Казоку 17 р хэсэг

92 14 0
                                    


Та нар бодож байв уу. Тэд яг хэн юм бол?

💎Ad white cat 💎
💋Хянасан-Тотти💋

Эцэг эхийнхээ болон өөрийнхөө мэргэжил хүйс төрсөн он сарыг бичих судалгаа жил болгон сургууль бүр дээр болж л байдаг. Энэ судалгаанд Шизү Мизү хоёр маань хэрхэн хамрагдаг бол.

Мизү Шизү: Кёота ааваа та ямар компанийн захирал болмоор байна гэж хөөрхөн инээмсэглэн буйдан дээр ном уншин суух Кёотагаас асуухад нөгөө л төв өнгөөрөө уншиж байсан номоо доошлуулан
-Яасан зохион бичлэг юм уу гэхэд
Шизү: Үгүй ээ. Эцэг эхийнхээ ажлыг бич гэнэ ээ гэж цаасаа үзүүлээд үзэг балаа бэлдэн том өрөөний дугуй ширээн дээр суун Кёотагаас хариултыг нь хүлээн суухад Ирүка яриаг нь сонсон сонирхон Кёотагийн хажууд ирж суугаад
Ирүка: Шууд зохиох гэж байгаа юм уу гэлээ. Шизү мөрөө хавчин
- Тэглээ. Ямар үнэнг нь мэдэх биш
Ирүка: Тэгвэл намайг юу гэсэн. Зохиож байгаан бол би ерөнхийлөгч болъё л доо гэж хүүхэд  шиг бодлогогүй хариулахад Мизү толгойгоо сэгсэрч харин Шизү шулуухан
-Айн та одоо намайг хүүхдэд үү. Ерөнхийлөгч аавыгаа авчраач гэхэд нь би яах юм.  Бүх хүн мэднэ заа. Та одоо бодит юм хэлээч гэж зэмлэн-гүй өгүүлэхэд Ирүкад бодсон юм ч үгүй
-Манай аав баартай гээч. Баарны захирал  гээд л хэлчих
Шизү: За боль л доо өмнө удаа ингэж хэлээд яалаа даа. Таныг зүгээр архины компанийн захирал гэчхье
Ирүка: Өөв сайхан санаа. Архи биш Вискины үйлдвэрийн захирал. Угаасаа үнэн юм чинь
Шизү: За Ирүка аав болчихлоо. Одоо Кёота ааваа та
Кёота бодол хийлж байснаа
- Ммм Зэвсэг..... Үгүй ээ Маф.... Үгүй  ээ хэмээн дуугаа хураан ихэд нухацтай өөрийнхөө хийдэг ажлаа бодон бодол хийлэн байхад нь Ирүка амаа даран зөөлөн хөхрөөд
- Дэлхийг далдаас удирддаг бүлгэмийн толгойлогч гээд хэлээч гэж чимээгүй ч гэлээ бүгдэд сонсогдохоор шивнэн хэлэхэд Кёота хүйтнээр Ирүка луу зэмлэн-гүй ширтээд
- Дуугүй бол Ирүка гэхэд Ирүка аальгүйтэн инээгээд заа гээд амаа даран суулаа. Кёота бодсоны эцэст
- Худалдаачин гэхэд Шизү Мизү Ирүкагийн царай нээрээ юу даа гэсэн шиг хувираад Кёотагийн энэ зохимжгүй хариултад гайхширлаа.
Ирүка инээд алдан Кёотаг тэврэн
- Кёота наадах чинь хаа байсан дундад зууны нэршил шүү дээ гэж инээдээ барьж ядан хэлэхэд Кёота дахин нухацтай бодож байгаад
- Тэгвэл Мафийн эзэн гээд Ммм энэ ч бас хуучирчихсан уу гэхэд Ирүка бүр инээж инээж байснаа үсрэн босоод
- Би вискиний үйлдвэрийн ерөнхийлөгч харин Кёота миний гүйцэтгэх захирал гээд Кёотаг мөрлөөд Шизү Мизү хоёр луу ихэд баяртай хөөрөн хэлэхэд Шизү Мизү хоёр эсэргүүцэн зэрэг шах уу
- Яаж дээ хэмээн уулга алдлаа.
Шизү: Кёота аав захирал Ирүка аав нарийн бичиг нь гэвэл тохирохоор юм байна
Мизү: Ммм Кёота ах нууц ажил эрхэлдэг  юм чинь тагнуулч гэвэл яах уу
Шизү: Би тэгээд тагнуулч задруулах болж байна уу болъё доо.  Та нар нэг Кёота аавын ажлыг олигтойхон бодолдоо. Хүн их хичээж байхад өмнөх сургууль дээр яалаа даа. Энэ удаа алдаа гаргахгүй гэж анкетаа нухацтай бөглөж байхад гэж ундуйцан хэлэхэд
Ирүка: Алив харая гээд цаасыг нь булааж аваад бөглөсөн цаасыг нь харлаа. Харсан даруй даа Ирүка муухай орлин
- Шизү: Чи яагаад намайг ээж гэсэн хэсэгт нь бичихсэн байгаа юм гэлээ
Шизү: Таныг тэнд л бичнэ шүү дээ гэж тоосон ч шинжгүй цаасаа авлаа.
Ирүка: Яахаараа тэнд л. Чи сайн хардаа.  Урьд чинь ямар сайхан залуу зогсож байгааг эрэгтэй шүү гэж гомдлон өгүүлэхэд Шизү залхсан байртай Ирүка руу хараад
- Анкет ийм байхад яах гээв гээд Ирүкаг хэрэгссэнгүй. Ирүка үүнд нь гомдлон
- Анкет ийм байгаан бол би сургуульд чинь гомдол гарганаа. Энэ чинь ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуулхал гэж эрч хүчтэй босон бараг л зодолдох нь уу гэлтэй орлин хэллээ. Шизү үүнийг нь сонсоод
- Та тэгж болохгүй ээ. Сургууль дээр очиж яах гээд байдаг юм. Ичмээр юм гэхэд Ирүка Шизү рүү гөлгөн нүдээр хараад
- Чи ичээд байгаа юм уу. Үнэн юмнаас нь ичих хэрэг юу байна.
Шизү: Ингээд та хоёрыг гэй гэдгийг мэдчихвэл бид хоёрыг ч бас өргөмөл гэдгийг мэдчихэнэ шүү дээ гэлээ.
Энэ эцэг эхийн хувьд ч хэр баргийн хүнд тоормос болмоор үг ч Ирүкагийн бодлоггүй тэнэг гэмээр бадрангуй занд дарагдсангүй 
Ирүка: Зүгээр ээ үнэн юм үнэнээрээ дээр би сургууль дээр чинь очно гэлээ. Ирүкаг ингээд буугаад өгчих байх гэж найдаж байсан Шизү уурлах гомдох зэрэгцэн их л таагүй байдлаар
Шизү: Болио та. Үүний оронд Кёота аавын ажлыг бод
Кёота: Ирүка одоо болно. Наашаа суу гэхэд Ирүка дурамжхан байсан ч гэлээ хажууд нь суусан ч уур амьсгал эвгүй. Мизү уур амьсгалыг зөөлрүүлэх гэж
Мизү: Шизү яагаад Кёота ахыг шоронгийн харгалзагч гээд биччихэж болохгүй гэж гэлээ. Шизү инээн
- Тийм шүү. Үнэхээр зарим даа Кёота аав ч Харгалзагч шиг шүү Ирүка аавыг хараад. Гэхдээ харгалзагч биш шоронгийн дарга л гэе гэхэд Мизү инээмсэглэн Шизүг дагуулан өрөө лүүгээ орлоо.

Ирүка юуг буруу хийж яасныг ойлгоогүй ч удахгүй баар нь нээх цаг болсон байгааг хараад босон баар луугаа явлаа.
Шөнийн амьдралын оргил үе ба эхлэлийн цэг шөнө дунд хэмнэл уур амьсгал ид дундаа гал халуун дээрээ байхад түгшүүрийн дохио хангинан араас нь хамгаалалтын дохио дуугарав Энэ дууг сонсон Ирүка шуурхай арга хэмжээ аван хамгаалчид руу
- Үйлчлүүлэгч нарыг хамгаал гэж тушаагаад текны араар дөнгөж ороход хэнгэрэг цоолом бууны дуу хадан баарын өцөг булан бүр лүү өрөөстэй байсан архинууд руу нь юу ч үгүй болтол нь автомат шүршигч буу шүршин буудаж эхлэлээ.
Ирүка текны доороос буугаа аван цэнэглээд анхаарлыг хэсэгхэн сарниулах гэж дээшээ нөөцөнд байсан вискигээ дээш шидэв. Шилтэй виски хагаран цацрахад хойноос нь Ирүка үсрэн гарч шүршигч буутай залуугийн яг толгойг нь буудан алаад хэмхрэн дундаараа хуваагдсан байсан ширээн араар орж нуугдлаа. Араас нь буу тасралтгүй шүршсээр л. Ирүка ширээний ардаас дараагийн нуувч руу шилжих явцдаа дахин нэгийг нь унгаалаа.
Ингэж буудалцан явсаар халдагч нараас дөнгөж 2 үлджээ Даалгавраа амжилтай биелүүлж чадаагүй хоёр амьдрал хүсэмжлэн зугтах гэхэд яг зугтах зам дээр нь Ирүка гарч ирээд өчиггүй нэгнийх нь толгойд сум зоогоод үлдсэн нэгнийх нь гарийг нь хойно өчин бариад газар шалтай толгойг нь савлаа. Тэгээд уртаар амьсгаа аван үсээ хойшлуулан хүйтнээр инээмсэглэн
- Тэгээд ямар новш нь явуулаав гэлээ. Өнөөх залуугийн хүйтэн хөлс нь цуван хариулж үл чадан ээрэн үл дууграваас Ирүка хөл рүү нь буудаад
- Найзууд шигээ амгалан нойрсмоор байвал хэл гэж хэлж дуусаад хариултыг нь ч сонсолгүй нөгөө хөлийг нь буудан шархан дээр нь гишгэлээ. Өнөөх залуу чангаар орилон амандаа
- Яков гэж бүдэгхэн шивнэхэд Ирүка шууд л толгой руу нь буудан хороов

Халдлага, ялагдал, ялалт, тэмцэл бүгд маш богино хугацаанд буюу 10 минутын дотор болоод дуусан ч
Ирүка: Хараал идсэн Орос новш гэж ууртай үглэн Яков гэх нэрийг амнаасаа унгасан хөөрхий цогцосыг дахин дахин буудаж байсан юм
Цусны эхүүн үнэр хамар цоргиж Ирүка нь мөс царцаам хүйтэн харц  нь дахь уур хилэн буун дуутай хамт тархана. Халдлагаас аймшигтай орчин бүрдүүлж буй  энэ үед Кёота орж ирлээ.
Нөхцөл байдлыг ажаад Ирүка гэж зөөлөн дуудахад Ирүка буудаж байснаа зогсоон нухацтай ууртай хүйтэн байдал нь хормын дотор өөрчлөгдөн Кёота руу юу ч болоогүй мэт өхөөрдмөөр инээмсэглэн гүйн очоод
-Кёотаа гэж эрхлэнгүй түүнийг тэврэхэд Кёота нүүрэн дээрх цусан толбыг арчин толгойг нь илээд
- Юу болоо вэ? гэлээ.

Адийнхаа дүрмийг мэднэ бииииз 😋
10 аас📈 дээш үгтэйсэтгэлээ гаргаж💗 мэдрэмжээ 💕хуваалцаарай 😭

Казоку / Гэр Бүл/Where stories live. Discover now