💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸Нар жаргах орой, цус мэт улайж ягаарсан тэнгэр, амьдрал хүсэмжлэх амьсгал, өршөө хорсолд автах нүд, галзууралд хөтлөгдсөн бие.
Буу дуу тас хийх хүртэл Мизү юу ч мэдээгүй байсан юм Шизүг өмнүүр нь орон хамгаалах хүртэл аюул ойртосныг гадарлаагүй байсан юм. Зүгээр л түүнд ямар их хайртайгаа хэлэх гэж. Эндээс бүхнийг шинээр эхлүүлэх гэж. Түүнийг ангид авчирсан ч анги руу гаа ороо ч үгүй байхад бүх зүйлс буруугаар эргэн гэрлээс ангал руу урууджээ.
Шизүг газар унах үед Мизүгийн хүүхэн хараа жижигхэн нүүрэнд нь айдас гүн тодрон ухас хийн Шизүг тэврэн авлаа. Аюул энэ хүрээд дууссангүй ээ.
Дахин буун дуу тас хийлээ. Гэхдээ азаар алдав
Мизү толгой өндийн Шизүг буудсан этгээдийг харлаа. Ангид дотор биеэрээ дүүрэн боолттой бараг л сэхээн амьдруулахаас ирээ юу гэлтэй гэмтэлтэй нэгэн зогсож байлаа. Түүнийг харсан Мизү гүн цочролд оров. Учир нь түүний нүдний өмнө үхлээс эргэн ирсэн ХИДЭ зогсож байх нь тэр. Түүний бие нүүрээр нь дүүрэн шархны боолтоор ороон нүүр нь харагдахтай үгүйтэй байсан ч Мизү түүнийг ганц хараад л танилаа. Аминчхан үзлээсээ болж нэгэн цаг алсан Хидэг гэдгийг шууд таньсан ч яаж амьд гарасныг ойлгосонгүй. Хэдэн 10 удаа хутгалсан байтал....
Гэхдээ одоо Мизү Хидэг харан алмайрах цаг байсангүй Шизүгийн цус шалыг бүрхэж амьсгаа нь хүндхэн болж байсан юм. Хидэ дахин буугаа Шизү Мизүгийн суугаа газар луу шилжүүлэн сул дорой үхлээ хүлээн хэвтэх Шизүг ониллоо. Үүнийг харсан Мизү босон Хидэ рүү хурдтай гүйв. Мизү Шизүг аюулд оруулах зүйлийг устгахаар эргэлзэх зүйл үгүйгээр шийдэмгий аюул руу гүйнэ.
Хидэ балмагдан буугаа Мизү рүү чиглүүлнэ. Хидэ Мизүг бууны үзүүр рүү, гэнэт л үхэл рүү гээ гүйх мэт гүйнэ гэж төсөөлөөгүй байсан биз. Үүнд нь барьц алдсан ч Хидэ дахин цаг алдсангүй Мизү рүү чиглүүлэн гохоо дарлаа...
Мизү бууны ам руу гүйн очсон ч энэ амиа хорлох гэж бус үхлийг араас биш Хидэг буулгах гэж өөрт нь болон дүүд нь заналхийлэх Хидэг устгах гэж явсан юм. Үүндээ ч Хидэгийн сум түүнийг чиглэхийг мэдэж байсан тэрээр сумнаас амархан бултан зайлав.
Хидэ Мизүг бууны сумнаас юу ч болоогүй мэт амархан бултахыг хараад айж балмагдах даа хөл нь хүртэл чичирч эхэллээ. Мизүгийн өөр лүү нь харах сэлэм мэт хурц харцнаас нь дагжиж, айдсаа үлдэн хөөж үл чадна. Мизүг алах хүсэл нь тэрхэн хоромд замхарч айсандаа хэд хэд дараалан буудлаа.
Хидэгийн бууны сумны нэг нь ч Мизү оносонгүй хажуугаар нь зөрөн өнгөрөв. Хүний үхлийг хормын дотор бэлэглэх аюулт хүйтэн зэвсэгээс дараалан бултах Мизү доош тонгойн Хидэгийн хөлийг нь дэгээдэн унагалаа. Хидэгийн чичрэх гар нь буугаа газар алдан унав. Өөрт байсан өчүүхэн хүчээ алдсан Хидэ салганан чичрэх дээ зугтах гэж эргэхэд Мизү халаасан даа үргэлж шах уу авч явах цаасны хутгаа сугалан хөл рүү нь зоон сугалав. Хидэ хөлөө барин чангаар орилон Мизү рүү айдас дүүрэн харан
- Зайлаач зайлаач муу хараал идсэн чөтгөр гэж орилон мөлхөн үүд рүү зүглэнэ. Мизү Хидэгийн энэ арчаагүй амийг зүйл дуусгахаар түүнийг үсдэн өөр лүүгээ харуулан хүзүүнд нь цаасны хутгаа тулган хоолойг нь яг огтлохын алдад Шизүгийн Ёолох дуу дуулдлаа. Мизү Шизүгийн хоолойг сонсоод ухаан орон тэр дор нь цаасны хутгаа газар хаян Шизү руу ухас хийн гүйн очлоо. Одоо өшөө авах цаг биш Шизүгийн алт шиг үнэт амыг хамгаалах цаг.
Шизү цус их алджээ. Үүнээс болоод царай нь цонхийж бие нь хөрсөн байлаа. Мизү тэрхэн хором самгардан яахаа мэдэхээ болив. Түүний нүд харанхуйлан нэг л мэдэхэд нүднээс том том нулимс унаж байлаа. Хэзээ хамгийн сүүлд уйлсанаа ч санахааргүй тийм л хатуу чанд хүн Мизү. Одоо уйлахаас өөр юм чадахгүй юм шиг санагдаж байв. Тэр үед толгойд хамгийн түрүүнд буусан зүйл нь Кёотао Ирүка хоёр байв. Мизү тэр дор нь утсаа гаргаж ирээд чичирсэн гараараа арай хийн Кёотагын дугаарыг хийлээ. Түүний гар Шизүгын цусанд будагдаж товчлуурууд олигтой дарагдахгүй байв. Утасны цаанаа Кёотагын тогтуун хоолой дуулдан
Кёота: Юу болов Мизү?
Мизү: Ш....шизү буудуулчихлаа гэхэд Кёота хэсэг таг чимээгүй байснаа.
Кёота: За одоо очлоо гээд таслав.
Тэрээр шууд ажлын ширээнийхээ ардаас босон өрөөнөөсөө гараад түргэн түргэн алхалсаар Ирүкагийн баар луу орлоо. Ирүка текний урд коктэль найруулан зогсож байгаад Кёотаг орж ирэхийг хараад нуумаар аядаад хөгжилтэй инээн түүнийг угтахад Кёота үүнийг нь анзаарах ч сөхөөгүй Ирүкаг текний хойноос татан хөтлөн гарлаа. Энэ гэнэтийн ширүүн үйлдэлд нь гайхан
-Ээ Кёота Кёота юу болоо вэ? Гэнэт? гэж асуусан ч хариу өгсөнгүй. Кёота үнэхээр уцаартай байгаа гэдэг нь нүдэнд бэлэхнээ Ирүка энэ байдлыг харан гайхширчхын хажуугаар " хэн миний Кёотаг ингэж уурлуулчхав өршөөхгүй дээ" гэх эгдүүтэй ч гэмээр үү аймаар ч гэмээр бодолд автангаа ямар болохгүй ажил байж болох талаар эргэцүүлэн явна.
Гэхдээ Ирүкагийн бодож байсан таамаглаж байсан зүйл нь биш гэдгийг тэр Мизү Шизүгийн сургуулийн гадаа ирсэн хойноо л мэдсэн юм.
VOCÊ ESTÁ LENDO
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘