Казоку 53 р хэсэг

109 11 0
                                        

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн хэн бэ гэвэл Шизү өөрийгөө гэж нүүр бардам хэлж чадна. 
Бүхэл дэлхий өөрийг нь хайрлаж буй мэт их хайраар гэр бүл нь хайрлаж байхад, сургуулийнхаа ярианы сэдэв гол дүр болж бүгдийн анхаарлын төвд байхад яагаад аз жаргалгүй байна гэж?
Өдөр бүр Кёота аавынхаа хийсэн хоолыг идэж, Ирүка аавтайгаа дэггүйтэн сахилгүйтэж, Мизү ахынхаа халамжинд эрхлэн тоглодог байхад яагаад хамгийн аз жаргалтай нэгэн биш гэж?
Шизү бүх зүйлсэд сэтгэл хангалуун байдаг. Юуг ч өөрчилөх шаардлагагүй болохоор. Бүх зүйлс яг одоогоороо төгс гэдгийг мэддэг учираас өөрчлөлт хийх гэдэггүй юм.
Өөртэй нь харьцуулхад ах нь тийм биш гэдгийг Шизү сайн мэднэ. Түүнийг гунигтай гэх чинь санаа алдаж байгааг, бухимдал зовинолоосоо болж тэсрэн уурлаж байгааг бишгүй харсан бас мэдэрсэн. Яг юу түүнийг ийм гунигтай, ууртай жаргалгүй болгож байгааг Шизү мэдэхгүй, мэдсэн бол ах нь өөрт нь хэлвэл Шизү ахынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй.
Яг л өөрийнх нь төлөө юу ч хийхээс буцдаггүй Мизү ах шиг ээ.
Хүйтэн бууны сумнаас ахыгаа хамгаалсан тэр өдөр үүнийг баталсан юм. Тэр өдрийн үйл бүрийн Шизүгийн өнцгөөс

Өөрийнх нь ч тэр ахынх нь ч тэр толгойн өвчин болж байсан Мэй охин алга болсон болохоор Шизү баяртай инээмсэглэнэ. Ах нь муухай ааштай байгаа бололтой байгаа ч гэсэн. Ганцхан өөрөө баяртай байгаад байж болохгүй шд гэж өөрөө өөртөөгөө санал нийлэн бодоод Мизү ахынхаа уурыг гаргах гэж
Шизү ахынхаа хойноос гүйн очоод
-Оний чан юу хэлэх гэсэн юм гээд түүнийг тэврэн өхөөрдөмөөр харлаа. Өөр лүү нь харахгүй бултаад байгаа ахыгаа хараад Шизү хөхрөн инээгээд нөгөө талд нь гаран мөрөөр нь тэврээд
-Оний чан ангид очоод хэлэх юм уу гэж дахин өхөөдөмөөр асуулаа. Мизү ах нь юм хэлсэнгүй толгой дохихыг үзээд тийм ч муухай ааштай байгааг нь мэдээд баярлан бүр л эрхлэн
-Хамт харих юм уу? гээд Мизүд тэврүүлэнгээ асуухад ах нь өөрлүү нь аз жаргалтайгаар мишээн "Тийм ээ " гэлээ.  Шизү ахынхаа ийм баяртай байгааг хараад бүр л хөөрөн "Хурдан ангид очъё" бодоод түрүүлэн ангид орлоо.
Шизү үүдээр давах үедээ буу барин зогсох нэгнийг харлаа. Буу барин зогсох нэгнийг харсан Шизү бултаж болох байсан ч  ах руу нь заналтайгаар ширэх нэгэнийг харсан даруй даа ах руу нь чиглэх бууны сумыг халхалхаар урдуур нь орон Шизү буудуулан газар уналаа.
Өвдөхгүй байсан гэвэл худлаа болно аймшигтай их өвдөж уйлмаар санагдаж байсан ч юу нь уйлах олигтой ч амьсгалж чадахгүй хэвтэж байхад буун дуу дахин Шизүгийн чихэнд дуулдлаа. Ах даа санаа зовон хүндэрсэн зовихоо арай ядан нээн Мизү ахыгаа харвал ах нь бууны сумнаас түргэн түргэн зайлж бултана. Үүгээр ч үл барам цаасны хутгаараа өнөөх буутай хүний хөл рүү нь зоогоод заналтай харцыг нь айдас дүүргэж орхиод амиа хоохойлох хэрэггүй үгсээр гоншигноход хүргэчихэжээ. Үүнийг харсан Шизү санаа амрах мэт мишээн аргагүй л ах хэмээгээд баяр хүргэмээр байв ч, цаасны хутгаа хаясан гээ биз дээ гэж зарга мэдүүлмээр байв ч бууны шархан хэсэгт хөндүүрлэн өөрийн эрхгүй ёолон зових нь улам бүр хүндрэн нүд нь анилдана.
Хүндрэх зовхио нээж чадахгүй нүдээ анин хэвтэхэд нь бүлээн нулимс дээрээс дуслахыг ахынх нь санаа зовонгүй дуудахыг алсран тасрах мэдрэмжээрээ мэдрэнэ. Тас харануй руу живэн орж үхэл амьдралын зааг дээр ирсэн Шизү.

Казоку / Гэр Бүл/Donde viven las historias. Descúbrelo ahora