💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸Америкт хийсэн аяллаас хойш хэдэн долоо хоног өнгөрчээ.
Энгийн л нэг сургуулийн өдрүүд үргэлжилсээр өглөөнөөс авахуулан охидоор хүрээлэгдсэн Шизү хэсэгхэн зуур нүднийхээ булангаар сонирхолтой зүйл олж харав. Түүний олж харсан зүйл ангийнх нь охин байлаа. Тэрээр урт бор үсээ ардаа овоолж хар туузаар чимэглэж хэсэгхэн долгионтой үсээ урдуураа унжуулжээ. Гэвч Шизүгийн анхааралыг татсан зүйл охин биш түүний гартаа барьсан ягаан дугтуйтай даруухан хирнээ онцгойлон чимэглэсэн бяцхан ил захидал дээр тусжээ. Охин гар дахь захиагаа хүний нүднээс далдуур нуусаар Мизүгийн суудаг ширээний партанд хөнгөхөн шургуулаад бушуухан холдон суудалдаа суулаа.
Шизү энэ явдлыг үзээд хөнгөхөн шүгэлдээ амандаа "Хайрын захиа" хэмээн битүүхэн шивнэлээ.
€- Шизүүү чи сонсож байна уу өнөөдөр хамт караоко орцгооё л доо гэж охидын нэг түүнийг чангаав.
Шизү: юу өө за за тэгье.
£- Ураа бүгдээрээ хаана орох уу?
¥- Шизү чи заавал явна шүү сүүлд зугтааваа гэж Шизү рүү инээмсэглэн сануулахад
Шизү: За за охидоо би тэгэхгүй ээ. Томоотой байна хэмээн нүдээ ирмэн өхөөрдмөөр ширтээд суудлаасаа босон охидоос холдоод ахынхаа ширээн дээр очин захиаг нь цэвэрхэн нээж үзвэл байдаг л нэг хайрын захиа. Товлосон газар уулзаач гэсэн хүсэлт байлаа. Шизү ч уншаад инээмсэглэн буцаан цэвэрхэн хумиад байсан газарт нь тавиад босон ангиас гарлаа. Ахад нь хайрын захидал ирэх нь тийм гайхмаар зүйл биш. Учир нь энэ сургуульд Мизүд сайн олон охид бий. Харин сэтгэлээ илчлэх зоригтой нь тун ховорхон бодвол Мизүгийн хүйтэн хөндий харц, хэрцгий үл ойшоолтоос нь болж зориггүй болдог биз. Шизү сургуулийн хонгилоор явангаа ахыгаа үерхэх болов уу? гүү болов уу? хэмээн хөгжилтэй зүйлс бодон дуу аялан явна. Ангидаа буцаж ирэхэд Мизү аль хэдийн ирээд суудалдаа суучихсан байлаа. Шизү суудал руугаа явах замдаа ахыгаа захидлыг уншсан болов уу? гэж бодсоор өнгөрөв.
Хэдэн цагийн дараа хичээл ч тарж хүүхдүүд ч явцгаав. Мэдээж одоо бол чухал мөч Шизүгийн сониуч нүд гэрэлтэн ах руугаа харна. Мизү ч үүнийг анзааран Шизү лүү хараад
Мизү: Яасан шизү ямар нэг юм болоо юу? гэхэд
Шизү: Үгээ юу ч биш хэмээн хөгжилтэй инээмсэглэн
-Та хаачих гэж байгаа юм хэмээн асуув.
Мизү: Бэлдэх хичээл байгаа болохоор оройтох л байх чи яах юм гэхэд
Шизү: Би юу ? би харин ээ гээд
-Би охидуудтай явна гээд амлачихсан юм байна оройтох байна гэхэд
Мизү: Аан за за хэмээн багахан санаашраад яваад өгөв.
Шизү ахынхаа явахыг хараад сэмээрхэн араас нь дагав. Тэрээр дотроо ахыгаа нөгөө охин луу явж байгаа болов уу хэмээн бодно. Энэ бодол түүнийг зүгээр байлгаагүй тул араас нь сэмээрхэн дагна.
Ийнхүү явж байтал нэг охин урд нь гарч ирэх нь тэр
¥ - Шииизүүүү чи дахиад л зугтах гэж байна уу гэж хэрэгтэн барьсан аятай Шизү лүү харахад
Шизү: Үгүйээ үгүй жимсгэнэ минь. Гэхдээ одоо би жоохон завгүй байна. Энэний дараа болоё гэхэд өнөөх охин итгэсэн шинжгүй Шизү лүү харан
¥: Үгүй шүү чи хамт явна гэсэн биз дээ гээд түүний чирсээр авч явав Шизүү ч орилон ахынхаа явсан зүг рүү харсаар чирэгдан явлаа
CITEȘTI
Казоку / Гэр Бүл/
DragosteНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘