холгүй Шизү рүү хараад
Шизү: 1,2% шдээ. Ахаа тэгээд ч энэ чинь нь ганцхан удаагийн хэрэг гэхэд Мизү нүдээ том болгон Шизү рүү өхөөрдмөөр ширтээд
Мизү: Шизү надад уурлачихсан юм уу. Шинэ сургуульд ороод Хидэгээд шинэ найзтай болж чамайг тоохгүй байсан чинь ингэж хариугаа авч байгаа юм уу гээд хоёр алгаараа гүүрээ даран гэмшлийг нь төрүүлэх мэт тэгж хэлэхэд
Шизү: Мэдээж үгүй. Та боль л доо ах аа энэ 1,2 хан хувь шдээ.
Мизү: Надад өгсөн амлалтаа ч тоохгүй муухай юм. Ойлгож байнаа ойлгож байна. Шинэ сургуульд ороод чамд хичээлээс илүү амлалтаас илүү анхаарал тавих асуудал зөндөө гэдгийг гээд Шизү рүү дур муутайхан харж суугаад хэлэхэд Шизү гэмшсэн байдалтай Мизү харна.
Мизү хэсэг сууж байснаа
-Санаа тавих асуудал зөндөө байгаа. Бяцхан дэлбээхэн, бялзуухан ,бялуухан ,шар шувуу, мангас, чөтгөр, алмасуудад санаа тавиад гэж ууртай хэлэхэд Шизү Эээ гээд өрөөнөөс гараад
-Кёотаа ааавааа Мизү ах намайг аллаа гээд гүйчихэв. Мизү хойноос нь
-Зогс Шизү хөөлөө. 

Дээр шуугилдан бууж байхад Ирүка Кёота хоёр их л чухал яриа өрнүүлж байлаа. Ирүка ширээн дээр элдэв янзын коктэйль тавчихсан Кёотад хандан
Ирүка: Кёотаа энэ коктейльнууд 12хан %. Чи зөвшөөрөхгүй юм уу гэж түүнийг шална. 
Ирүка: 12% бараг л байхгүйтэй адилхан алкоголь гэж гуйж байхад нь Кёота дээр болох шуугианыг сонсон Ирүкагийн дээгүүр давж үүдний хонгилыг харлаа. 
Цаанаас дээд давхрын шатнаас доошоо Шизү Мизү хоёр хөөцөлдөн ирж байв.
Шизү хамаг хурдаараа гүйн Кёотагийн араар ороод Кёотад хандан
Шизү: Кёота ааваа хамгаалаарай гээд гарнаас нь зүүгдэн тэврээд хэлэхэд цаанаас Мизү гүйсээр ирээд Кёотагийн араар орсон Шизүг харан
Мизү: Хөөе чи ингэж байгаа юм уу гээд Кёота руу харан
Мизү: Кёота ахаа та хэлээч. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй биздээ гэлээ. Кёота юу болоод байгааг ойлгоогүй ч асуусан асуултанд нь
Кёота: Тийм гэж толгой дохин хариуллаа.
Үүнийг сонсон Мизү харав уу гэсэн шиг харахад Шизү Кёотагаас холдон Ирүкагийн араар ороод
Шизү: 1,2 хон % шдээ. Ирүка ааваа 1,2 % их биш тээ гэхэд
Ирүка: Тийм ээ. 1,2 ийн алкоголь юу ч болохгүй гэж коктэйль руу харан хэлэхэд
Шизү: Харин тийн. Айн үгүй ээ энд архи хамаагүй гээд Мизү рүү хараад
Шизү: Ахаа 1,2 хон %  гэлээ харин хажууд нь зогсох Ирүка Кёота руу хараад
Ирүка: Кёота 12хон % гэлээ үүнийг нь сонсон Шизү хэлсэн үгийг нь өлгөж аваад
Шизү: Ахаа ядаж 12% биш байгаа биздээ гэлээ. Энэ яриаг нь тоохгүй Мизү шууд Кёота руу хараад
Мизү: Кёота ахаа 1,2% ч байсан ялгаагүй амлалтаа биелүүлэх хэрэгтэй тээ гэлээ.
Кёота: Тийм гэхэд
Шизү: Эээ ахаа та ингэхээ боль л доо. Хэрвээ хүсвэл би багшид хэлээд журнал дээрх дүнгээ 80 болгоод өөрчилж чадна шүү гэхэд Мизү Кёота руу хараад нухацтайгаар
Мизү: Кёота ахаа таны хүүхэд муу юм хийх гээд байна шүү гэлээ. Үүнийг нь сонсон Шизү муухай царайлан
Шизү: Та Кёота аавд ховлоод байгаа юм уу гэхэд
Мизү: Шизү чи өөрөө Кёота ахын өмнө хэлчхээд гэхэд Шизү гомдсон харцаар хараад
Шизү: Та ямар муухай юм. Би таньд гомдлоо гээд зочны өрөө рүү гүйгээд явчхав
Мизү:  Эээ Шизү чи ингэх байсан юм уу. Шизү уучлаарай гээд хойноос нь гүйлээ.

Шизүгийн буруугаар эхлэсэн яриа Мизүгийн буруугаар дуусан эргэж байхад Кёота Ирүка нь хувь яг хуучиндаа.
Ирүка: 12хан% ийн алкогольтай коктейль шдээ
Кёота: Үгүй
Ирүка: Эээээ

❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now