Казоку 28 р хэсэг

86 12 0
                                    

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

Кёота амжуулах ёстой ажлаа зохицуулахаар гарсан байгаа бөгөөд гурван жаахнууд буюу Ирүка Мизү Шизү нар цагийг зугаатай гэх чинь буйдан дээр мандерин арилгасан шигээ сууцгаана. Бүгдээрээ нэг хөнжилд дулаахан ороомог болоод кино үзэцгээн
Шизү: Уул нь энэ гол дүрийн эмэгтэй их догь байсан юмсан. Дурлаад бүр нялуун болчихлоо шүү дээ. Миний сайхан мундаг эгч киноноос арчигдчихлаа гэж харамсан хэлэхэд
Мизү: Тэр ч тийм шүү. Сүүл рүүгээ дэндүү нялуун халамжтай төрлийн хүн болчихлоо гэж мандернинаа арилган дурамжхан өгүүлэн иднэ.
Шизү: Кёота аав дурласан ч мундаг дурлаагүй байх даа ч мундаг байсан байх аа.Өөрчлөгдөөгүй байх тээ хэмээн Кёотагийн ямагт догь байх сүртэй уур амьсгалыг санан догдлон хэлэхэд 
Мизү: Тийм байх шүү. Кёота ах өөр байсан өөр болно гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байна
Шизү: Ингэхэд та хоёрын эд гал халуун үе ямар байсан бэ? Гэж нүд нь гэрэлтэн тэдний залуугийн үеийг янз янзаар төсөөлөн хэллээ. Тэгээд удалгүй ямар хүнээс асууж байгаагаа санах шиг нухацтай ширүүхнээр хараад  “Хийлт яриагүй байна шүүү” гэж сануулаад буцан догдлол дүүрсээр Ирүка руу ширтлээ. Ирүка эхэндээ үнэхээр л хийлтийн талаар зурвассхан бодож байсан болохоор толгойгоо сэгсрэн хоолойгоо засаад Шизүгийн хэлснийг тунгаан амандаа
- Гал халуун гэж үглээд гэнэт гомдох хүүхэд мэт чангаар
- Бид ч одоо гал хулуун үе дээрээ байгаа мэдэв үү гэхэд Шизү дургүйхэн
-Үгүй ээ энэ хамаагүй ээ. Та нарын залуу нас, үерхлийн үе гэж байна? Хэмээн шалгаан сайхан түүх сонсоно гэхээс байж ядан Мизүгийн арилгаж өгсөн мандеринийг идэх бол Ирүка энэ талаар нээх нухацтай хүлээж авахгүйхэн шиг
-Товчоор бол сайхан буу шийдэм цус нөж архи саке л байна даа гэлээ. Шизүгийн урам нь хугаран
- За аа боль доо ийм уйтгартай юм гэж юу байсан юм. Романс хайр дурлал ярьж байна гэхэд Ирүка бүр илүү нухацтайгаар өнгөрсөнийг эргэцүүлэн он цагийн хэлхээсийг тайлах мэт нэг нэгээр нь эргүүлэн санана. Ингэж удаан бодол хийлж байгаад инээд алдан
-  Яг бодвол бид хоёр яг ч албан ёсоор үерхэж байгаагүй юм байна шүү дээ гээд Шизү Мизү хоёр луу харахад
Шизү: Юу вээ? Гэж дуу алдаад дурамжхан сууж байгаад амандаа дуу муутай
- Хаашаа юм. Та "Би гэрлэмээр байна" гээд Кёота аав " за тэгье" гээд л гэрлэчихсэн гэж битгий хэлээрэй дээ гэж үл итгэсэн итгэлгүйгээр Ирүкагаас лавлахад Ирүка энэ яриаг нь сонсоод инээд алдан
-Ер нь бол тийм шүү дээ гэлээ.  Шизү энэ хариултыг сонсоод гараа урдаа экслэн (X) бариад
-Үүүүүү уйтгартай байна гэж гомдлов.
Үнэхээр л Ирүкагийн шулуухан өөрийнхөөрөө зангаас үүдээд л тэд гэрлэсэн гэхээр яах аргагүй муухай санагдаж байлаа. Эцсийн эцэст Шизү Кёота аавынхаа том шүтэн бишрэгч нь шүү дээ. Кёота шиг догь, хэнийг ч өөрийнхөө сүр хүчээр дарж чадах,үлгэр дууриа-лалын тод жишээ байхад зүгээр л Ирүкагийн эрх зангаас үүдэн гэрлэсэн гэхээр хачин.
Шизү Мизүгийн сэтгэл ханамжгүй хувирлыг үзээд Ирүка
-За за би та нарт өөрсдийн түүхээ яг кино шиг ярьж өгье заа гээд ярих бэлтгэлээ хийн хоолойгоо засахад Шизү гэлтгүй Мизү ч толгойгоо дохин яриаг нь сонсоход бэлэн боллоо.
Ирүка: Та нар ч итгэхгүй дээ. Би анх яагаад, яаж Кёотатай ойртсоныг........

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now