Казоку 47 р хэсэг

64 13 0
                                    

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Алтан нарны сүүлчийн туяа гүн хөх тэнгэрт тусан тэнгэрийг цусан улаан өнгөөр будахад нар өнөөдрийг орхин одож байгааг нарны ивээлийг хүртэх бүхэн өөрсдийн зөнгөөрөө мэдэрнэ. Наран жаргах үзэсгэлэнг бишрэн суухдаа нар мандах үеийн гайхамшгийг ч бас дурсан санана

Лууг өт шиг болгох их сүр хүчтэй И грүппын удирдагч Ирүка аниргүй нам гүм нойрсох Шизүг харуулдан нар шиг түүнтэй уулзсанүеэсанан дурсаж байхад Кёота ирлээ.  Ирүка Кёотаг харан инээмсэглэн "Кёота" хэмээн түүнийг дуудаад санан санаа зовинонгүйгээр Кёотагаас
-Мизү яасан гэж асуухад Кёота Ирүкагийн дэргэд Шизүгийн орны хажууд суун тогтуухнаар
-Гэртээ унтаж байгаа гэлээ. Ирүка зөөлөн инээмсэглэн
-Ашгүй дээ. Унтах ч үгүй байсан юм гээд санаань амран Кёотаг налан суулаа.
Хэрвээ Шизү сэрүүн байсан бол ингээд нүднийх нь өмнө нялуураад бие биенийгээ налаад сууж байвал Ирүкаг өөр нэг тийш нь өвчнөөрөө далимдуулан зарж орхиод Кёотатай аминчихан яриа хийн эрхлэж суун Ирүкатай Кёотаг булаацалдан хэрэлдээд ялагдаад ирэхээрээ Мизү ахыгаа дуудаад бөөн дуу шуу инээд хөөр болох байсан байх. Гэвч нам гүм.
Ирүка уртаа гэх чинь санаа алдан
-Санаа зовохгүй байж чадахгүй нээ. Өргөж авсанаас хойш би Мизү ч тэр Шизү ч тэр ингэж санаа зовж байсан удаагүй. Тэд дэндүү сайн хүүхдүүд. Тийм байтал гэж гунигтайгаар өгүүлэхэд Кёота ч мөн адил санаа нийлэн "Тиймээ" хэмээн гунигтай өнгөөр хэллээ.
Маргаашийг угтахын өмнө өчигдөрийг өнөөдөр санах мэт өнгөрснийг Кёота санана.

Өнгөрсөнд

Мизүг хар гэвэл Шизүг цагаан гэнэ. Шизүг нар гэвэл Мизү сар гэнэ. Яг үүн шиг л тэд арга билэг лугаа ялгаатай ч нэгэн бүхэл. Нэг нэгнийхээ амь болон сүнс.
Мизү Шизүг хамгаалахын тулд хувийн хэрэг хулгайлж салж үрчлэгдэхээс, дахин зовлон амсахаас сэргийлэн тэмцэж байсан бол Шизү ахынхаа зүрхийг гэрлээрээ цацруулан гэрэлтүүлэхээр түүний нүүрэнд инээмсэглэл тодруулах бүхнийг хийнэ.
Кёота бяцхан Мизүгийн тэр хурц аллагын харцийг харснаас хойш бодлоос нь салалгүй асрамжийн газарт нь өөрийн биеэр хандив өгөх хэмжээний их сонирхлыг нь татсан байсан юм. Тэр үед Ирүкагийн анх бодсон шиг л хүүхэдтэй өөрийгөө хамаатуулан бодож үзэж байсангүй. Мизү сонирховлыг нь татсан ч тэр эмнэлгийн хонгилд бие биенийгээ түшин суух тэр хоёр ихэр сэтгэлийг нь татсан ч өөрийн амьдрал хүүхэд оруулна гэдэг яах аргагүй дэндүү том асуудал.
Ихэрүүдийг ганц сонирхол татсан гэх шалтагаар өргөж авах нь дэндүү учир дутагдалтай. Тийм ч учраас зүгээр л сонирхлыг нь татаад өнгөрсөн гэж итгээд тэдэнд сайн гэр бүлтэй болгоорой гэж захиралд нь хандив өгөөд сайн сайхныг хүсээд мартахаар шийдсэн байсан юм.
Дөнгөж мартаад дахин санахгүй гэсэн шийдвэрт хүрээд утсаар ярин замын гарцан дээр зогсож байтал цаг хугацаа зогсох шиг болж бүх зүйлс удаашран нүднийх нь өмнүүр 100 еины зоос гялалзан өнхөрөх нь л үзэгдэв. Өнхөрөх ганц зоосны  хойноос жижигхэн гар ухас хийнэ.
Хурдтай болж буй энэ бүхнийг цаг хугацаа царцан явж ядаж байгаа мэт л удаан Кёотагийн өмнө болно. Магадгүй амьдралтай нь холбогдох нандин мөчийг алдуулахгүй гэж хувь заяа цаг хугацаа хоёр хуйвилдсан байх.
Тэр бяцхан гар урдуур нь өнгөрөн  одсон 100 еинийг барих гэж үзсэн ч чадсангүй. Гарцны гэрэл улаан асаж машин сүлжилдэн давхиж байгааг анзаарах ч сөхөөгүй 100 еиний араас гүйх бяцхан хүү нэг үсрээд л 100 еинг барьлаа гэж баярлах ч нэг үсэрээд л үхэл дээ хүрэх яг тэр үед л Кёота тэр бяцхан хүүг зогсоолоо. Зоос өнхөрсөөр зам руу орон алга болоход бяцхан хүү
-Ээээ миний 100 еин гэж зоосныхоо хойноос дуу алдаад өөрийг нь зоос авах гэхэд нь зогсоосон  Кёота руу харлаа.
Кёота тэр бяцхан хүүг хараад нүд нь сэргэх шиг болон дөнгөж мартаад байсан эмнэлгийн хонгилд харсан тэр харц санаанд нь буув. Кёота түүнийг аллагийн харцыг гаргаж байсан шийдэмгий хүү гэж таамаглаж дуусаагүй байхад
-Ахаа та миний 100 еинийг авах боломжийг үгүй хийчихлээ гэж эгдүүтэй царайн даа худлаа уурласан дүр үзүүлэх хүүг хараад Кёота буруу таамалсанаа ухааран нөгөө ихэр нь байна гэдгийг танилаа
Кёота: Улаан гэрэл асса
н байна гэж тогтуухнаар хэлэхэд бяцхан Шизү гарцны гэрлийг хараад өөрийнх буруу гэдгийг мэдлээ. Гэсэн ч 100 еин нь алга болсонд дурамжхан л. Халааснаасаа баахан зооснууд гарган бүгдийг нь нэг бүрчилэн тоолоод гомдолтой харцаар Кёота руу харан
-Гэхдээ л та миний 100 еиныг авах боломжийг үгүй хийсэн. Өрөө төл гээд гараа сарвайв. Тэр 100 еин бяцхан Шизүгийн хувьд их үнэтэй бололтой. Гэсэн ч Кёотад буруу зүйлийг өөгшүүлэх гэсэнгүй зэмлэнгүйгээр
Кёота: Ингээд асрамжийн газраасаа гараад явж болж байгаа юм уу гэхэд бяцхан Шизү цочирдон нүдээ хэд хэд анивчин хоёр тийшээ хараад
-Та яаж мэдсэн юм? гэлээ. Энэ цагаахан байдлыг нь хараад Кёота өөрийн эрхгүй хайр хүрнэ. Хэрэв бяцхан Мизү байсан бол Кёотад эргэлзэх зүйлгүй худлаа хэлэн явж одон Кёотаг гайхшируулах байсан биз. Харин Кёотаг Шизү цагаахан байдал нь түүнийг гайхшируулан хайрыг татна.
Кёота бяцхан Шизүгийн асуултанд "Таасан юм" гэж битүү утгаар тойруулан хариулахад бяцхан Шизү үүнд нь бүрэн итгэн нүдэнд нь од цацран
-Хөөх нээрээ юу. Яаж таасан юм гэхэд Кёота хэлсэн үгэндээ ороогдох шиг Кёота хувиралгүй царай нь даа багахан мишээл тодруулан
-Харин чи яаж гарсан юм гэж асуухад бяцхан Шизү инээн "Хашаа даваад л" гэж их л бахдалтай хэлээд
-Би бэлэг авахын тулд заавал гарах хэрэгтэй гээд халаасан дах зооснуудаа харууллаа. Кёота толгой дохин бяцхан гаран дээр нь багтаж ядах зоосийг нь шинжинэ.
Шизү: Гэхдээ 100 еин дутчихсан гэж хошуугаа цорвойлгон уйлах гэж байгаа аятай нүдэнд нь нулимс цэлэгнэн
-Оний чанд бэлэг авах гээд цуглуулсан байтал гэлээ. Кёота бяцхан Шизүгийн толгойг илэн
-Хамт явж авъя гэхэд бяцхан Шизүгийн нүд нь сэргэн "Нээрээ юу" гэж өхөөдөм инээгээд Кёотатай хамт зам гаран бичиг хэргийн дэлгүүр орлоо. Бяцхан Шизү бичиг хэргийн дэлгүүрийн шилэн тавиур дээр өрөөстэй байх чамин үзэгнүүдэд нүдээ унаган тэр дундаас хамгийн чамин гэсэнг нь сонгоод өөрийн цуглуулсан зооснуудаа өгөв. Худалдагч тэр олон зооснуудыг нь нэг бүртчилэн тоолно. Хэдий их байсан ч энэ үзэгний үнэд хүрнэ гэдэгт эргэлзэх худалдагч нямбай гэх чинь тоолж байхад
Кёота: Яагаад үзэг гэж
Шизү: Оний чан юм бичих дуртай. Оний чан ийм гоё гялалздаг үзгээр бичвэл гоё шд гэж өнөөх чамин шар хар үзэгийг харан нүд нь гялалзана. Энэ байдлыг хараад Кёота бяцхан Шизү гялалздаг чамин зүйлд дуртай гэдгийг мэдлээ. Ах даа бэлэг өгөхөөс гадна өөрийнхөө дуртай зүйлийг ч бас авна гэдэг сэргэлэн санаа.
Худалдагч: Эрхмээ 100 еин дутуу байна гэв. Бяцхан Шизү Кёота руу харан
-Ахаа 100 еин гэхэд Кёота түүнд 1000 еин өглөө.  Шизү гайхан Кёота руу харахад
-Задгай алга гэлээ.
Шизү Кёотагийн энэ догь хариултыг сонсоод нүдэнд нь бишрэл тодорно. Удалгүй хөгжилтэй гэх чинь инээгээд худалдагч руу эргэн хараад Кёота шиг догь байрлал аван зогслоо. Бяцхан Шизү нөгөө 1000 еинээ халаасандаа хийгээд дараа нь тогтуухан тайвнаар халааснаасаа гарган худалдагчид өгөн
-Задгай алга гэж эрхэмсэгээр өгүүллээ. Худалдагч тэдний энэ хөгжилтэй байдлыг харан инээн бяцхан ноёнтонд хариу өгөн
-Ойлголоо эрхмээ. Таньд задлаад өгөх үү гэж бяцхан ноёнтоноос өхөөрдөн асуухад бяцхан Шизү Кёотагийн догь байдлыг даган толгой дохилоо. Худалдагч залуу 1000 эенийг нь задлан бас үзэгийг нь саванд хийн боогоод
-Эрхмээ таны захиалга хэмээн өгөхөд бяцхан Шизүгийн хичээнгүйлэн жүжиглэж байсан догь байдал баярын инээмсэглэл хүүхдийн цангинсан дуугаар алга болон
-Мизү оний чаны бэлэг гээд үсрэн нүдэнд нь од цацарсаар Кёота руу харан
-Баярлалаа гээд гэгээлэг инээмсэглэв.

Дүрэм дагаад сэтгэгдэл бичихгүй бол дараалаж бүлэг тавиж байхгүй шүү. Сэтгэгдлээ бичээрэй.
Дараагийн бүлэг орсон байгаа. Хэлсэн шүүүүү

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon