Казоку 60р хэсэг
💎Ad white cat 💎
Өрөөний толинд Шизү өөрийнхөө хазуулж шимүүлсэн мөрөө харахдаа хоёр өдөр дамнан болсон үйлийг өөрийн эрхгүй бодох бөгөөд багахан нүүр нь улайн
-Оний чан нээрээ. Яаж энийг далдлах юм гэж амандаа үглэн мөрөө хэрхэн далдлах талаар бодно. Ингэж зогсож байхад хойноос нь Мизүгийн гар бэлхүүснээс нь ороон тэврээд толин тусгал дах Шизүтэй харц мөргөлдөв. Шизү ахынхаа хурц харц мөргөлдөх бодол нь сарниж чимээгүй болон ахыгаа харлаа. Мизү Шизүгийн толинд туссан түүний бие дээр үлдээсэн өөрийн мөрөө харж байгаад хөнгөн жуумалзан хүзүү дээр нь үнсэн хазаад шимэв. Шизү энэ үйлдэлд нь сандран нүүр бүр улаа бутран улайгаад тэвдсэн өнгөөр
-Оний чанн яаж байгаа юм бээ. Хоёр аав харчихвал яах юм гээд Мизү ахыгаа түлхэх гэвэл Мизү гарыг нь барин бугуй нь дотор талд үнсэн
-Харж л байг гэлээ. Шизүгийн нүд томрон итгэж өгөхгүй ах руугаа том нүдлэн
-Айнн та та гээд үгээ хэлж дуусгаж чадсангүй. Юу гэж хэлэхээ мэдсэнгүй гацан ам нь зүгээр ангалзах бөгөөд хараас өөрийг хийсэнгүй. Мизү инээн Шизүгийн төрх өхөөрдөн тодоос тод мишээн
-Хайртай шүү гэв. Шизү толгой дохин гараа ахаасаа авлаа. Манарсан гайхсан байдал Шизүг удтал эзэмдэнэ. Ахтайгаа яаж энэ хүртлээ явснаа гайхах бөгөөд яг үнэндээ энэ бүхэнг зөвшөөрснөө ч санахгүй байлаа. Шизү ахынхаа итгэлтэй харцыг хулгайн нүдээр харан байснаа итгэлгүй өнгөөр
-Ингэхэд оний чан би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Би танд хайртай ч гэлээ. Энэ бүхэн Мизү оний чан миний гэр бүл болохоор л гэв. Мизү Шизүг тайвшруулан аргадах шиг толгойг нь илээд чихэнд нь
-Зүгээр дээ амрагийнх тийм ч өөр биш. Шизү надаас хэзээ ч салахгүй үүрд хамт байна л гэсэн үг юм гэлээ. Шизү ахынхаа зөөлөн шивнээг сонсоод толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Ахтайгаа үүрд хамт байна гэж угаасаа боддог байсан болохоор юу нь өөр байгааг гайхаж байсан ч юм хэлсэнгүй ахынхаа аясаар байх аж.
Ирүка хувцсаа өмсөөд толины урд зогсохдоо гал халуун мөчүүдийн бэлгэдэл болсон мөрнүүдийг инээд алдан толинд харна. Хүзүү дээрх шимүүлсэн мөрийг харах төдийд Ирүка Кёотад үнсүүлэн тачаадаж байсан мөч тархинд нь зураглан буув. Ирүка уруулаа хазлан "Кёота" гэж амандаа хэлэн тэр үеийн халуу дүгсэн хайрын мэдрэмж бие нь бүрхэж тачаангуй халуухан дүрслэл хүсэл толгой тархиар дүүрлээ. Кёотагаас дахин хайраар дүүрсэн зөвхөн түүнийх гэж тамгалуулж байсан мөчийг дахин мэдрэхийг хүсэн "Кёота дахиад..." гээд эргээд харахад хэн ч байсангүй. Ирүкагийн дүрс хийсэн гал шиг сэтгэл хөдлөл ус цацуулсан мэт болох бөгөөд ажилдаа явсан түүнийг түүнийг санан "Кёотаа санаад байнаа" гэж орилоод өрөөнөөсөө гарлаа. Хэдхэн цагийн өмнө ажилдаа явсан хэдий ч санаж ядсан Ирүка бодлоо сарьнуулахын тулд хүүхдүүдийн өрөө рүү нь алхав.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
