Сэтгэл түгшээсэн бүхэн ард хоцорч урьдийн жаргалтай цаг иржээ. Энэ инээд хөөр урьд урьдийнхаасаа хэд дахин илүү болж, Кёотагийн гэр бүл бие биентэйгээ холбогдох холбоо хэд дахин нягт болж.
Шизүг хэдэн сар унтсан болохоор унтсан цагаа нөхөн хөгжилдөж амжаагүй цагаа нөхөж тэмдэглэнэ гэсэн их хүсэлээр Мизүтэй өдөр хонгийг хөгжилтэй өнгөрөөх аргийг сийлэнэ.
Өнөөдрийн олсон хөгжөөнт арга бол "Цасан гоо".
Шизү: Оний чан би сая интэрнэтээс их сонирхолтой зүйл уншлаа л даа. Цасан гоогийн улаан алимыг үнэхээр хийж болдог юм байна гэж нүд нь гэрэлтэн дуу шуутай хэлэхэд Мизү үл итгэсэн байдалтай
-Айн яг уу? Гэхэд Шизү инээмсэглэн
-Зүгээр улаан болгох арга л даа. Гэхдээ Ирүка аавын хор болон ерөндөгөөр яг адилханийг жинхэнээсээ хийж болно шүү дээ гэхэд Мизүгийн нүд нь сэргэн
- Хортой алим гэж дуу алдав.
Шизү баяртай гэх чинь инээн босож зогсоод хамгаалагч болон томилогдсон Лайто Жек хоёр руу хараад
-Хортой алим хийхээр тэр хортой алимыг цасан гоод идүүлнэ. Унтаж байгаа цасан гоог ханхүү ирж үнсэх болно гэж баяртай нь аргагүй хөөрөн хэлээд
-Харин жүжигт тоглох нь Лайто Жек гээд тэр хоёр руу заав.
Лайто Жек хоёр Шизүгийн хэлсэнийг сонсоод гайхширан зүгээр хамгаалагч болно гээгүй юм уу гэж дотроо хашгиран бодлоо.
Харин Мизү Шизү хоёр шинэхэн олсон хөгжилтэй санаандаа баясан Мизү Шизү хоёр зэрэг "Дүрд орж тоглох "гэж дуу нэгтэй хэлээд бие биерүү харан хөхрөлдөн инээлдэнэ.
Лайто Жек хоёр энэ олсон санаанд нь айна. Тэдний ярьж байгааг биелүүлэх боломжгүй гэж хэлмээр байв ч энэ үл бүтэх харгис санаанд нь туслахгүй гэж зөрүүдлэмээр байв ч тэр хоёр тэгж зүрхлэхгүй биз. Лайто Жек хоёрын тэднйг эсэргүүцэж зүрхэлвэл тэр өдөр Ирүкагийн гарт үгүй болсон шүү дээ. Иймээс тэр хоёр дуулгавартай гэх чинь чимээгүйхэн Мизү Шзүгийн шийдвэрийг даган явах болно.
Шизү баяртайгаар инээмсэглэн Лайто руу харан
-Лайто чи оёж чадна биз дээ. Цасан гоо долоон одой ханхүү шулам гээд хувцас бэлдээрэй гэж тушаагаад хажууд нь зогсох Жек рүү харан
-Харин Жек чи Ирүка аавд мэдэгдэхгүй хэдэн хор ерөндөгний юм аваад ир гэлээ. Жек өөрт нь өгсөн Шизүгийн тушаалыг сонсоод л Ирүкагийн нэрийг сонсоод царай нь бараан шүлсээ залгин
- Ирүка самагийн хор уу гэж эмээнгүйгээр лавлахад Шизү толгой дохин
-Алив ээ хурдан яваад аваад ир. Харин Мизү оний чан хоёулаа алимаа гоё улаан болгоё гээд Мизүг сугдан гал тогоо руу явлаа.
Ингээд Шизүгийн зааварчилгаан дор бүгд Цасан гоон жүжигт бэлдэхээр болов.
Шизүгээс тушаал авсан Лайто Жек хоёр бие бие рүүгээ хараад арга ядсан хөнгөхөн инээмсэглээд саллаа.
Лайто хувцас бэлдэх даалгавар авсан бол Жек Ирүкгийн хорыг авчирахаар болсон тэдний хувьд энэ тушаал энэ амьдрал гээд бүгд л их жигтэй сонин бас хүү сонирхолтой санадагдана. Өмнө луу бүлэглэл доор байхдаа хүн алах, тагнуул хийх, мэдээлэл цуглуулах гэх мэт амь өрсөсөн даалгавар хийж байсан тэдний хувьд хувцас оёх жүжиг тоглох гэх зүйл жигтэй байхгүй гээд яахав.
Жигтэй сонин бас аймаар.
Жек одоо тэр аймаар зүйлтэй нь нүүр тулах гэж байна. Тэр аймар зүйл нь бүлгэмийнх нь бүх хүмүүсийг нүдэн дээр нь тамласан Ирүка.
Жек Ирүкагийн өрөө рүү өнгө өнгийн хор өрөөстэй байх тэр тавиур руу явж байхад хүйтэн хөлс нь өөрийн эрхгүй цувж гар нь үл ялиг чичрэнэ. Гэртээ байлгаж гэр бүлийн гишүүн гэж хэлсэн ч гэсэн Ирүкагийн аймшигт төрхийг ясандаа тултал мэдэрсэн Жекийн хувьд Лайтогийн ч хувьд Ирүка бол аймшиг. Иймээс ч Жек хорыг нь нууцаар авч байгаад Ирүкад баригдвал яах бол гэдгээ төсөөлөх төдийд л нуруугаар нь хүйт даана.
Жек Ирүкагийн өрөөнд амжилтай нэвтэрч орлоо. Одоо өрөөнд нь байх хорны шилэн тавиураас хэдэн хор ерөндөг авах л үлдлээ. Жек гүнзгий амьсгаа аван гаргаад тавиур дээрээс шилтэй хор ерөндөгүүдийг сагсанд хийн авч байтал хүсээгүй нэгний хүйт даам хоолой дуулдав.
"Юу хийж байгаа юм?" энэ хоолойг сонсоод Жек дав хийтэл цочиод гартаа барьж байсан шилтэй хорыг алдан унгалаа. Шилтэй хор газар унаж шалан дээр тусахад шал тэр хоронд идэгдэн шал түлэгдэн хорны эхүүн үнэр гарна. Жек арай гэж эргэн харан Ирүкатай нүүр тулав.
Ирүка Жекийг хүйтэн хурц харцаар цоо ширтэн хоолойг нь боомилох мэт хүнд аура ялгаруулан Жекээс дахин
-Юу хийж байгаа юм хэмээн асуув. Жек шүлсээ залгин
-Нөгөө Шизү сама Цасан гоогийн хортой алим хийнэ гээд гэж эмээн байж хэлэхэд Ирүкагийн хүйтэн харц Шизүгийн нэрийг сонсоод алга болон түүний хөгжилтэй санааг сонордоод гэгээлэг инээмсэглэн
Ирүка: Хөөх сонирхолтой зүйл хийх гэж байгаа байхнээ. Энэ сонирхолтой зүйлийг хэлэхгүй Шизү нээрээ гээд Жекийн өмнүүр орон өөрийн шилэн тавиураасаа хор ерөндөгөө цуглуулан зарим нэгийг нь Жекэд бариулаад Жек рүү инээмсэглэн
-Явцгаая гэлээ. Жек түгжсэн амьсгаагаа гарган санаа амран Ирүкаг дагалдсаар Мизү Шизү хоёрын байх гал тогоо руу оров
Ирүка: Цасан гоогийн хортой алим хийнэ гэсэн үү. Хор гэвэл жинхэнэ миний хийх ажил байгаа биз дээ гээд ханцуйгаа хойшлуулан итгэлтэйгээр өгүүлсээр орж ирлээ. Шизү Ирүкаг хараад Жекэд хандан
-Жек боль доо. Ирүка ааваас нууцаар гэж байхад хэмээн Жекийг зэмлэхэд Ирүка дундуур нь орон
-Жек надад хэлсэн нь яг болсон юм за. Надгүйгээр яаж хөгжилдөх гэдэг байна аа гэж зараг мэдүүлсээр цасан гоо жүжигт нэмэгдэхээр болж Мизү Шизү Ирүка гурав хамт хортой алим хийж эхлэлээ. Лайто Жек хоёр жүжигийн хувцас бэлдэнэ.
Эцэст нь бэлтгэл ажил дууслаа.
Шизү: Ахх ядарчихлаа байна бэлдэх гэж зөндөө удлаа шүүү
Мизү: Харин тэглээ гэхдээ үүний ачаар Лайто их гоё харагдаж байна. Тийм биш гэж үү гээд жуумалзан инээвэл Лайто
-Үгүй эээ гэж амандаа үглэв.
Лайто одоо нүүр нь бүр чих нь хүртэл улайчихсан цасан гоогийн даашинзийг өмчихсөн зогсоно.
Тэр даашинзнийхаа хормойг тас зуураад
-Би яагаад цасан гоо гэж гэхэд Шизү хөгжилтэй хөхрөөд
-Лайто яг гүнж шиг хөөрхөн. Бас Жекийн үкэ-чан нь биз дээ гэхэд Лайто чангаар
-Би Сэмэ за. Жек миний доор ордог мэд үү гэж ичсэн төрхөндөө, өхөөрдөм байдалдаа тохиромгүй үнэнийг дэлгэхэд Мизү Шизү бүр Ирүка ч гайхан пир гээд л инээв.
Лайтогийн нүүр нь гүзээлзгэнэ шиг ягааран улаагаад л Жек рүү тусламж ирсэн байдалтай харахад Жек арай гэж барьж байсан инээдээ тэвчиж чадалгүй Мизү Шизү Ирүка гурав тай хөхөрөлдөн инээлдлээ. Лайто бүр юу гэж л хэлэхээ, хийхээ мэдэхээ байтлаа ичин нүүрээ дараад чимээгүй суугаад өгөв.
Цасан гоогийн жүжигт бэлдэн дүрд нь тоглож байсан ч гэсэн өөрийгөө арай ч цасан гоо болно гэж бодоогүй Лайто үнэхээр том шоконд оржээ. Магадгүй нууцхан Жекийг цасан гоогийн даашинзтай төсөөлөн хувцасаа оёж байсан байх.
Өөрсдийнх нь харилцааг мэдэж дэмжиж байгаад нь талархмаар ч өөрөөс нь үкэ гэж бодон бүр болоогүй гүнжийн даашинз өмсгөсөнд дурамжхан.
❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸.
ESTÁS LEYENDO
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘