Казоку Сүнс
💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Ирүка эвшээсээр нойрмоглон бослоо. Босохдоо тэрээр өөрийгөө яагаад ингэж эрт сэрснээ гайхах ч хагас нойрмог угаалгын өрөөг зүглэлээ. Хагас нээлттэй нүднийхээ завсараар толины тусгалд Кёотаг хараад
-Кёотаа би унтмаар байна ааа гэж эрхлэн утгагүй хүсэлт тавив. Угаалгын өрөөнд нам гүм Ирүка ч өөр юм хэлсэнгүй. Туйлын нам гүм аниргүйг эвдэн Ирүка нүдээ нээн
-Кёотаа гэж шалган түүнийг дуудлаа. Яг нүдний өмнө толины тусгалд Кёота байх ч угаалгийн өрөөнд цуурайтах хоолой Кёотагийн хоолой ч Кёота энд байсангүй. Энэ өрөөнд Ирүка ганцаараа л байсан юм.
Тэгэхээр толины тусгал хэнийх вэ? Кёотагийнх уу? Ирүкагийнх үү?
Ирүка гараа сунган толинд түрлээ. Толь толь хэвээрээ, тусгал тусгал хэвээрээ ч энд ганц өөрчлөгдсөн юм нь толинд тусах түүний тусгал байсан юм. Ирүка гайхширан өөрийхөө гар хөл гээд бүх биег шалгаж үзвэл яах аргагүй Кёота.
-Кёотагийн бие үү дээ. Гэхдээ би чинь Ирүка гэж гайхширан дуу алдлаа. Байж боломгүй нөхцөл байдал ч үнэхээр биелэлээ олсон нь энэ.
Кёотагийн биед Ирүкагийн сүнс орсон байсан юм.
Гайхширан хяналтаа алдан дуу алдам нөхцөл байдал хэдий ч Ирүка яагаад ч юм туйлын баясгалантай инээд алдан инээмсэглэн толь руу харан зогсон
-Кёотагийн дотор би байгаа. Кёотагаас гараад байхгүй нүүрний хувиралыг би хэд хийчихэв гээд толь руу харан хөхрөн инээнгээ нүүрээ янз бүрээр хөдөлгөн үзнэ.
Кёотагийн биетэй Ирүка маань унтаж буй өөрийн бие рүү дөхөн
-Кёотаааа сэрээрэй гэж өөрийн бие хөдлөгөв. Өөрийн биед нь Кёота орсон гэх баталгаа гэх зүйл ямар нэгэн сэжүүр байхгүй ч Ирүка итгэлтэйгээр Кёотаг дуудлаа.
Унтаж буй Ирүка “Сэрлээ” гэж тогтуухнаар хэлэв. Энэ тогтуухан намбалаг буурь суурьтай өнгө аяс Ирүкагаас гарна гэдэг яах аргагүй Кёота түүний дотор нойрсож байсанг нь батлана.
Ирүка: Кёота Кёота энэ чи биз дээ гэхэд Ирүкагийн биед байгаа Кёота босон
-Өөр хэн гэж? Намууханаар хэлээд нүдээ нээвэл өөдөөс нь харах өөрийгөө буюу Ирүкаг хараад хөмсөгөө атирдуулан
-Юу вэ гэхэд Ирүка инээд алдан Кёотаг тэврээд
-Ирүка сэрээрэй би Кёота нь байна ааа гэлээ.
Ирүкагийн биед Кёота, Кёотагийн биед Ирүка орж тэдний сүнс солигджээ.
Кёота: Ирүка гээд түүн рүү хариулт нэхсэн харцаар Ирүкагийн биенээс Ирүка руу харахад Кёотагийн биедэх Ирүка инээд алдан хөхрөөд
-Кёота үргэлж Кёота л байх юм даа. Тэгсэн ч гэсэн надруу миний биеэр битгий ингэж хар аа. Надад үнэхээр зохихгүй байна гээд л хөхрөөд орон дээр хэвтэв. Кёота Ирүкагийн энэ элэглэлийг нь тоосонгүй
-Тэгээд Ирүка гэхэд Ирүка инээж инээж байгаад
-Үгүй ээ би биш. Би ийм юм хийгээгүй гээд босон өөрийн тайван нухацтай төрхийг ширтэн
-Кёота байгаа болохоор тэр үү. Би их догь харагдаад байх чинь гэж өөрийгөө харж хэлэх мэт боловч Кёотаг ширтэн хэлээд
-Тэгвэл Кёота гэж амандаа бувтансаар өрөөний том толинд өөрийгөө харлаа.
Кёотагийн бие төрхтэй Ирүка толинд өөрийгөө хараад өөр өөрлүүгээ нүүр дүүрэн дулаахан инээмсэглэв. Тэгээд удалгүй нүүр нь улайх шиг болоод толиноос нүүр буруулан хацраа барин
-Кёота ингэж инээж байвал би зүрхээр явчих юм байна аа гэж ичингүйрэн амаа даран дотроо бараг л үсрэн дэвхчинэ. Тэгээд удалгүй дахин толь руу хараад
-Ирүка гэж сэтгэл татам инээмсэглэн өөрөө өөрлүүгээ инээв. Тэгээд дахиад л нүүрэн даран ичээд
-Ингэж инээж болохгүй юм байна аа гээд амаа даран хөхрөөд дахиад л толь руу харав. Энэ мэт өөрөө өөртөө дурласан мэт үйлдлээ давтан сууж байхад Кёота босон ороо хураагаад угаалгийн өрөө орон нүүр гараа угаан өглөөний дадлаа хийнэ.
Энд юу ч өөрчлөгдөөгүй мэт. Тэдний харагдах байдал солигдсоноос өөр юу ч өөрчлөгдөөгүй мэт байлаа. Ирүка Ирүка хэвээрээ Кёота Кёота хэвээрээ.
Кёота угаалгын өрөөнөөс гаран өглөөний цай бэлдэхээр гарах гэж байхад Ирүка төсөөлөлөөсөө сэрэн
-Кёота Кёота гарах гэж байгаа юм уу гэхэд нөгөө л нэг тогтууханаар “тийм” гэвэл
Ирүка:Үгүй ээ үгүй гарч болохгүй, ийм сонирхолтой явдал олон тохиолдохгүй шдээ. Бас ийм байдалтай гарах чинь сонин гээд Кёотагийн замыг хаан зогсоод хэлэхэд
Кёота: Тэгээд?
Ирүка: Би чи болно. Чи би бол. Угаасаа бие солигдчихсон байгаа юм чинь. Би чиний хийдэг бүхнийг хийнэ. Харин чи миний хийдэг бүхнийг хийнэ тохирч байна уу гэж цоглогоор хэлэхэд Кёота санаа алдан Ирүкаг буюу өөрийн биеэ дээрээс нь доош ажаад
-Тэгье гэлээ. Ирүка инээмсэглэн Кёотаг хойш түлхэн ор нь дээр суулгаад зальтай гэх чинь инээмсэглээд
-Намайг юу бодож байгааг мэдэж байна уу Кёота гээд хойш нь түлхэн орон дээр хэвтүүллээ. Кёота Ирүкагийн юу бодож байгааг мэдсэн бололтой харц нь хурц болон
-Ирүка боль гээд эсэргүүцэхэд Ирүкагийн бие Кёотагийн бие нь эсрэг яаж тэмцэж барахав. Биеийн хүчинд нь дарангуйлагдан хөдлөх аргагүй боллоо. Ирүка Кёотагийн гарыг дээр нь гавлан бариад хөдлөх боломжийг үл өгнө.
Сүнсэн дээ Ирүка дээр нь Кёота доор нь байгаа ч гаднаас нь харахад биеийн байрлалыг харахад юу ч өөрчлөгдөөгүй Ирүка доор нь Кёота дээр нь л байв.
Ирүка Кёотаг ямар ч биед байсан бүр өөрийнх нь бие байсан ч Кёотаг Кёота л гэж харах учраас энэ өөртөөгөө хийх гэж байгаа юм шиг биш харан Кёотатай хийх гэж буй мэт сэтгэл хөдлөм байлаа.
Өөрийнхөө мэдэрдэг бүхнийг Кёотад мэдрүүлнэ гэхээр Ирүкагийн нүүрэнд дэггүй баярын инээмсэглэл тодорно. Харин Кёота хувиралгүй царайндаа таагүйхэн байдал үзүүлэн түүнээс дөлж байлаа. Гэсэн ч яаж ч чадахгүй. Өмнө байсан бол түүнийг ингэж томоогүй авирлах тоолонд авах арга хэмжээг аваад нам даран байсан сан.
Ирүка Кёотагийн уруулийг эзэмдэн аваад хүзүүг нь долоон гавлан барих гараа чангалан түүнийг хүчээрээ давамгайлна. Өмссөн хувцсыг нь дээшлүүлэн цээжийг нь үнсэн долоонгоо Кёота руу шуналтай харцаа чулуудна. Ирүкагийн биед байгаа болоод ч тэр үү хацар нь улайж Кёотагийн гаргах хувиралгүй хаш царайг чимэн улам халуухан харагдуулна.
Кёотаг эзэмдэх гээд гараа аажуухан доошлуулан дэггүй сахилаггүй инээмсэглэл тодруулах Ирүка
-Энэ яг зүүд шиг байна шүү Кёотаг эзэмдэнэ гэдэг хэмээн шивнээд Кёота руу дээш ширтэхэд бүх зүйл өөрчлөгдлөө. Кёота Кёотагийнхаа биед орчихсон Ирүка Ирүкагийнхаа бие орчихсон.
Өмнө байсан давамгайлал үгүй болон Ирүка Кёотагийн давамгайлал доор орсон хэвтэж байлаа. Кёота Ирүкагийн гарыг гавлан барьж Ирүка хөдлөх аргагүй нөхцөл орсон байв. Үнсгэлжингийн гайхамшиг дуусан бодит байдал эргэн ирсэн бололтой гэсэн ч Ирүка үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй
-Үгүй ээ. Би Кёота болмоор байна. Яг л зүүд шиг сайхан байхад гэж уйлагнан хэлэхэд Кёота хувиралгүй царай нь даа багахан мишээл тодруулан
-Зүүд юм чинь гэлээ. Ирүка гайхан тормолзон Кёота руу харан
-Зүүд гэж үү гэж дуу алдахад бүх зүйл замхран Ирүка ЗҮҮДнээсээ сэрлээ.Шөнө дунд зүүднээсээ сэрсэн Ирүка яагаад ч юм уйлаад хажуудаа хэвтэх Кёотаг сэгсрэн
-Кёота Кёота гэхэд Кёота сэрээд уйлагнаад байх Ирүкаг тэврэн
-Муухай зүүд зүүдлээ юу гэхэд Ирүка уйлганасан чигтээ толгой сэгсрэн
-Би чиний дээр гарч чадаагүй гэхэд Кёота гайхан орны дэргэдэх гэрлээ асаагаад
-Айн. Муухай зүүд зүүдлээгүй хэрэг үү гэхэд Ирүка толгой сэгрээд
-Би яг яг чиний дээр гарах гэж байсан чинь Зүүд байсан гээд зүүдлэсэн зүүдээ яриад бүр дээр нь гараад юу хийх төсөөллөө хар шөнө уйлж сэрчихээд ярьж гарлаа. Кёота бүр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй толгой сэгсрэн
-Тэгээд ийм зүйлээс болж уйлж намайг сэрээгээ юу гэж дур муутай хэлэхэд Ирүка
-Чамд хэлэхгүй гээд яах юм. Энэ уйлмаар л байгаа биздээ. Яг дээр гарах гэж байхад гэхэд Кёота толгой сэгсрэн орны дэргэдэх гэрлээ унтраагаад буруу хараад хэвтээд өгөв. Ирүка Кёотаг чангаан
-Зүүдэндээ бүтээгүй ч гэсэн одоо бүтээж болно шд. Кёота Кёота би чиний дээр гарий гэлээ. Кёота юм хэлсэнгүй чимээгүй л. Ирүка зүүднээсээ болоод гандан буурах гэсэнгүй
-Кёота Кёота Кёота Кёота гэж байн нэрийг нь дуудан Кёотаг Ирүка дээш нь харуулж хэвтүүлээд дээр нь гарч суун
-Би чиний дээр гарна ойлгосон уу гэж их л бахдангуй өгүүлэв. Кёота дээр нь гарч суусан Ирүка ганц гараараа л хамж тэврээд хажуудаа хэвтүүлэн гар хөлөөрөө сайн гэх чинь түлж тэврээд чихэн дээр нь "Унт" гэв. Ирүка Кёотагийн тэврэлтээс гарах гэж үзсэн ч чадсангүй тийчигнэж байснаа ядран томоо гэх чинь эвшээгээд Кёотагийн өвөрт унтаад өглөө.❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘