💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋Тамын дуу гэмээр Сэнсэйн хашхираа намдсан ч ҮЗЭН ЯДАХ гэсэн үг Мизүгийн толгой дотор нь цуурайтан чихэнд нь дүгнэнэ. Үүнээс болоод Мизүгийн сэтгэл санаа тогтворгүй эргэлдэн Сэнсэйн үнс болтлоо шатсан хүүр лүү үхмэл хүйтэн харцаар удаан ширтэн зогслоо
Түлэгдсэн махны үнэр, танихын аргагүй болсон царайлаг царай, бороон дусал мэт зөөлөн шал руу хаялах цус энэ бүхнийг удаан ширтэн зогсож байснаа эргэн хажууханд нь хүлээтэй суух хүн рүү эргэн
-Чи юу гэж бодож байна Хидэ. Тэр намайг энэ завхай багшаас болоод үзэн ядах бол уу гэлээ.Өвдөлттэй, хүлээтэй, дарамттай, айдастай бас арай ядан амьсгалж байгаа түүнд энэ болж байгаа бүхнийг ойлгон хариу үйлдэл үзүүлэхэд ч бэрхшээлтэй байлаа. Энэ өрөвдөлтэй тахиа хариу өгсөнгүй харин хүндээр арай хийн л амьсгална.
Мизү Сэнсэй нь цогцосын урд хэсэг чимээгүй сууж байснаа босон өөрийгөө тайтгаруулах мэт эсвэл зоригжуулах мэт сонин инээмсэглэн
-Тэр намайг үзэн ядаж чадахгүй шүү дээ. Учир нь би түүний Ах гээд хөхрөн инээлээ.
Энэ инээд хүйтэн сэтгэлийг нь дулаацуулсангүй. Хүйт даасан сэтгэлээ даган нүүрэн дэх инээмсэглэл буцан хувиралгүй боллоо. Өөртөө үнэнч байх хэрэгтэй шүү дээ. Энд Мизүгээс өөр өөрийг нь ойлгох хүн үгүй.
Мизү гунигтай санаа алдан Хидэ рүү алхам алхмаар ойртоно. Түүний сэтгэлийн гал бөхсөн бололтой одоо яг л удирдлагагүй машин амьд үхдэл мэт алхана.
Энэ шар үс босгом хүйтэн амьгүй харцаар Мизү ширтсээр Хидэ рүү ойртоно. Алхам алхмаар дөхөх бүрт нь Хидэгийн зүрх салгалан чичирч түүнээс хол очихыг тэмүүлнэ.
Энэ өрөвдөлтэй байдлыг нь харсан Мизү амьгүй харцаар, хоосон хүйтэн инээдээр хөнгөхөн инээд алдан нь
-Сүүлд найзын хувиар сургууль дээр уулзахад чи их л зоригтой байсан даа хэмээн яг түүний нүүрэнд тулан хэлэхэд Хидэгийн хүүхэн хараа ч тогтохгүй чичрэн амьсгалахаа л мартах мэт амьсгаагаа таслан түгжин сууна. Мизү бүр ёозгүй аймшигтай инээмсэглэн
-Намайг юу гэлээ байз. Аан нээрээ Галзуу амьтан гэж байсан гээд амыг нь даран чихэнд нь
-Тийм шүү. Би галзуурч байх шиг байна гэж шивнээд сандал дээрээс газар руу шидэн унагаагаад жижиг хутга гарган
-Мизү намайг үзэн ядах болов уу. Надад хэлээч гээд дээр нь гарч суун Хэлээч гэж дахин орилолоо. Мизү одоо хяналтаа алдаж байх шиг амандаа Хэлээч гэж зогсоо зайгүй үглэн өнөөх жижиг хутгаараа түүний гар луу зоогоод буцаан салган, цээж рүү нь дүрээд буцаан салган, гэдэс рүү нь дүрэн салган, хөл рүү бүлэх гэх мэт чилэн биеийг нь зогсолтгүй жижиг хутгаар бүллээ.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘