💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸Тэнгэрт дүүлэх шувуудаас хурдан, газар дахь хүлэг морьдоос түрүүнд хүн явж байна. Тийм байтал дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл хэдхэн цаг явах нь тодорхой. Хүн төрөлхтөн хорвоог эрхшээн эзэгнэж байгаа ч тэр хүн төрөлхтөнийг хэн эзэгнэж байгаа бол үгүй ээ ямар хүмүүс эзэгнэж байгаа бол. Ил биш ч гэлээ далдаас....
Онгоц нисэх буудалд газардан буухад хүндэтгэлийн жагсаал уу гэлтэй сүр дуулиантай харагдах ба хар хувцастай хамгаалалтын ажилтнууд жагсан зогсоно. Тэднийг онгоцноос буун улаан хивсэн дээгүүр явсаар тэднийг тосон зогсох нэгний өмнө ирлээ. Тэрээр уриалгахнаар угтан аван инээмсэглээд
- Та нарыг хүлээж байлаа. Ирсэнд баяртай байна гэж баяртай өгүүлэх хэдий ч дараа нь гүнзгий гэх чинь санаа алдан
-Кёота чамайг ирсэнд ямар баяртай байгааг төсөөлөхгүй дээ гэж арга ядсан инээмсэглээр инээгээд толгойгоо барин
- Дүү нараа ирэхгүй бол төрөхгүй гэж зөрүүдлээд Селена намайг золтой л зүрхээр явуулчихсангүй. Ирсэн чинь ямар их зол гээч. Удахгүй төрөх гэж байж буудлагийн талбай орно, хэвтээд амрах хэрэгтэй байтал ажлаа хэт шахуу хийх юм ааааах Кёота чи нэг хэлээч би санаа зовохгүй байж чадахгүй нь гэж Кёота руу эгчид нь хэт хайртай хүргэн ах нь ядарч туйлдсан байдалтай үнэнээ өчих мэт аль эсвэл аврал энэрэл хүсэх мэт харан хэлэхэд Кёота ёжтойгоор
-Түүний өмнөөс төрөх нь л дээ Ален гэлээ. Энэ ёожтой үгэнд нь инээх ч сэдэлгүй харин ч санал нийлэн толгой дохиод
-Тийм ээ болдог бол би өмнөөс нь төрчихмөөр л байна хэхэ. За тэр яахав. Селена гэртээ та нарыг ирэхийг хүлээж байгаа. Хурдан түүн дээр очъё хүлээж тэсэхгүй наашаа машинтай давхиад ирж мэдэх шүү хэмээгээд Кёотаг шалавлуулан машинд суух гэтэл Ирүка Кёотагийн гараас хойш татан Ален руу их л ширүүхэн хараад
-Одоо явж чадахгүй нь дээ. Алжаалаа тайлж аяллын ядаргаагаа тайлмаар байна Хүргэн ах гуай гэж нүдний булангаар хурцаар яг л алах гэж байгаа аятай хүйтнээр хараад Кёотагийн гарыг өөр лүүгээ бүүр наан тэврээд
- Тийм болохоор баяртай гэж Ален руу эрхэмсгээр харц чулуудаад машин руу хурдлан алга болов. Ален буюу хүргэн ах маань юу гэж хэлэх ээ мэдэхгүй хойноос нь ангайн зогсон Яах уу гэж бодол болж байхад хойноос нь Шизү хөгжилтэй хөхрөн
Шизү: Ирүка аавын төлөвлөсөн зүйл бүтээгүй бололтой. Үнэхээр ууртай байна гэж шоолох мэт хөхрөн энд байгаа "яах уу" гэсэн тэвдсэн уур амьсгалыг шоолон инээх инээдээрээ чимбэл харин Мизү тогтуухнаар
- Та битгий санаа зов доо удах ч гэсэн эгч дээр очих байх гэж тайвшруулан Аленд хандан хэллээ. Ален ингээд яваад өгчих нь гэж санаагүй байтал ийм зүйл болсонд гайхшир ч Кёота Ирүка хоёрын араас хүн явуулах талаар эргэцүүлэн бодон хөдлөх гэлээ. Яг хүмүүс дээ тушаал өгөх гэсэн ч тэгж зүрхэлсэнгүй. Магадгүй Ирүкагийн хүйтэн ширүүн харцнаас эсвэл Кёотагаас ч болсон байж мэдэх юм. Ийнхүү Аленг бодолдоо автан зогсож байхад нь Шизү Аленийг дуудан
-Авга ахаа. Тэгэхээр хэлээд байгаарай. Хаана хөөрхөн бүсгүйчүүд байна. Америк эмэгтэйчүүдийн биеийн галбир гэж ярилтгүй биз гэж цоглогоор хөөрөн Аленаас лавлахад Мизүгийн царай илт цухал тодрон
Мизү: Хөөе Шизү бид ингэх гэж ирээгүй
Шизү: Нэээ яагаад оний чан. Угаасаа Кёота Ирүка аав хоёулаа байхгүй байхад яаж авга эгч дээр очих болж байна. Түүний оронд хоёулаа сайхан амраад зугаацах хэрэгтэй биз дээ үгүй гэж үү хэмээн цоглогоор хөгжилтэй дуу алдан ахаасаа асуухад
Мизү: Кёота Ирүка ах нар байхгүй байгаа нь үнэн л дээ гэхдээ ингэж болохгүй ээ гэж гараа урдаа аван Шизү рүү харах ч гүй эсэргүүцэхэд
Шизү: Хэнд хамаатай юм бэ оний чан. Ален авга ахаа заагаарай хамгийн хөөрөн дур булаам эмэгтэйчүүд хаана байна???
Хэмээн Шизү Ален авга ахаас шалж байтал Алены утас дуугарав.
Ален: Байна уу Хайраа гэж эмээн-гүй утсаа авбал
Селена: Өө хайрт минь чи Кёотаг авчирч байна уу. Би энд түүнийг хүлээгээд л байх юм гэж шавдуулан асуув.
Ален: Хайрт минь чи гол нь тайван байх хэрэгтэй шүү. Тайван ойлгосон уу. Тайван гээд дуу нь цаашаа орон байж
-Тэгэхээр Кёота амрах хэрэгтэй байна гээд зочид буудал руу явчихсан
Селена: Юу чи муу дүүрсэн тэнэг. Хамт яваа мануухай-нуудаа яах гэж авч яваав. Мэдээж Кёотаг зугтаалгачихгүй гэж авч яваа биз дээ. Хааах миний гэр тэр муу зочид буудлаас дор байгаа юм биз дээ. Би гэрээ 3 дахин том болгоно мэдэв үүүүүү хэмээн бухимдал дүүрэн хашхиран хэлэхэд Ален тэвдэн байж
- Хайрт минь тайвшир тайвшир чи минь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй шүү. Хүүхдэд муу. Хонгор минь тайван
Селена: Хаах тайван гэнэ шүү. Чи намайг бодож түүний хойноос дагаж байгаа гэж хэлээч гэхэд Алены хөлс цуван дотроо "Би яаж Кёотаг дагах вэ дээ" гэж бодсон ч утсаар худлаа инээн
- Тийм шүү дагаж байгаа хэхэ. Хайрт минь санаа зоволтгүй гээд хорон инээмсэглээд
- Кёота чам дээр очиж л таараа Түүний хүүхдүүд надад бий зальжин инээмсэглэхэд утасны цаанаас Селенагийн баяртай дуу цуурайтан
- Хүүхдүүд Тийм шүү Кёотагийн өргөж авсан хүүхдүүд миний зээ дүү нар. Хурдхан минь зээ дүү нарыг аваад ир. Баяртай хурдан ирээрэй гээд дуу шуу болон таслав. Ален гүнзгий гэх чинь амьсгаа аван Шизү Мизү хоёр руу харан
- Юу нь хүүхэн шуухан. Бүгдээрээ авга эгч рүү чинь буюу Селена хайрт руу минь явна гээд машинд суулгах гэлээ. Гэтэл Шизү дургүйцэн
- Яахаараа бид тантай хамт явдаг юм. Үгүй эээ. Хүүхэн шуухан ч гэх шиг Америкийн хамгийн үзэмжтэй зүйл нь бүсгүйчүүд байх шүү. Дээрээс нь Кёота аав байхгүй байхад яваад хэрэг байхгүй гээд Мизүгээс санаа нийлэхийг нь хүсэх мэт харахад Мизү Шизүг бүсгүйчүүд рүү явна гээд байсан болохоор нь илт Ален хүргэн ахын талд орон
Мизү: Авга эгч гээд чи дуртай байгаагүй бил үү Шизү. Яагаад очиж болохгүй гэж гэлээ.
Шизү ах нь өөрийнх нь талд ороогүйд дургүйцэн бүр зөрүүд зан нь хөдөлж
-Үгүй ээ явахгүй гээд буудлаас зугтан гүйлээ. Ален тэр дор нь хүмүүс дээ
-Тэднийг барь хэмээв. Тэдгээр хар хувцастангууд бүгд л түргэн хөдлөн Мизү Шизү хүн хулгайлж байгаа аятай гар хөлийг нь хүлээд, аманд нь алчуур чихээд, толгойд нь шуудай углаад машины тээшинд чихээд аваад явавЭнэ хооронд эгчээс нь хүртэл харамлан Кёотаг авч явсан Ирүка.
Эгч дээрээ ирсэн ч нөхөртөө/эхнэртээ хардагдаж буй Кёота тэр хоёр юу хийж байгаа бол?
Ирүка буудлын өрөөний хаалга давмагц л түүнийг хүссэн хүлсээ тайлахын түйс болно. Энэ нь яг л цусанд цангасан цус сорогч гэлтэй Ирүка Кёотаг шуналтай үнсэн "Кёотааа одоо тэгэх үү" хэмээвэл Кёота гуйх энэ хүсэлтийг нь зөвшөөрсөн мэт Ирүкаг өөрийн уусгам гайхалтай үнсэлтээрээ бэлэг барин энхрийлэн Ирүкаг дээш өргөн орон дээр хэвтүүллээ. Ирүка өчигдөр оройноос хойш дотор нь гэгэлзэн гозолзох хүсэл шунал тайлагдах нь хэмээн баяртай түүнийг энхрийллийг хүлээнэ.
Кёота: Эгч биднийг хүлээж байгаа гэхэд Ирүкагийн царай тэрхэн агшинд хувиран гомдох мэт түү рүү ширтээд Үгүй биз дээ гэсэн шиг тормолзон харахад Кёота үл мэдэг ёжтой инээмсэглэн
-Чамайг бас ингээд орхичхож болохгүй болохоор шийдэл хэрэгтэй хэмээн учир битүүлэг өгүүлэв.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

BINABASA MO ANG
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘