Казоку 22 р хэсэг

100 14 0
                                    

Араар тавилт гэдэг нь энэ байх даа.

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Нам гүм. Дэндүү нам гүм. Гэр бүлийн оройн зоог гэхэд дэндүү нам гүм байлаа. Энэ өдрийн оройн зоог. Учир нь гэвээс хоолны ширээг баяр хөөр инээдээр дүүргэдэг байсан Шизү дуугаа хураан суусан тул эрхгүй нам гүм үүснэ.
Энэ нам гүм байдлыг эвдэх гэсэн хүн энэ хоолны ширээн урд сууж байгаа хэн нь ч байсангүй. Учир нь саяхан болсон хоёр оролдлогоор бүгд няцаагдсан болохоор тэр. Эхний оролдлогыг хийсэн нь
Ирүка: Шизү Яагаад дуугаа хураачхаа вэ?
Шизү: Хэлсэн ч таныг ойлгоно гэж бодохгүй байна
Ирүка: Яахаараа би ойлгодоггүй юм Шизү хэл л дээ гэж Шизүгээс гуйсан ч Шизү үг үл дуугаран хоолоо идэн үл тоосон юм. Энэ хариу үйлдлээс нь л Ирүка Шизүг өглөө их шахаж уурлуулж орхисноо мэдэн юу гэхээ мэдээгүй дуугаа хураажээ.
Хоёрдох оролдлого нь
Мизү: Шизү намайг уучлаарай би ам алдчихсан. Шизү уучлаарай
Шизү: Би юм бодоогүй ээ
Мизү: Тийм юм бол уурлахаа больчих тэгэх үү гэж гуйхад Шизү толгой дохисон ч нам гүм үргэлжилсэн юм. Ингээд л сэрээ халбаганы хавирах дуунаас өөр дуу үл дуугарна. Яг л хоёр Кёотатай болсон мэт.
Орой нь хоол дуусаж бүгд өөр өөрсдийн хийдэг зүйлсээ хийхээр ширээнээс бослоо. Тэр хүртэл нам гүм байсан ч өрөөндөө ороод Шизүгийн энэ нам гүм байдал өөрчлөгдөх байх найдан Мизү өрөө лүүгээ орлоо. Гэвч төсөөлсөн шиг, найдсан шиг, тийм ч таатай байсангүй ээ. Шизү манга уншин суухаас бусдаар Шизүг мөн гэдгийг нь батлах баримт үлдээгүй мэт Мизүд санагдана. Нүүр дүүрэн гэрэл цацарсан инээмсэглэл нь хөлдсөн мэт хувиралгүй болжээ.
Мизү Шизүгийн уурийг гаргах гэж арга сүвэгчилж эхлэлээ.
Мизү: Шизү чи амттай юм идмээр байна уу. Би яваад аваад ирэх үү
Шизү: Хэрэггүй ээ. Шөнө амттай юм их идэж болохгүй гэдэг юм байж гэж хэлсэн үгэнд нэг их ач холбогдол өгсөнгүй. Мизү бодож бодож түүний хамгийн дургүй зүйл бас хамгийн дуртай зүйл юу вэ гэж бодож байгаад аан гээд үсрэн босоод
Мизү: Тэгвэл ах нь даалгаврыг нь хийгээд өгөх үү гэхэд Шизү ах руугаа нэг  жигтэй харчхаад
-Таны юу гэж бодож байгааг мэдэхгүй ч би наад аргад чинь унахгүй шүү
Мизү: Юун арга? Өнөөдрийн ч биш маргаашийн даалгаврыг ч тэр нөгөөдрийн даалгаврыг нь ч гэсэн хийгээд өгөх үү
Шизү: Юу вэ? Та чинь яачхав. Үхэж байсан ч хичээл гэж хэлээд үхэх хүн байж. Болио гээд тоосонгүй харин ч уурлуулчих шиг болов. Мизү бүр аргаа бараад Ирүкагийн Кёотаг найрах аргийг хийхээр шийдэв. Ирүкагийн арга хэзээ ч бүтэж байгаагүй ч гэсэн. Мизү Шизүгийн мөрийг барьж эхлэлээ.
Мизү Шизүг өмнө ингэж уурлан дуугаа хурааж байхыг нь харж байгаагүй болохоор одоо юу ч хийхэд бэлэн бүр Ирүка нь бүтэхгүй олон туршилтуудыг хийх хэмжээний байна. Мизү Шизүгийн мөрийг нь сайхан барьж өгч байхдаа
-Шизү сама таны уур гарах болоогүй юм уу. Яагаад уурлана вэ?
Шизү: Би хэлсэн шүү дээ. Уурлаагүй гэж гэхэд Мизү барихаа зогсоогоод Мизү рүү царайчлан-гүй харахад Шизү яг л Кёота шиг хувиралгүй суун мангагаа уншина.
Шизү: Таны гар зогсчихлоо. Уул нь их гоё байсан юмсан гэв. Мизү үндсэн зорилго нь биелээгүйд дурамжхан ч гэсэн хичээнгүйлэн мөрийг нь барин зогсохдоо элдвийг асуух ч Шизү үнэхээр л Кёота шиг нэг үгээр эсвэл нэг өгүүлбэрээр хариулж байлаа. Энэ нь үнэхээр гомдмоор бас  сэтгэл түгшээд байсныг Шизү гадарлаж байсан болов уу? Үүнийг мэдэхгүй ч тэдний хоорондоо яриа явж өгөхгүй хэвээр л.
Мизү хэзээ ч манга сонирхож байгаагүй ч
-Наад манга чинь их сонирхолтой бололтой. Юу гардаг юм?
Шизү: Цуврал аллага гээд цааш юм хэлсэнгүй. Үүнийг сонсоод Мизү гүнзгий гэх чинь санаа алдаад хэрэв уурлаагүй Шизү яах байсныг бодлоо. Хэрвээ уурлаагүй байсан бол
" Хөөх оний чан та манга сонирхлоо гэж үү. Гайхалтай. Таныг манга сонирхохыг харах гэж. Энэ манга байна аа. Би одоо .... бүлэг дээр явж байгаа. Би танд уншсан хэсгээ яриад өгөх үү. Тэгэхээр ийм юм болдог юм.........." гээд л ярих байсныг Мизү бүр төсөөлж ч чадах хэмжээнд сайн мэдэж байсан ч Шизү тэгсэнгүй. Түүний асуусан асуултад хариулж байгаа нь гайхамшиг гэмээр хөндий байдал гэсэн ч Мизү бууж өгсөнгүй ээ
Мизү: Шизү чи амттан идэхгүй юм бол жимс идэх үү? Би аваад ирэх үү
Шизү: Өөрөө л мэд
Мизү: За за тэгвэл би аваад ирье за гээд өрөөнөөс инээмсэглэн гарсан ч хаалга хаагдахад л түүний  базаахгүй царай сэтгэл дундуур байгаагийн илрэл гарлаа.  Доош буун жимс бэлдээд гал тогооноос гарах гэж байхдаа өрөөний үүдний хэсэгт Ирүкатай таарав. Ирүка бэлдсэн жимсийг нь хараад нэгийг нь аваад амандаа хийгээд инээмсэглэн
-Мизү надаа бас хийгээд өг гэхэд угийн базаахгүй байсан Мизүгийн ааш нь хөдлөн Ирүка руу ширвэс хийн муухай хараад
-Та гар хөлтэй нь бол өөрөө хийгээч
Ирүка: Чи чинь бас яачих аа вэ? Уурлаад гэж юу ч мэдэхгүй тэрээр гайхан харахад 
Мизү: Бодоод байсан танаас болсон юм байна шүү дээ. Шизүгийн уурладаг нь. Хэрэггүй гэж Шизү зөндөө хэлсэн шд. Та тэр том өрөөнд  байгаа ёс суртахууны ном уншаад дуугүй суу за
Ирүка: Хөөе би яахаараа тэгдэг юм гэж гэнэт л загнуулаад эхэлсэн Ирүка уурлахад Шизү зальтай инээгээд
Шизү: Яагаад гэвэл би таныг Кёота ахад ховлож чадах болохоор за. Би таны хар тамхины хэргийг Кёота ахад хэлнэ шүү гээд хэлээ гаргаад дээшээ өрөө лүүгээ явчхав
Ирүка: Ээ Мизү чи ингэх байсан юм уу гээд ном тэвэрсээр сууна. Зүгээр жимс идэх гэж очсон биш ном унших даалгавартай болоод хоцорлоо.

Казоку / Гэр Бүл/Onde histórias criam vida. Descubra agora