💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Том болсон ч гэсэн сэтгэлийнх нь хаа нэгтээ жаахан Мизү харанхуй буланд савааны улаа татсан хөлөө тэвэрчихсэн уйлан уйлан суух гомдолтой бяцхан хүү байгаа байх. Хэнийг ч өөртөө хүргэхгүй өөрийгөө хамгаалах гээд бүгдийг түлхэх эмзэг бяцхан жаал.
Толгой руугаа хүчтэй дэлсүүлэн ухаан алдсан Мизүг, тас харанхуйд ганцаар өөрийгөө хорьсон Мизүг хэн нэгний зөөлөн элбэх гар сэрээлээ.
Энэ хэвээрээ ганцаараа байж өөрийгөө хамгаалмаар байв ч бяцхан Мизүг тэр дулаахан зөөлөн элбэх гар, өөрийг нь дуудан тэр хоолой өөрийн эрхгүй өөрийгөө хорьж байгаа харанхуйгаас, гаргамаар санагдуулна.
Мизү нүдээ аажуухан нээхэд хамгийн түрүүнд Ирүкагийн санаа зовонгүй харцтай туллаа. Мизү бага зэрэг балмагдан гайхширав. Аюулд орон сууж байхдаа Ирүкаг бодоогүй болохоор ч тэр үү. Их л гэнэтийн зочин шиг санагдана. Ийн балмагдан гайхширч байгааг Ирүка анзаарсан ч үгүй Мизүг чанга гэх чинь тэврээд
-Амьд байна гэж баяртай дуу алдлаа. Удалгүй
-Зүгээр үү Мизү гэх Кёотагийн дуу л дуулдав. Мизү гайхширсан харцаа зөөн Кёота руу дээш өндийн харахад Кёота гартаа буу барин буудалцан тэднийг хамгаална.
Мизү одоог хүртэл гайхширсаар....
Энэ гайхширал дунд өнгөрсөн болсон хэсэгхэн яриа санаад буув.
\Казоку 18 р хэсэг\
"-Нээрээ оний чан та бодож байсан уу. Тэнд буудалцаж байсан хүмүүс хүрч ирээд биднийг барьцаалбал . Яг кино шиг л гэж мөрөөдөнгүйгээр хэлээд
-Тэгвэл гоё доо. Тэгээд Кёота аав биднийг авраад л барьцаалсан хүмүүсийг болгож тавиад л гэхэд Мизү ихэд сонирхсон байртай номоо хаан инээн
-Үгүй ээ. Аврах биш байхгүй юу. Бид хоёр барьцаалагдвал барьцаалсан хүмүүсийг нь болгож тавиад Кёота ахад тэр муу хүмүүсээс нь нууц мэдээлэл олж аваачаад тэгээд яах нь уу? Магтуулна гэхэд Шизү санал нийлэн толгой тохион алга ташаад
-Ооох яг үнэн оний чан гоё санаа. Нууц мэдээлэл аваад очвол Кёота аав магтаад бид хоёрын толгойг илнэ дээ.
Мизү: Тийм шүү. Толгой илнэ. Хамгийн гол нь Кёота ахаар бахархуулна шүү дээ" гэж өөрийгөө хөхрөн баясгалантай ярьж байснаа саналаа.
Тэр үед мэдэрч байсан, үгүй ээ Ирүка Кёотатай хамт байхдаа мэдэрч байсан амар амгаланг бас тэр зоримог байдлыг энэ үед яагаад санаагүйг Мизү гайхах шиг болон өөрийг нь энгэртээ наан тэврэх Ирүкаг харлаа.
Одоо Ирүка Кёота болон тэдний хүмүүс Луу бүлэглэлийн хүмүүстэй буудалцах аж. Мизүг ухаан алдаж байхад юу болсныг мэдэхгүй ч яг одоо энд гал гарсан буудалцаан болж байгааг мэдлээ. Энд тэнд бууны шун хийтэл нисэн өнгөрөх болон бууны чанга пан хийх дуу сонсогдон хөл толгой нь мэдэгдэхгүй хэцүү энэ үед Ирүка Мизүг өөрлүү нь харж байгааг анзаараад
-Тэднийг ёстой юу ч үгүй болгоод өгнө за гэж гэгээлэг инээмсэглэл тодруулан хэлээд эгдүүтэй уурласан төрхөөрөө хөмсгөө зангидан
-Миний Мизүг ийм байдалд оруулчихдаг тэднийг ёстой амьд байгаад нь харамсуулаад өгнө за гээд Мизү тэврэн үнсээд инээмсэглэв.
Ирүка Мизүгээс харц салах үед, буудалцах Луу бүлэглэл рүү харц нь тогтох үед, бууны гох дарах тэр мөчид дулаахан инээмсэглэл нь алга болон нүүрэнд нь хувирал үл ажиглагдаж харц нь хурц сүлбэх сэлэм мэт боллоо. Яг л сахиухан тэнгэрээс чөтгөрийн төрх рүү шилжэв үү гэлтэй. Хорхойд ч хоргүй гэмгүй сайхан инээмсэглэл зөөлөн харц нь өөрчлөгдөн харцаараа хүн хүртэл алж мэдэх хүйтэн хурц болоод нүүрэн дэх инээмсэглэл алга болохыг чөтгөр боллоо гэхгүй юу гэх ч билээ.
Мизү Ирүкагийн ганц хормын дотор өөрчилөгдөх энэ төрхийг харан дахин гайхширлаа. Хормын өмнөх өөрлүү нь гэмгүй харж байсан хүн ингэж хувирахыг харах гайхмаар ч энэ гайхширлаас илүү олон мэдрэмжүүдээс гайхширалуудаас Мизү өөрийгөө хэр их төөрөгдөн явж байснаа, өөрийгөө хэт туйлширсан үзэл бодолтой явж байснаа, өнгөрсөнтэйгээ хэт зууралдан явж байснаа гээд л бүхнийг ухаарах шиг боллоо.
Эцэг эхдээ хаягдаж байсан болохоор Ирүка Кёота хоёрт хаягдана гэж итгээд хаягдсаныхаа дараа яах төлөвлөгөө зохиож өдий бүхэл бүтэн 10 жил тэр төлөвлөгөөндөө бэлдсэндээ Мизү.
Хичээлээ сайн хийгээд их сургууль орчихвол, сайн ажилд орчихвол Ирүка Кёота хоёрт хаягдсан ч гэсэн зүгээр амьдарч чадна гэж бодон хичээлдээ мэрийж байсан Мизү.
Кёотагийн бэлнээр авчирах тэр их мөнгийг хараад Ирүка Кёота хоёрт хаягдаагүй байхдаа харж авъя тоолъя хаягдсан хойно тэднээс салснаас хойш бүх зүйл хэцүү болно гэж боддог байсан Мизү.
Сайн ах байж Шизүг чиглүүлэхгүй болохгүй Ирүка Кёота хоёрт хаягдахад хэн ч биш болж мэднэ гэж боддог байсан Мизү.
Ирүка Кёота хоёрт дараа болвол хаягдчихна гэж айдаг байсан Мизү.
Энэ бүх бодол ба дотроо нууцхан харанхуйд уйлан суух бяцхан Мизүгийн энэ мөчид авсан гайхширалууд түүнээс урган гарсан ухаарал Мизүгийн нүдийг нээж сэтгэл дэхь бул чулууг нь авчих шиг боллоо.
Өөрийтэйгээ дахин шинээр танилцаж байгаа мэт л өөрийгөө дахин эгнүүлэн эргэцүүлж байхад Ирүка Кёота хоёрын Луу бүлэглэлтэй хийж буй тулаан Ирүка Кёотагийн илт давуу давамгайлалаар өрнөж Луу бүлэглэл ухарч байв.
Ирүка: Бүгд тэр муу новшнуудыг бариад ир. Алж болохгүй шүү. Би наадуулыг чинь ална гээд өөрийн хүмүүсдээ тушаалаа.
Луу бүлэглэлийн хойноос Ирүкагийн хүмүүс хөдөлж Кёотагийн хүмүүс тэднийг хамгаалан үлдээд энэ бүх буудалцаант мөргөлдөөн зогсов. Ирүка Кёота хоёр хэсэг амьсгаа аван Мизү рүү хараад зэрэг шахуу
-Зүгээр үү гэхэд Мизү толгой сэгсрэв.
Сэтгэл хөдлөлийг нь хаман дарж, үйлдэл бүрийг цэгнэдэг байсан тэр бодол нь үгүй болчихоор, өдийг хүртэл Ирүка Кёота хоёрт хаягдана гэж итгэж байсан Мизүгийн сэтгэлийг үгүй шүү гээд үгүйсгээд гараад ирсэн Ирүка Кёота хоёрыг хараад Мизүг яав ч зүгээр байсангүй.
Мизү өөрлүү нь санаа зовонгүй харцаар ширтэх хоёр аавыгаа хараад, өөрийнхөө өмнө бодож байсан тэнэг бодолуудаа бодоод, хэрэгтэй үед нь гарч ирсэнд баярлаад, зөндөө их өвдөлтийг тэсэж байснаасаа болоод гээд л түүнийд уйлахгүй байх шалтгаан үлдээгүй мэт нүднээс өөрийн эрхгүй нулимс урсан гараа алдлан Ирүка Кёота хоёрыг өөрүүгээ татан тэврээд
-Ирүка ааваа Кёота ааваа гээд хоолой нь зангилан хэлээд удалгүй нүд нь нулимсаар дүүрэн
-Кёота ааваа Ирүка ааваа гээд дахин дуудан тэврэлтээ чангалаад эхэр татан бие нь үл мэдэг чичрэн
-Аав нараа гээд юм хэлэх гэж байснаа болин зүгээр л нулимсаа сул тавихаар шийдэн тэдний дэргэд биеэ барихаа болин уйллаа. Нулимс хацрыг нь даган зогсолтгүй урсан
-Ааваааа гэж тэднийг өөрлүү бүр наан тэврээд л уйлаад байв. Түүнд хэлэх үг түм бум. Уучлаарай, баярлалаа гээд л айсан, ганцаардсан, өвдсөн гээд л тэдэнд ховлох үгс, хэлэх үгс зөндөө байсан ч хэлж чадсангүй зүгээр л дахин дахин
-Ирүка ааваа Кёота ааваа хэмээн уйлсаар байлаа.Аав гэх үг тэр хэлэх түмэн буман үгсийг орлоно.
Мизүгийн өөрийн өнгөрсөнөө ялж чадсанг итгэх Ааваа гэх үг
Кёота Ирүка хоёрыг хүлээн зөвшөөрсөн батгалгаа болсон Ааваа гэх үгИрүка Кёота хоёр Мизү хоёр талаас нь тэврэн хоёул толгойг нь илэн чихэн дээр нь тайвшируулан
-Зүгээр зүгээр хэмээн шивнэн эхэр татан чангаас чанга тэврэх бяцхан Мизүг Ирүка Кёота хоёр эргүүлэн чанга тэвэрнэ.
Нууцхан сонсохыг хүсэж байсан ааваа гэх үгийг сонсон Ирүка Кёота хоёрын сэтгэл хавар айлчилан ирэх шиг боллоо. Шизүг буудуулсанаас хойш, Мизүг сэтгэлээр унан дуугаа хурааснаас хойш сэтгэл нь өвөл тэр дундаа тэсгэм хүйтэн цасан шуурга шуурч буй мэт болж байсан тэдний зүрх сэтгэлд гэрэл тусан хавар айлчилна. Хүүхдүүд нь тэдний хувьд ямар их үнэ цэнэтэйг тэдний аз жаргал инээмсэглэл хэр чухал гэдгийг Ирүка Кёота хоёр мэдэрч байлаа.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

BẠN ĐANG ĐỌC
Казоку / Гэр Бүл/
Lãng mạnНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘