💎Ad white cat💎Гүйн явах Шизүгийн хойноос Мизү
- Заа би дахиж уурлахгүй ээ гэхэд Шизү зочны өрөөнд орон зогсоод
Шизү: Яг биз гэлээ гээд Мизү рүү шинжин харахад
Мизү: Яг аа яг гэж санаа алдаад
-Тэгэхээр бяцхан амлалтаа өөрчилцгөөе гэв. Шизү сонирхсон байртай
Шизү: Яаж гэхэд Мизү инээмсэглэн
- Бяцхан амлалтын 80 аа 81,2% болгож өөрчилцгөөе гэхэд Шизү царай нь бараан
- 1,2% гэлээ
Мизү: 1,2хон % асуудалгүй биз дээ гээд чигчий хуруугаа гозойлгоход Шизү худлаа уйлганан
Шизү: Заза та яллаа гээд бяцхан чигчий хурууны амлалт хийгээд Шизү амандаа
- ялагдчихлаа хэмээн бувтнана.Ингэж эвлэрсний дараа хамтдаа том өрөөндөө суун мандерин идэцгээнэ. Мизү Шизүд арилгаж Шизү идэн Мизүг налан суун түүнд таатай нь аргагүй эрхлэн хэвтэхдээ
Шизү: Нээрээ нөгөө өчигдрийн баар луу оруулсан чихэр байгаа юу гэхэд Мизү хальсалж байсан мандеринаа тавин Шизү рүү нухацтай хараад
Шизү: Чи яах гээв хэрэглэх гээ юу гэвэл
Мизү: Аа үгүй үгүй гэхэд Мизү тайвширсан бололтой инээгээд
Мизү: Байгаа яасан гэхэд
Шизү: Аан харин доор тек нь дээр нөгөө чихэр байхыг хараад Кёота ааваас зөвшөөрөл авсан юм болов уу гээд л
Мизү: Харин л дээ гэж хэсэг бодлогоширч байгаад
-Гэхдээ Ирүка ах хаанаасаа хар тамхитай чихэр олдоод байдаг байнаа. Гэрээсээ гардаггүй гэрийн мухар сахиад байж байдаг биздээ. Нээрээ үнэхээр тэгдэг юм болов уу гэж гайхшран асуухад
Шизү: Гэрийн мухар сахидаг байсан ч гэсэн ч эргэлзээтэй шдээ. Манайх ямар том билээ. Урд талын баарны 2 давхар бас хойд, талд байх 2 давхар гэр, доороо зоорь, дээр баарны үзүүрлэн 3 давхар гээд л их том
Мизү: Тэр ч тийм шүү. Энэ гэрээс юу ч гарч мэднэ.
Шизү: Юу ч гарч мэднэ гэсэн дээ. Би дээр бүжингийн хувцас харсан. Тэр юу юм
Мизү: Ааан тэр үү. Баарны нээлтэд дээр зөөгч нарт өмсгөх хувцас
Шизү: Тэднээс надаа нэгийг өгчих Ахаа
Мизү: Ирүка ахад юу гэх гэж байгаа юм
Шизү: Хэлэхгүй ганцыг авчихад яав л гэж дээ тээ. Ахааа та надаа аваад өг
Мизү: Чи өөрөө очоод аваа
Шизү: Эээ ахаа л даа Кёота аав намайг тийшээ ороход тийм ч дуртай байдаггүй юм ааа. Та чи Ирүка аавын баруун гар л биз дээ. Харин би Кёота аавынх тэ тэ тэ тэгж бодож байгаа биздээ гэхэд Мизү толгойгоо сэгсрэн Заа гээд босов.Удалгүй Мизү Шизүд Ирүка нь баарны нээлтийн зөөгч нарын өмсөх хувцасыг авчирч өгөв. Түүнийг харвал хувцас гэж хэлэхэд хэцүү, биш гэхэд ч хэцүү зүйл байлаа. Ягаан өнгийн чих бондгор цагаан сүүлээс бусад нь бүгд торон өмссөн хүнийхээ эмзэг эрхтэнг чүүтэй айтай л хаахаар хувцас байсан юм.
Шизү Мизүгийн авчирсан хувцсыг хараад дуу алдан шүгэлдээд
Шизү: Ирүка аавын л сонголт юм даа. Үргэлж тачаангуй гэж дуу алдахад
Мизү: Заа наадахаа ав аа. Би чамд өгөөгүй шүү гээд Шизү өгөхөд Шизү шууд нуулаа.Мизү түүнд зөндөө арилгасан мандеринаа Шизүд өгөөд өөрөө Шизүгийн аманд нь нэг нэгээр нь хийнэ. Шизү Мизү ингэж эрхлэн хэвтэж элдвийг ярьж байгаад
Шизү: Нээрээ та Хидэг яриад байсан. Тийм дотно байгаа юм уу
Мизү: Тэр ч тийм шүү. Найзтай байх их хөгжилтэй юм гээд инээхэд Шизү хөмсгөө өргөөд үл итгэсэн байдлаар ажин
Шизү: Хидэ гэх ч чинь их муу нэртэй юм шиг охид тэгэж ярьж байна лээ. Ингэхэд та яаж явж байгаад Хидэтэй нийлчихдэг юм
Мизү: Яахав надтай ойртож найзлахыг хүссэн юм болохоор нь юм болов уу. Тэгээд ч анхны найз
Шизү:Хааах худлаа яриад л та зүгээр найзтай болохыг хүсэж байгаагүй биздээ. Би таныг хамт явах уу гэдэг ч та дандаа үгүй гээд байдаг биз дээ гэж ундууцан хэлэхэд
Мизү: Чиний найзууд гэж баахан охид шд. Тэгээд ч чамтай явах сонин гэж шулуухан хэлээд авав.
Шизү: Яагаад би яачихсан юм гэж ууртай асуухад
Мизү: Чамтай явахаар сургуулийн амьдрал амьдрал биш болчихдог юм аа гэж орилох нь шахуу хэлэхэд Шизү дуугаа хураагаад чимээгүй боллоо.
Мизү хэлсэн даруйдаа л өөрийгөө ямар тэнэг юм хийснээ ухааран
Мизү: Шизү уучлаарай ийм юм хэлий гэж бодоогүй юм аа. Миний хэлэх гэсэн утга мөн л дөө. Гэхдээ арай хатуудуулчихлаа гэж аргадангүй учирлаад гүнзгий гэх чинь санаа алдан
- Чамтай явах даа найз гэхээсээ илүү ахын мэдрэмж давамгайлаад харж хандах гээд байдаг юм аа бас чамайг охидуудтайгаа бяцхан дэлбээ минь бялзуухай минь гээд байгааг чинь харахаар хамаг биений шар үс босоод байдаг юм гэхэд Шизү шалтгааныг нь сонсоод гайхан
- Шизү: Ахаа та охидуудад дургүй юм уу гэлээ. Мизү нэлээн бодлогоширч байгаад
Мизү: Дургүй ч яг биш л дээ. Охид бол охид. Зүгээр чамтай хамт яваа охид чамд налдаад Шизүүү гээд чи болохоор дэлбээхэн минь гээд байгааг харахаар уйлмаар санагдаад байдаг юм Миний бяцхан дүү ингэх гэж бодогдоод нүд харанхуйлаад хорвоо өнгөө алдаад гэж уран яруу үгээр булж булж худлаа уйлж байгаа мэт болон марзганаад инээв. Тэгээд сууж байсан Шизүг түлхэн гижигдэж унагаав. Тэр хоёр тэндээ ноцолдож нооцолдож нэг нэгнийхээ дээр гаран баахан гижигдэж тоглож байгаад ядран том өрөөний томоо хивсны гол таван хошуу шиг байрлалтайгаар хоёул хэвтэнэ.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘