Казоку нэмэлт бүлэг
Пирсинг 1-р хэсэг
💎Ad white cat 💎
Зугаа цэнгэл, баяр баяслыг Ирүка өөрийн ажиллуулах даруухан энэ баарнаасаа авч энд найзуудтай болж бас болох бүтэхгүй олон зүйлийг сонсож, сурч, хийсээр орой бүрийг зугаатай өнгөрүүлнэ. Энэ газар ажилтай нь салшгүй холбоотой ч бас нөгөө талаараа амьдралтай нь ч бас холбоотой.
Ирүка тек нь дээр коктейль найруулан үйлчлүүлэгч нартайгаа дотноор ярилцан зогсож байхад баарны хаалга сүртэй нээгдэн мөнгөн гинж зүүн, задгай хуваалцан хоёр эрхэм орж ирлээ. Ирүка тэднийг хараад инээмсэглэн
- Холливуд хос маань ирлээ. Яасан удаан ирээгүй үйлчлүүлэгч нар вээ хэмээн тэднийг уриалагхан угтан авахад Холливуд хосын боттом болох намхан шаргал үстэй өхөөрдөм залуу Юүрио
-Олон олон юм болоод гэж инээмсэглээд текний дэргэд ирж суун түүний хажууд топ нь болох өндөр хар үстэй залуу Отабэк суув. Тэд бол Ирүкагийн баарнаас амжилттай хайраа олсон хосуудын нэг. Тэднийг Ирүка Холливуд хос гэж нэрлэсэн нь учиртай. Тэд яг л холливудын кинонууд шиг адал явдалтай амьдардаг болохоор тэгж нэрлэжээ.
Ирүка: Та хоёрт олон юм болохгүй гээд яахав. Хаашаа явав даа гэж сониучирхан асуухад Юүрио инээмсэглэн
-Америк гэлээ. Ирүка түүний хэлсэн үгийг сонссон ч анхаарал нь тэс өөр зүгт буюу аманд нь байх гялалзсан төмөр "пирсинг"-т төвлөрөн
- Чи пирсинг хийлгэчихээ юу гэлээ. Тэгэхэд Юүрио хажуудаа суух Отабэк руу жуумалзан инээгээд Ирүка руу харан
-Тийм ээ. Гоё байгаа биздээ гээд хэлээ гарган Ирүкад үзүүлэхэд
- Хөөх. Яагаад пирсинг хийлгэсэн юм. Пирсинг сонирхож байгаагүй биз дээ гэж гайхан асуухад Юүрио Ирүка руу дөхөн аяархнаар
-Түүнд хөхөж өгөхөд тэр дуу алдаж ирээд л тавьдаг юм гээд Отабек руу харлаа. Тэгээд Ирүка Юүрио хоёр амаа даран хөхрөлдөн инээлдэхэд Отабек өөрөө тэр ярианых нь сэдэв болоод байгаагаа мэдээд
-Юүрио чи ийм юмыг Ирүка санд ярьж болохгүй шдээ гэж сандран ичин хэлэхэд Юүрио гэмшсэн шинжгүй
-Үнэн л юм чинь. Чи пирсингтэй хөхүүлэх дуртай л биз дээ гээд түүнийг харсан ч үгүй жуумалзан түүнийг дооглоход Отабек Юүриогийн хүзүүгээр нь тэврээд
-Тийм ээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ чи ч бас хөхөх дуртай л биздээ гэж чихэн дээр нь шивнэн хэллээ. Үүнд нь ичин Юүриогийн чих нь хүртэл улайгаад Отабекыг
-Зайлж үз гэж өөрөөсөө түлхэн ичсэн тэвдсэн байдлаа нуух гэж үзнэ. Гэсэн ч Отабек түүнийг тавьсангүй инээгээд Ирүка руу харан
-Би хэлийг нь цоолж өгсөн юм. Ирүка сан сонирхож байвал хийж өгч болно шүү гэхэд Ирүка толгой дохин
-Үнэхээр тийм сайхан мэдрэгддэг юм бол Кёотад зориулаад хийлгэж болох л юм гээд Юүрио руу харан
Ирүка: Өвддөг юм уу гэхэд Юүрио Отабекийн тэврэлтээс мултран
-Үгүй ээ хийлгэж байхад нээх өвдөхгүй ч хийлгэсний дараа 3-5 хоног хавдана гэхэд Ирүка инээмсэглэн Юүриогийн пирсингт хэдий нүдээ унагасан тэрээр хийлгэхээр тэр дор нь шийдээд
-Отабек одоо шууд хийлгэчих үү. Арын өрөө рүү явья гээд тэр хоёрыг дагуулан баарны арын өрөө рүү орлоо. Ингээд Ирүка шууд л пирсинг хийлгэнэ гээд шийдсэн тэр өдрөө тэр цагтаа хийлгэхээр сандал дээр суугаад хэлээ гарган сууж байх яг энэ үед Шизү
-Ирүка ааваа гэсээр орж ирлээ. Ирүка хэлээ гаргачихсан хоёр залуутай сууж байхыг Шизү хараад доогтой инээнгээ хардан
-Ирүка ааваа энд араар тавилт болоод байна уу гэхэд
Ирүка: Үгүй ээ яаж дээ гэхэд Шизү мөрөө хавчин
-Хоёр залуутай арын өрөөнд гэхэд Ирүка Отабек Юүрио хоёр руу харан юу бодож байгааг нь тэр дор нь ойлгоод шууд эсэргүүцэн
-Үгүй ээ тийм биш ээ. Би пирсинг хийлгэх гээд хэлээ цоолуулах гэж байхад. Итгэхгүй бол Юүриог хараач гэхэд Юүрио ч Шизүд харуулав. Үүнийг хараад Шизү буцан гэгээлэг инээмсэглэн
-Тийм байх нь ээ гээд удалгүй Отабекийн барьсан зүүг харан толгой сэгсрэн
-Ирүка ааваа та хийлгэх гэж байгаа бол мэргэжлийн газарт хийлгэх хэрэгтэй. Ариун цэвэр хангаагүй газар хийлгэвэл идээлээд хавдаад муухай юм болно шүү гэхэд
Ирүка: Отабек хийж байсан гэсээн гэж нээх их анхаарал хандуулахгүй хэлэхэд
Шизү: Хэрвээ бохир ороод идээлчихвэл та яах юм? Кёота аав хэл нь идээлчихсэн хүнийг үнсэхгүй. Танд ойртох юм болов уу даа. Кёота аав их цэвэрч гээд Ирүкаг айлган Кёотатай холбоотой юм ярихад Ирүка шалавхан босон Шизүгийн амыг таглан
-Заза би мэргэжлийн газарт хийлгэе. Битгий аймаар юм яриад бай гэхэд Шизү Ирүкагийн гарыг аван
-Ам нь идээлчихсэн хүнтэй Кёота аав гэрлэхгүй дээ гэж Ирүкаг улам өдөхөд Ирүка Шизүгийн амыг даран
-Мэдлэээ дэээээ гээд Отабек Юүрио хоёр руу харан
-Та хоёр явж бай даа гэхэд Отабек Юүрио хоёр гараад явлаа. Ирүка Шизү рүү нухацтай харан
-Тэгээд хаана хийлгэж болох юм бэ дээ гэхэд Шизү инээмсэглэн
-Мизү оний чан бид хоёр судлаад өгье гээд явлаа. Ирүка өмнө нээх тоохгүй байсан тэр асуудал нь амин чухлаас илүү бүр Кёотагийн үнсэлттэй холбоотой гэдгийг мэдээд нухацтай хандан өөрөө ч бас судалгаа хийнэ.
Шизү судалгаа хийнэ гэсээр Мизү дээр ирэн ахынхаа компьютерыг булаан авахад Мизү
-Хөөе Шизү гэж гэнэт өөрийнх нь компьютерыг булаасан Шизү руу орилоход Шизү түүнийг тоосон ч үгүй хажууд нь суугаад хөгжилтэй инээн
-Ирүка аав пирсинг хийлгэх гэж байна. Хийж өгөх газар олж өгье. Тэгэхгүй бол хэлээ цоолох нь гэхэд Мизү Шизүд уурлахаа зогсоогоод сонирхон хүзүүгээр нь тэврэн компьютер рүү харан
-Ямар? пирсинг олон төрөл байдаг юм шдээ гэхэд Шизү бодлогошрон
-Харин л дээ. Хэлээгүй гээд пирсинг хийлгэж болох газар хайх ёстой хүмүүс яагаад ч юм далийн пирсингийн төрлүүдийг харан шагшаад яваад өгөв. Хоёр ихрийн хайх ажиллагаа пирсингийн төрлүүд судлах ажил болж байхад Ирүка хүрч ирлээ.
Ирүка: За би хаана хийлгэж болохоор байна гээд тэр хоёрын компьтер луу шагайхад
Шизү: Хийх газрыг амархан олчихно оо. Та хамгийн гол нь аль төрлийг хийлгэх гэж байгаа юм. Уруул, хэл, тагнаа, хамар, чих, хөмсөг, эгэмний яс бүр хүйсэн дээрээ ч хийлгэж болдог юм байна гэхэд Ирүка бодолгоширон
-Харин л дээ. Пирсингийг Кёотад зориулж хийлгэж байгаа юм гэхэд Мизү гайхширан
Мизү: Кёота аав? яагаад? гэхэд Ирүка жогтой хөхрөн инээгээд
-Аман секс хийхэд, хийлгүүлж байгаа хүнд их сайхан байдаг гэхээр нь л гэхэд Мизү гэлтгүй Шизү хүртэл ухаарах шиг болоод
Шизү: Тийм юм бол Кёота аавд юу таалагддагийг мэдэх хэрэгтэй юм биш үү гэхэд Ирүка нухацтайгаар бодон
-Юу? мммм би өөрийгөө аман секс дажгүй хийдэг гэж боддог шүү. Гэхдээ Кёотад яг аль нь таалагддагийг сайн мэдэхгүй юм гэхэд
Шизү: Жишээ нь пирсингийг тагнаа болон хэлэндээ хоёуланд нь хийлгэж болдог юм байна. Хоёр талаас нь гэхэд
Ирүка: Ааан тийм байх нээ. Гэхдээ тагнайд хийлгэхээр өвдөх юм биш үү. Бас Кёотад таалагдах эсэхийг нь сайн мэдэхгүй байгаа юм чинь. Эхлээд ганц хэлэн дээрээ л хийлгэнэ ээ
Шизү: Кёота аавд таалагдах тухай бодож байгаа бол үнэхээр таалагдана гэдэгт итгэлтэй байна уу? хэмээн эмээсэн байдалтай тандан асуухад
Ирүка: Мэдээж таалагдана. Пирсинг гэдэг чинь яаж ашиглахаас нь хамаарч таашаал эсвэл таагүй байдлыг өгнө шд. Би өөрийнхөө чадварт их итгэлтэй байгаа шүү гэж дэндүү цоглогоор хэлэхэд Ирүкагийн энэ дэндүү итгэл дүүрэн байгаа байдлыг хараад санаа нь зовон
-Шийтгэлийн тухай ч бас бодоорой гэхэд Ирүка түүнийг нь сонссон ч үгүй бодол санаа нь дэндүү гайхалтай гал халуун зүйлд уусаад орчихсон
-Алив хамт явцгаая гэсээр Мизү Шизүг дагуулан пирсинг хийлгэх газар руу явлаа.
Яг хийлгэх гээд орохоос нь өмнө
Шизү: Ирүка ааваа Кёота аавын дэргэд пирсингтэй нэг ч хүн байхгүй шдээ гэж Кёота аавд таалагддаггүй байх гэсэн өнцгөөр нь хэлсэн ч Ирүка тэс өөр утгаар хүлээн аван
Ирүка: Тэгвэл би анхных нь юм байна гээд инээмсэглээд пирсинг хийлгэх өрөө рүү орлоо. Шизү хойноос нь амандаа
-Яагаад байхгүй юм болдоо?
❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤
💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
BẠN ĐANG ĐỌC
Казоку / Гэр Бүл/
Lãng mạnНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘
