Казоку 23 р хэсэг

103 11 0
                                    


💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

-Кёота чи хэзээ ирэх юм?  Би жирэмсэн шдээ. Хурдан Америкт хүрээд ир
Кёота: Төрөх дөхөө юу? Эгчээ
Эгч: Тийм ээ ганц эгч чинь энд төрөх гэж байхад Ёота та хоёр ирэхгүй хэрэг үү? Ингэхэд Ёотагийн хаана байгааг мэдэж байна уу?  Түүний GPS нь ч ажиллахаа байчихлаа. Сүүлд найз залуутай болсон гээд яваад байсан. Тэрийг хаачсныг нь мэдэж байна уу?
Кёота: Мэдэхгүй ээ
Эгч: Чи л болсон хойно мэдэхгүй байна гэж байхгүй биз. Ёстой нэг. Ёота ирдэггүй юм аа гэхэд чи ирэх ёстой шүү. Гэр бүлтэйгээ хүрээд ир за
Кёота: За гээд утсаа таслан хоолны ширээн дээр ирэн суугаад
"Маргааш өглөө бүгдээрээ Америк явна"
Мизү Шизү Ирүка: Айн? гээд зэрэг уулга алдахад
Кёота: Манай эгч төрөх гэж байгаа болохоор очих хэрэгтэй гэнэ гэж тэдний гайхширсан байдлыг тоосонгүй дахин дуу алдуулах мэдээ хэллээ.
Мизү Шизү Ирүка: Эгч? гээд бүгд амандаа үглэн шоконд бага зэрэг орон Кёота гаас хариулт нэхсэн харцаар харсан ч Кёота илүү тайлбар өгөх гэсэнгүй тогтуухан хооллоно.
Шизү: Хөөх Кёота аавын эгч гэхээр бид авга эгчтэй байх нь ээ
Мизү: Би Кёота ахыг гэр бүлтэй гэж мэдээгүй юм байна. Ирүка ахаа та мэдэж байсан уу
Ирүка: Үгүй ээ гэлээ.
Хэдий гайхширмаар ч гэсэн Ирүка хүртэл мэдэхгүй байсан юм. Гэвч энэ талаар мэдээгүй дээ сая л мэдэж байгаа даа хэн ч сүйдтэй хүлээж авсангүй харин ч уриалгахнаар хүлээн авна. Яг л энэ нууцлаг бүхэнд дассан мэт.
Шизү: Төрөх гэж байгаа гэхээр бид зээ дүүтэй болох нээ.
Мизү: Чи хүүхдэд ийм дуртай байсан юм уу ?
Шизү: Хөөрхөн шүү дээ хэмээн инээмсэглэн шинэ төрх хүүхдийн талаар баяртай бодол тээн өхөөрдөн ярилаа. Энэ яриаг сонсоод Ирүка болохгүй дэггүй бодол харван орж ирлээ. Тун дэггүй бас халуухан.

Орой нь хоолны цаг дууссан өрөө өрөө рүүгээ орон маргааш Америк явах даа бэлдэхээр боллоо. Мизү Шизү хоёр авч явах хувцсаа бэлдэж хариуцлагатайгаар аяллаа тунгааж, Кёота нисэх онгоц хамгаалалт гэх зэрэг аюулгүй байдлаа хангаж байхад тэдэнтэй харьцуулахад Ирүка огт тийм юм хийсэнгүй ээ. Түүний толгойд орой нь хоолонд орж ирсэн дэггүй ичгүүргүй санаа л эргэлдэнэ.
Кёота ажлынхаа өрөөнд утсаар ярин ширээнийхээ урд сууж байхад нь  Ирүка жуумалзсаар орж ирээд өвөр дээр суув. Кёота утсаар ярьсан чигтээ Ирүкаг ширтэн ажил хэргээ ярьж зохицуулан дуусаад нөгөө л тайван харцаараа харан
Кёота: Яасан Ирүка гэхэд Ирүка Кёотагийн хүзүүгээр тэврээд чихэнд нь "Кёота би хүүхэдтэй болмоор байна" гэж шивнээд Кёотаг өдөн уруулаа долоогоод
-Би чиний хүүхдийг тээж чадах байх аа гээд цамцных нь товчийг нэг нэгээр нь мултлан тайлж эхлэлээ.
Кёота:Маргааш бид ниснэ гэж Ирүкагийн энэ ялдам янаг өдөлтөнд нь оролгүй нөгөө л тогтуухан харцаар түүнийг ширтэн хэлэхэд Ирүка энэ үгийг нь сонссонгүй цамцыг нь үргэлжлүүлэн тайлан
Ирүка: Өчигдөр чиний ажил дууссан биз дээ. Би шагналаа авах хэрэгтэй шүү дээ би сайн тэвчсэн гээд уруул дээр шуналтай гэх чинь үнэсээд түүн рүү тачаадсан харцаар ширтсэн чигтээ
-Шагнал нь би чамаас хүүхэдтэй болмоор байна хэмээвэл Кёота түүний уруул дээр гал халуун үнэсэлтээ бэлэглээд Ирүкаг өргөн өрөө рүү орлоо.
Ирүка туйлын сэтгэл хангалуун Кёотад өргүүлэн явах ба удахгүй болох гал халуун шөнөө бодох төдийд л тэр тачаадан хүсэмжилж байлаа. Кёота түүнийг том орон дээр хэвтүүлээд өмссөн хувцсыг нь аажим аажмаар нь тайлна. Ирүка Кёота үйлдэл бүрийг шимтэн харан дараа нь яах бол гэж бодох төдий л зүрх нь бөмбөр мэт түг түг цохилно. Ирүкагийн бүх хувцсыг тайлсны дараа Кёота дээр нь гарч суун өөрийнхөө хувцсыг тайлаад унтлагын хувцсаа өмслөө. Ирүка гайхан
-Кёота чи яа.... гээд үгээ гүйцээхээс нь өмнө Кёота түүнийг үнэсэв. Ирүка ч Кёотагийн энэ сурамгай үнэсэлтэд нь уусан юу гэж хэлэх гэж байснаа ч мартан эргүүлэн үнэсэлцэв. Бодол санаа нь зөвхөн түүгээр л дүүрнэ.
Кёота Ирүкагийн биеийг элбэн хөхний товчоор нь оролдон түүний хамаг сэрэл, байж болох бүх эд эсийг нь өдөөнө. Яг л унтаж байсан тачаалын мангасыг сэрээж орхисон мэт. Түүний эд эс бүхэн ташаал ба тачаал түүний бэлэглэх Кёотаг хүснэ. Түүгээр өөрийгөө идүүлээд ч хангалтгүй мэт Ирүка Кёотагаар өөрийгөө эвдүүлэхийг түүнийг өөрөөраө дүүргэхийг өөрөө түүгээр дүүрэхийг хүснэ.Энэ их хүсэмжлэлийг нь хоржоонтой үгээр хариу барин
-Маргааш эрт ниснэ маргааш үргэлжлүүлье хэмээв. Ирүка энэ үгийг сонсоод гайхан Кёота руу харахад Кёота юм хэлсэнгүй Ирүкаг хөнжлөөр хучин хэвтүүлэв
Ирүка: Хөөе Кёота ингэхгүй ээ гээд босох гэхэд нь Кёота түүнийг хөнжилтэй нь цуг ороон тэврээд
-Маргааш үргэлжлүүлье тачаал минь гэлээ. Ирүка юу гэхээ мэдсэнгүй түүнд үнэхээр гомдолтой байлаа. Одоо ч Ирүка Кёота хүсэмжилж байгаа байтал Кёота маргааш гээд хөдөлсөнгүй
Ирүка: Үгүй ээ одоо хийнэ. Намайг өдөөж хаячхаад энэ шударга бус байна гээд Кёотагийн тэврэлтээс мултарах гэж зүдэн тийчгэнэж байхад
Кёота: Чи эхлүүлсэн би дуусгасан нь одоо унт гээд томоогүйтэн тийчгэнэн хөдлөх эхнэрээ бүр чанга тэврэн унтаад өгөв. Ирүка үнэхээр яаж ч хичээсэн Кёотагийн тэврэлтээс мултарч чадсангүй Кёотагийн энэ өршөөлгүй занд нь дургүйн хүрнэ. Учир нь тэрээр түрүүнхэн эхлэсэн бас өршөөлгүй дуусгасан энхрийлэлд нь боссон түүний найз түүнийг зовоож эхэлсэнд байсан юм. Ассан галт уул дэлбэрээд Кёотагаас хүчлэн энэ тачаалаа нөхмөөр байв ч галт уулыг юу ч үгүй болтол нь дарах Кёота яг л гүн хар уудам далай нь ус шиг юм

Энэ адал явдалтай шөнө ийнхүү өнгөрч Америк луу нисэхээр буудал рүү зүглэлээ. Нисэх онгоцны  буудал дээр ирэхэд цуваа жагсаал хүлээн хүндэтгэлтэй гэхчлэн зогсож байлаа. Тэднийг машинаас буухад бүгд доош бөхийн ёслоод ачаа тээшийг нь зөөн хувийн онгоц руу нь дөхүүлнэ
Ирүка: Энэ чиний хүмүүс биш шиг л байх юм. Хэн юм?
Кёота: Эгч явуулсан юм
Шизү: Хөөх авга эгч догь юм ааа хэмээн уулга алдан жагсан зогсох цэрэг мэт албатуудыг бишрэн ширтэн хэлэхэд
Мизү: Авга эгч ээ?
Шизү: Кёота аавын эгч юм чинь авга эгч л биз дээ тээ Кёота ааваа
Кёота: Би л аав чинь болохоор тоох хэрэггүй дээ хэмээлээ.
Үүгээрээ тэр юу илэхрхийлэх гэсэн нь тодорхойгүй ч гэр бүл гэх зүйл юугаар хязгаарлагддаг бол?

Мизү Шизү Кёота нар гэр бүлийн талаарх хүндтэй яриа өрнүүлж байхад Ирүка авга эгчийн хүмүүсээ мэдэж авсан мэдээлэлээрээ дундуур нь таслан орж ирээд
Ирүка:Энэ хувийн онгоц манай онгоцоос нээх ялаагүй юм байна. Тийм болохоор Мизү Шизү хоёр хойд амрах хэсэгт байгаарай гэж баяртайгаар инээмсэглээд удалгүй нухацтайгаар
-Урд Кёота бид хоёрын хэсэг рүү орж болохгүй шүү гэв. Энэ хэдэн үгнээс нь л Кёота гэлтгүй Мизү Шизү хоёр юу хийх гэж байгааг нь гадарлан инээмсэглээд
Мизү Шизү: Заа гэлээ.

Японоос Америк хүртэл урт удаан нислэгийн энэ хугацаанд зүгээр байна гэж юу байхав. Ирүка өчигдөр оройноос хойш зүгээр байхгүй гэж бодон бодон урт шөнийг давсан тэрээр. Онгоц хөөрөн бүсээ тайлах зөвшөөрөл онгоцны ахмад өгсний хойно дэггүй инээмсэглэлээ цацруулсаар
"Кёота" хэмээгээд түүний өвөр дээр гарч суулаа. Кёота Ирүка руу ширтэн
- Бид онгоцонд байна. Очоод болоё гэж түүний дэггүй санааг хэрэгжихээс нь өмнө няцаан хэлэхэд Ирүка хошуугаа цорвойлгоод эрхлэн
-Үгүй ээ хүлээж чадахгүй за. Бас онгоцонд хийнэ гэдэг чинь сонирхолтой гээд Кёотагийн уруулыг бурам амталж буй аятай үнсэн хазлангаа Кёотагийн ханагар цээжийг нь ил болгон цамцных нь товчийг нэг нэгээр нь тайлна. Кёота хэсэг азнан Ирүкагийн томоогүй тачаалд үйлдэлийг нь ажин сууж байснаа
- Үнэхээр хүсэж байгаа бололтой гэлээ. Ирүка санал нийлэн толгой дохингоо өөрийнхөө цамцыг дээшлүүлэн Кёотаг өдөн жуумалзан инээхэд Кёота үл мэдэг мушилзан инээгээд
-Чи үнэхээр хүсэж байгаа болохоор Үгүй ээ хэмээн хорон үгээр хариу барин тогтуухан Ирүкагийн хариу үйлдэлийг ажвал Ирүка том алаг нүдээ хэд хэд цавчин тормолзон  
Ирүка: Ээ яагаад шударга биш байна гээд Кёотагийн хүзүүнээс тас тэврэн зөрүүд хүүхэд шиг л аягалана. Энэ нь сэтгэлд нийцмээр сайшаамаар сайн хариу үйлдэл.
Кёота: Онгоцонд болохгүй бас энд чамайг шийтгэхэд тухтай газар биш байна томоогүй эхнэр минь хэмээгээд уруул дээр нь үнэсээд түүнийг суудал дээр нь суулган бүсийг нь зүүж өгөв.
-Ингэж их гуйж байхад нээрээ зэвүүн юм аа Кёота

Адийнхаа дүрмийг мэднэ бииииз 😋
10 аас📈 дээш үгтэй сэтгэлээ гаргаж💗 мэдрэмжээ 💕хуваалцаарай 😭

Уучлаарай хайртууд минь өмнөх хэсэг дээр жаахан хатуухан тоглоом хийчихлээ. Тэр дорно оруулна гэж бодож байсан ч админых нь залхуу зан хөдлөөд хаха

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Казоку / Гэр Бүл/जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें