Казоку 2 р хэсэг
💎Ad white cat💎
Хичээлийн шинэ жил, шинэ сургуульд орсноос хойш нэлээд хэдэн долоо хоног өнгөрсөн бөгөөд уйтгартай хичээлийн энэ өдрүүдээс Мизү Шизүгийн сургуулийн амьдралын зарим хэсгийг түүвэрлэвэл...
&- Шизүүү хамт гадуур гарна биз дээ гэж эрхлэх мэт өхөөрдмөөр Шизүгийн ээлжит амраг болсон охин догдлон асуухад Шизү нэгэн хэвийн инээмсэглэн
-Мэдээж гарна дэлбээхэн минь гээд үсийг нь илбэн бэлхүүснээс нь тэврэв.Өнөөх охины хацар нь улаа түүний төгс төгөлдөрт уусна. Юу ч хийж өгөхөд бэлэн болж түүнд амиа өгөн дурлан шингэх бол харин Шизүд түүний дурлах хайрлах нь огт хамаагүй. Түүнийг зугаацуулан хөгжөөж чадах эсэх л түүний сонирхолыг татдаг гэдгийг энэ охин мэдсэн бол яах байсан бол магадгүй тэр мэдэх байх. Зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байж мэдэх юм учир нь түүнд дурлачихсан шүү дээ.
&- За тэгвэл явах уу гэж улайн ээрч мууран харцаа тогтоож ядан ийш тийш харж байхдаа Мизүг олж хараад
&- Хараач Шизү тэнд танай ах Мизү биш үү гэж үүдний гутал солих хэсэгт байх бөөгнөрсөн хүүхдүүд рүү заалаа. Шизү шууд л Мизүг олж хараад
-Тийм байна. Яасан бяцхан дэлбээ ахыг минь сонирхоо юу гэж өдөн асуухад өнөөх охин түргэхэн
-Үгүй үгүй юу гэж дээ. Зүгээр Хидэ тэр хэдтэй нийлж байгааг хараад гайхаад гэж эвгүй нөхцөл байдлаас гарах гэж амандаа орсон шалтгаа хэлэхэд Шизү үүнийг нь ихэд сонирхон
-Яасан нийлж болохгүй юм уу
&: Үгүй л дээ зүгээр Хидэ тэр хэд Мизү сантай нийлэх хүүхдүүд биш болохоор л гэж яриаг хурдан дуусгахын түүс болов. Харин Шизү илүү сонирхсон байдалтай
-Мизүтэй яагаад нийлэхгүй гэж
&: Шизүү өөр зүйлс ярьцгаая гэж булзааруулан бултах гэхэд нь Шизү зальтай инээмсэглэн
- Яагаад дэлбээхэн минь. Ахыгаа яриад байх чамд таалагдсангүй юу. Би чамайг уурлуулаа юу гэж хана руу шахан зогсоод чихэнд нь шивнэн хэлэхэд охины хацар алим аятай улайн
- Үгүй эээ үгүй Шизү холдохгүй юм уу гээд цээжэнд нь хүрэх гэснээ болин ичиж улайн харцаа өөр зүгт шилжүүлэв.
Түүний дотор хэдэн мянган догдлолын бодол эргэлдэж байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна
Шизү: Алив л дэээ. Уурлаагүй нь бол миний асуусан асуултанд хариулаач үнэнчээр гээд улам шахахад өнөөх охины толгойноос нь бараг л уур гарах нь холгүй байдалтай
- За за хэлье гэхэд Шизү түүнээс холдов. Энэ үед л бяцхан дэлбээ амьсгаа аван цэгцтэй бодож хариулах гэж чимээгүй байж байгаад
- Хидэ нийлэхийг хүсвэл Шизүтэй л нийлэх байх гэж бодсон юм. Мизү сан Шизүгээс их өөр шүү дээ гэхэд
Шизү: Юу нь өөр гэж
&- Юу гэмээр ч юм Мизү сан их уйтгартай. Аааа зүгээр л Хидэ сан тэгэж бодох байх гээд хэлсэн юм аа гэхэд Шизү инээн
-Тийм гэж үү гээд харц нь хурц болоход охин гэмшин
-Уучлаарай ингэж хэлье гэж бодоогүй юм аа гэхэд Шизү толгой нь дээр нь гараа тавиад
- Зүгээр дээ. Би Хидэг сайн харж авах хэрэгтэй гэдгийг хэлж өгсөнд баярлалаа
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘