💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸Бүгдийг нуруун дээрээ үүрэх гэдэг Мизүгийн занг Ирүка Кёота хоёр мэдэхгүй биш мэднэ. Нуруун дээр нь үүрэх гэдэг тэр ачааг хөнгөлхийг тэд хүссэн ч Мизү тэгэхийг зөвшөөрч байгаагүй юм. Бүр бага байхаас нь л эхэлсэн энэ занг Ирүка Кёота хоёр яаж ч чадахгүй. Зүгээр л энэ занг нь хүлээн зөвшөөрч түүнийг өөрийн хүссэнээр нь байлгах гэсэн сонголтыг хийсэн юм.
Мизүгийн том хүн болох гэж яарсан занг дөнгөж өргөж аваад байсан тэр үеүүдэд Ирүка Кёота хоёр бүр ч илүү тодоор хардаг байлаа
Өнгөрсөнд
Өнгөрсөнд Мизү Шизү хоёр бага байхдаа одоогийн амьдарч буй энэ тансаг том гэрт амьдарч байсангүй. Учир нь Кёота Ирүка хоёр тэднийг энгийн хүүхдийн тайван амьдралаар амьдруудлахыг хүссэн учраас хамтдаа хотын захын энгийн хоёр давхар байшинд амьдарч байлаа. Энгийн сургууль, гэр, машин гээд л тэдний өнгөрсөн болон өргөж авсан хүмүүс нь хоёр эрэгтэй гэдгээс бусдаар ямар ч ялгарах зүйлгүй энгийн амьдрал.
Мизү Шизү хоёрын төлөө Ирүка Кёота хоёр хоёул өөрсийгөө нууцлан, ажилаа багасгаж, энгийн цагийн хуваарь шилжүүлэв. 7 настай хоёр ихэр хүүхэд өргөж авсан өдрөөс хойш Ирүка Кёота хоёрын хувьд бүх зүйл гайхмаар, гэнэтийн, хөгжилтэй, дуусашгүй баяр баясалаар баялхах мэдрэмжийг авч байсан бол. Мизү Шизү хоёр энэ бүхнийг хоёр өөр янзаар хүлээж авч тэс өөр хандлагаар хандаж байв.
Сургуулиас нь ирэхэд өрөөнд нь бэлэг сэлтээр дүүрэн угтах нь Шизүг баярлуулж Мизүг гайхшируулна. Хүссэн бүхнийг чинь авч өгөх болно гэхэд нь Шизүг догдлуулж Мизүг айлгана. Өөрсдөд нь ингэж сайн хандан хайрлах нь Шизү баяртайгаар жаргалтай хүлээж авах бол Мизүд айдас өгдөг байлаа.
Мизү зүгээр л хаягдвал дэндүү том сэтгэлийн шархтай болж сэтгэл нь эмтрэх болно гэдгийг мэддэг болохоор дасаж сайн олж хайрлахаас эмээсэн хэрэг. Шизү харин зөнгөө даган өөрсдийг нь хайрлаж буй тэднийг түлхэх гэсэнгүй итгэсэн хэрэг. Тэд хоёул өөрсдийн мэдэрч буй мэдрэмжийг даган хариу үйлдэл үзүүлнэ.
Мизү айдастайгаар сэрэмжилсэн байдалтай Ирүка Кёота хоёрт хандаж, асуулт нь тандсан, хариулт нь нууцалсан байдалдтай харилцана. Сэтгэл эмтэрсэн бяцхан Мизүгийн итгэийг Ирүка Кёота хоёр яаж олж авсан бэ?
Бүгдийг унтсан хойно, байшин нам гүмд автаж байхад Мизү чанга дуугаар сэрлээ. Хажууд нь Шизү бөх гэх чинь нойрсохыг хараад буруу сонсов уу гэж бодсон ч чанга чимээ дахин гарлаа. Мизү босон өрөөнөөсөө гаран эргэн тойрноо шалган харанхуй хонгилоор гэтэн явж байхдаа өмнө харж байгаагүй нэгэн булангийн хаалга олон харав. Сониуч бяцхан Мизү айсан зүйлгүй харанхуй тэр хаалга руу яваад орлоо.
Энгийн нэг байшин гэж хэлсэн ч Ирүка Кёота хоёрын гэр тийм дээ ч энгийн байна гэвэл хуурсан хэрэг болох биз. Тийм дээ буланд доош буух зоорь байсан юм үүнийг бяцхан Мизү олсон хэрэг.
Доош шатаар буугаад харсан зүйл нь ямар ч хүнийг айлгаж жийрхэн шар үсийг нь босгом дүр зургийг олж харлаа. Тэр бол зоорийн өрөөнд хойно нь эгнүүлэн тавьсан буу шийдэм, түүний урд өрсөн архи байх түүнээс илүү гол дүр зураг нь тэнд хүлээтэй тарчлан суух хүн байсан юм. Мизүг гайхширан амнаасаа авиа ч гаргасангүй нүдээ ойр ойрхон анивчин өнөөх хүнийг ширтэн зогсож байхад нь дээрээс шатаар Кёота бууж ирээд
-Унтахгүй юу хийж байгаа юм гэж асуулаа. Мизү хойш Кёота руу хурц аллагийн харцаар ширтэв. Үүнийг дахин нэг харсан Кёотагийн нүүрэнд үл мэдэг гайхширан тодрон
-Мизү гэж дуудахад Мизү Кёота руу хойш эргэн
-Энэ бол буруу зүйл. Би үүнийг цагдаа ахад хэлж болно гээд Кёота руу харж байгаа тэр аллагийн харцан даа тохиромгүй гэгээлэг инээмсэглэн хэлэхэд Кёота инээс хийгээд түүнтэй хүүхэд шиг биш том хүн шиг томоор ярин
-Оронд нь юу хүсэж байгаа юм бэ дээ гэхэд Мизү нөгөө эвгүй инээмсэглэл нь бүр ч тодрон
-Шизү таньтай хамт байх дуртай ахаа. Тийм болохоор Шизү бид хоёрыг хэзээ ч хаях ёсгүй шүү гэв. Үүнийг сонсоод Кёота Мизүг ойлгох шиг боллоо. Айдасыг айдас захирч байдгийг бяцхан Мизү мэддэг гэдгийг мэдлээ. Өөрийн хаягдаж мэднэ гэх тэр айдсыг Кёотагийн цагдаад хэлэх вий гэх Мизүгээс эмээх тэр айдсаар даржээ. Энэ хүүхдийн амнаас гарж буй боловч энэ яах аргагүй сайн хэлэлцээр ч гэлээ хүүхэд л хийж байгаагаас хүчингүй болгох Кёотагийн хувьд алга урвуулах мэт хялбар ч Кёота энэ тохиролцоог зүрх сэтгэлээсээ хийн
- За тохирлоо. Би та хоёрыг хэзээ ч хаяхгүй гэвэл Мизү санасандаа хүрээд баяртай инээмсэглэн
-Кёота ахаа сайхан амраарай хэмээгээд хажуугаар нь зөрөн зоорийн хаалганы үүдэн дээр байх Ирүка ч бас хандан
-Сайхан амраарай Ирүка ахаа гээд өрөө рүү гээ орлоо. Энэ Мизүгийн анх удаагаа Ирүка Кёота хоёрыг нэрээр нь дуудаж байгаа нь энэ байв. Гэр бүл бус хамсаатан хамрагчийн хувиар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл мэт.
Ирүкагийн тэр үеийн хаалга хаагаагүй болгоомжгүй үйлдэлийн ачаар Кёотатай хийх хэлэлцээр бүтэн өдийг хүртэл Мизү Кёота Ирүка хоёрт хаях вий гэсэн айдасгүй явжээ. Бяцхан Шизү тэдэнд анхнаас итгэн хайрласан бол Шизүгээс ялгаатай нь бяцхан маань Мизү Ирүка Кёото хоёрын бараан талтай эхэлж нөхөрлөн тэдэнтэй тохиролцсоноор тэдний амьдрал эхлэсэн юм.
Одоо үе
Шизү яаралтай хагалгаанд орж Ирүка Кёота хоёр үүдэнд нь сахиад сууж байгаа энэ үед Шизүд хамгаас их санаа зовж байгаа Мизү хэлэх гээд Ирүка утас шүүрэн авлаа. Мизү аюул дунд байгаа гэдэг төсөөлөөч үгүй гэртээ унтаж байгаа байх гэж итгэж байгаа Ирүка Мизү рүү залгахад утас нь холбогдох боломжгүй гэв. Ирүка гайхан
-Мизүгийн утас холбогдох боломжгүй байна. Сонин юм даа. Утасаа унтараагаад унтах уу Мизү юу даа гэхэд Кёота ч үүнтэй нь санал нийлэн
- Нэг л биш гэхэд Ирүка гадуур хувцасаа аван
-Би Мизүг шалгачихаад ирье. Кёота чи Шизүг харж байгаарай. Нэг л муу совин татаад байна гээд яаравчлан гарлаа. Шизүгийн бие гэнэт муудсанаас болсон уу эсвэл Мизүгийн утас холбогдохгүй байгаад уу мэдэхгүй ч Ирүка Кёота хоёрын сэтгэл түгшүүр бүрхэн авав. Цээж нь дотроос нь хатгах энэ муу мэдрэмж худлаа байгаасай гэж хүснэ.
Гэвч хүсэл бүхэн биелэх тавилангүй гэрчлэх мэт Ирүкаг гэрийг хаалгийг угз татан нээн орж ирэхэд хэн ч байсангүй. Гэр тас харанхуй хэн нэгнийг байгаа гэх ул мөргүй гэх зүйлгүй аниргүй байв. Гэсэн ч Ирүка итгэхийг хүсээгүй мэт өрөө бүрээр Мизүгийн нэрийг дуудаж хайлаа гэсэн ч алга хичнээн дуудсан ч гар ч ирэхгүй нь тодорхой. Ирүка түгшсээр Кёота руу залган
-Мизү гэртээ алга байна. Надад нэг л муу совин төрөөд байна аа Кёота. Чи хүмүүстээ хэлээд Мизү хайлгадаа бас гэрийг хамгаалж байгаа хамгаалагч нараас асуу даа гэхэд Кёота "За" гээд таслав.
Мизү шөнө орой бүр утасаа унтраагаад гэрээсээ гарахгүй гэдгийг сайн мэдэх Ирүка Мизүд их л санаа зовно. Гэхдээ энэ зовинол нь арай ч хулгайлагдаж тамлагдах дээрээ байгаа байх вий гэсэн зовинол бус харин гэмшисэнээсээ болоод өөртөө ямар нэгэн юм хийчихэв вий гэсэн айдас байсан юм. Сүүлийн хэд хоног сүнсгүй мэт амьд үхдэл аятай унтах ч үгүй идэх ч үгүй яваа Мизүд санаа зовсоноос хаанахын хэн нь мэдэгдэхгүй Луу бүлэглэл хулгайлаад зодоод байх вий гэдэгт санаа зовоогүй байлаа. Ирүкагийн толгойд Мизүг хэн нэгэн хулгайлна гэсэн бодол орж ирэх ч үгүй байсан нь Мизү Шизүг гүн нуусан гэдэгтээ итгэлтэй байсных мэдсэн байлаа ч хойно нь Ирүка Кёота байгаа гэдгийг мэдээд халдаж зүрхшээхгүй гэдгийг мэдэж байсан даа л бодоогүй хэрэг.
Энэ их итгэлийг нь хоромын дотор үгүй хийх нэгэн зурагт зурвасыг баарны хаалган завсараас олж харсан Ирүкагийн царай барайн харцаараа хүн алах мэт хурц болон цээжэнд нь гал дүрэлзэнэ. Ирүкаг хормын дотор хувиргасан тэр зураг нь Мизү Шизүгийн төрхийг компьютер граффкаар дүрсжүүлсэн зураг түүн дээрх "Хулгайлагдсан " гэх үг ба доорх хаяг байлаа. Ирүка утсаа аван Кёота руу залгавал
-4 цагийн өмнө Мизү гэрээсээ эмнэлэг рүү гараад алга болж гэж Кёота түрүүхэн утсаар асуусан Ирүкагийн асуултанд хариулахад Ирүка хүйтэн жихүүн хоолойгоор
-Мизү хулгайлагдчихаж хаяг нь "......." гээд хаягийг хэлээд утсаа тасдан Мизү рүү хөдлөсөн бол Кёота Ирүкагаас мэдээ дуулаад Шизүгийн эмнэлэгт хэдэн хамгаалагч үлдээгээд шууд Мизү рүү хөдлөлөө.
Мизү рүү Ирүка Кёота хоёр хоёул өөрсдийн хүмүүсээ дагуулан дайнд явах гэж байгаа мэт зэвсэглэн Мизүг хулгайлсан тэр луу бүлгэм рүү явсан юм❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸
DU LIEST GERADE
Казоку / Гэр Бүл/
RomantikНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘