Казоку 40 р хэсэг

79 11 0
                                    

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋
🌸 Эдитор-Ми🌸

"Хагалгаа амжилттай болсон. Хүнд үеээ даван гарсан" гэж эмч хэлэн хагалгааны өрөөнөөс эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн ч түгшүүр байсаар л...
Түгшин санаа зовохгүй байна гэдэг боломжгүй хэрэг. Нар мэт гэрэлтэх Шизү гээ эмнэлгийн хэдэн гуурс эм тарианы ачаар амьдралтай хөл залгуулж, амьсгалын аппрадарын тусламжтайгаар л амьсгалж байхад нь яаж тайван байх билээ. Зовлон хэлж биш хийсч ирдэг гэдгийг бодитоор нь гэрчлэн үзүүлэх шиг гэрээсээ инээгээд гарсан хүүхэд нь ингээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхыг харах Ирүка Кёота хоёрыг байж суух аргагүй болгоно. Шизү эмнэлгийн орон дээр ухаангүй харин Мизү түүний гарыг атган өөрийгөө буруутган зэмлэн сүнсгүй цогцос болсон аятай сууна . 
Ирүка:Мизү чи хүчтэй байх хэрэгтэй шүү. Чиний буруу байхгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ гэж Мизү рүү тайтгаруулан харах ч Мизү Ирүка руу харсангүй зүгээр л толгой дохилоо. Давтамжи хариу үйлдлийн дагуу.
Кёота Ирүка хоёрт үгээр илэрхийлж боломгүй таагүй мэдрэмж мэдрэгдэнэ. Одоогийн Мизүгийн мэдэрч буй тэр их харуусал гуниг зэмлэлийг нь, Шизүгийн үхлийн ирмэгт байх биеийг нь  өөрсдөдөө авахыг хүсэх ч хажууд нь юу гэж хэлж тайтгаруулахаа ч мэдэхгүй суух өөрсдийгөө зүхнэ.
Мизү: Бид хоёрыг үлдээгээч гэж үхмэл хоолойгоор нам дуугаар гуйхад Ирүка Кёота хоёр хүслийг нь ёсоор болгон Мизү Шизү хоёрыг хоёуланг нь үлдээн гарч явлаа.
Зүрхний бичлэгийг харуулах дэлгэц л Шизү одоо хүртэл амьд гэдгийг харуулж буй баталгаа мэт. Унтахдаа хүртэл ийм аниргүй байдаггүй түүнийг ингээд хараад суух Мизүгийн хувьд там шиг л байлаа. Ингээд сууж байхдаа  өнгөрсөнд болсон баларч үлдсэн нэгэн дурсамж бодогдон тэр эмэгтэй нь хоолой чихэнд дуулдана.
- Мизү чи ах нь болохоор дүүгээ сайн харж хандаарай за. ЧИНИЙ ЦОРЫН ГАНЦ ГЭР БҮЛ БОЛ ШИЗҮ хэмээгээд асрамжийн газрын өмнө орхиод явсан ээж гэгдэж байсан тэр эмэгтэй нь хэлсэн өгүүлбэр сонсогдоно. Энэ үед орхиод явсан түүнийг санах дургүй хүргэм байгаа ч Мизү ээжийнхээ тэр үед  хэлсэн үгийн хэзээ ч мартаж чадаагүй юм. Тийм болохоор л цор ганц гэр бүлээ хамгаалж чадаагүйдээ бухимдана. Түүнийг хамгаалж олон зүйл хийсэн ч эцэст нь өөрийнхөө буруугаас болж ийм байдалд хүрсэнд Мизү өөрийгөө зүхээд барахгүй байлаа. Яг л өөрийн гараар дүүгээ алчихсан мэт түүнд санагдана. Өөрийн цустай гараар Шизүг боомилсон мэт....

Мизү Шизү хоёрыг орхин өрөөнөөс гарсан Ирүка Кёота хоёр дээвэр дээр агаар амьсгалан зогсоно. Цээж давчдам, толгойд түм буман бодол эргэлдсэн энэ нөхцөл байдалд салхи зөөлөн салхилан элбэх мэт байсан ч тайвширсан шинжгүй. Уурлан хашхичиж уйлж орлихгүй туйлын нам гүм. Хотын түм түжгэнэсэн шуугианаас өөр сонордох чимээгүй байгаа ч тэдний дотор галав юүлж буй мэт л уур хилэн  боргилож, аадар бороо шуугин асгарч буй мэт уйтгар гунигт автаж байсан юм.
₮-Эрхмээ гэмт хэрэгтэн болон түүний ойр дотнынхныг бэлэн хэмээлээ. Кёота Ирүка хоёр юу ч хэлсэнгүй  дээврээс буув. Шизүгийн өрөөг шагайн Мизүд хандан
Ирүка: Кёота бид хоёр гарлаа шүү за. Оройн хоолны цагаар ирнэ. Гоё амттай хоол авчирах болохоор хүлээж байгаарай гэхэд Мизү юм хэлсэнгүй урьдийн адил давтамжид хариу үйлдлийн дагуу толгой дохин хоцорлоо.

Казоку / Гэр Бүл/Wo Geschichten leben. Entdecke jetzt