Казоку 43 р хэсэг

63 10 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Мизүгийн өмнө нь Кёотад дурдаж байсан муу зүйл хийж байсан гэдэг нь эмнэлэгт байсан тэр шийдэмгий харцны дараагаас болсон юм.
Кёотагийн хувьд хоёр дахь байсан бол, Мизүгийн хувьд анхны уулзалт болсон тэр өдөр.
Мизүгийн буруу муу гэж гэмшин ичиж байсан явдлыг Кёотаг одоо эргээд санахад хүүхдийн гэнэн цайлган тоомгүй занг нь харуулсан зүйл мэт л санагдана.

••Өнгөрсөнд••

Мизү Шизү хоёр эргээд асрамжийн газартаа ирээд байсан тэр үед Кёота тэднийг яаж байгаа бол гэж сонирхон чимээгүйхэн шалгахаар ирсэн байсан юм. Гэхдээ шууд л Мизү Шизү хоёртой уулзах гэсэнгүй. Хүүхдүүдийн байгаа асрамжийн хэсэгт бус харин захиргааний хэсэг буюу захиралынх нь өрөөний гадаа ирлээ. Мизү Шизү хоёрынг энэ жижиг асрамжийн газар ирнэ гэдгийг мэдээд хандив өгч байсан болохоор захирал нь түүнийг уриалгахан хүлээн авна гэдгийг мэдэж байсан тул дотор хүн байгаагүй ч Кёота юм бодолгүй шууд оров. Тэрээр орон захирлын ширээ лүү хартал
Хүнгүй захирлын өрөөний ширээний шургуулгийг ухан зогсож байх нэгэн бяцхан хүүг олж харлаа. Кёота баг зэрэг гайхширав. Учир нь бүх хүүхдүүд гадаа хөөцөлдөн тоглон чөлөөт цагааа өнгөрөөж байх энэ үед орж болохгүй захирлын өрөөнд бяцхан хүү зогсож байна шүү дээ. Тэр хүү нь энгийн ч нэг хүү биш харин өөрийнх нь сонирхолыг нь татсан аллагын эрс шйдэмгий харцтай тэр хүү Мизү байсан юм. Бяцхан Мизү үйлдэл дээр баригдаад сандарч байсан ч гэгээлэг гэм зэмгүй инээмсэглээд
-Та захирал багштай уулзах гэж ирсэн юм уу. Захирал багш алга гээд ширээний шургуулганаас хавтас аваад
-Мира багш үүнийг аваад ирээрэй гэсэн юм. Гэхдээ захирал багшид хэлж болохгүй гэсэн л дээ гээд хавтасаа хойноо нуун хэллээ. Худлаа хэлж байгаа гэдгийг нь Кёота тэр дор нь мэдсэн ч Мизүгийн хэлж буй чимэгтэй худал бүрийг нь чимээгүйхэн сонсоно.
Мизү харин чимээгүй өөрийг нь ширтэх Кёотагаас жийрхэн бас буруу зүйл хийж байгаад баригдсандаа сандарч байсан ч аль болох сэжиг төрүүлэхгүйхэн шиг хурдан гарахын түүс болон
-Та захирал багшид хэлж болохгүй шүү. Мира багш битгий хэлээрэй гэсэн. Гэхдээ яагаад гэдгийг нь хэлээгүй ээ гээд Кёотаг өнгөрөн захирал багшийн өрөөнөөс гарч одлоо. Жижигхэн гартаа өөрийнхөө болон дүүгийнхээ хувийн хэрэг бүхий хавтасыг барьсан байхыг Кёота хэдийн анзаарчээ. Хувийн хэргээ авч явж яах гэж байгаа нь тодорхойгүй, Мира гэх багш байдаг хэсэг нь ч эргэлзээтэй. Ийм нөхцөл байдалд Кёотаг үлдээгээд хонгилоор гүйн булан эргээд алга болоход Кёота бяцхан Мизүгийн талаар бүр ч илүү сонирхоно.

Казоку / Гэр Бүл/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon