💎Ad white cat💎
💋Хянасан-Тотти💋Шизүг тойрсон олон охид өөрсдийг нь тоохгүй хэд хоног чимээгүй суух Шизүгийн анхаарлыг татах гэж элдвийг ярьж асууж түүнийг уншиж суугаа том философийн номноос салгах гэж зүтгэн
$- Шизүү өчигдөр хамт кино үзнэ гэсэн яасан бээ
&-Шизүү чи Хидэг хэд хоног ирэхгүй байгаа анзаарсан уу
@-Шизүү чи миний шинэ даашинзийг хардаа
₮-Шизү чи яагаад ингэж их хичээлээ хийгээд байгаан бээ гэх зэргээр төвөг удна.
Удаан жижиг сажиг өдөөн хатгалга гэмээр саатуулалтанд олон хоног тэсэж суусан эцэст ам нээн залхсан байртай Шизү боссон
- Охидоо одоо цаг нь биш би тун завгүй байна. Энэ 3 ботийг уншиж эмхтгэлт бичиж дуусахаас нааш би хэнтэй ч харьцахгүй, хэнийг ч тоохгүй. Кино Хидэ Даашинз бүр асуултанд ч хариулахгүй гээд номоо тэврэн охидоос хол суух санаатай хараж байгаад Мизүгийн дэргэд хэн ч суугаагүй байгааг анзааран Ахынхаа дэргэд очоод суулаа.Хичээл эхлэх болоогүй тул сурагчид бүгд дор бүр нээ хийх хийх юмсаа хийн сууцгаах энэ цагаар зуршил болсон мэт Сэнсэй ангийн үүдэнд ирэн Шизүтэй уулзахыг хүслээ. Олон хоног ирсэн ч уулзаж чадахгүй байгаа Сэнсэй аргаа барж байгаа бололтой зогсоно
&- Шизү чамтай Математикийн багш уулзий гэнээ дахиад багш ирчихсэн байна Шизү хэмээн ангийн нэг хүү Шизүг дуудлаа. Гэвч энэ яриаг нь сонсоогүй бололтой хариу өгөхгүй байхаар нь Шизүг дуудах гэж гараас нь татах гэхэд нь Мизү гараас нь бариад
- Шизү завгүй байгааг харахгүй байна уу. Би өмнө хэлсэн биз дээ. Шизүтэй Сэнсэйг уулзуулахгүй гэж. Миний хэл гэсэн үгийг хэлээгүй юм уу Сэнсэйд хэмээн хүйтнээр хэлэхэд өнөөх Шизүг дуудах гэсэн хүүхэд хойш алхан
- Ббби хэлллсэн бббааассс наад гар таввв гээд гараа мулт татан аваад
- Бассс зүгээр өөрөө очоод хэлэх гэсэн юм аа хэлээч би яяямааар чиний бббоббооол уу гэж ангиас гаран зугтааж байхдаа чанга хашхиран хэлээд алга боллоо. Мизү түүнийг хэлсэн үгийг сонсоод хороноор инээн
- Тийм шүү. Энэ байдлаараа тэр ойлгохгүй нь бололтой гэж амандаа шивнээд Шизү рүү харан
- Шизү гадуур өмсдөг цамцаа өгчих гээд сандлынх нь хойно тохойтой байгаа цамцыг нь авангаа хэллээ.
Шизү ахынхаа эхлэсэн үгийг сая болсон яриаг ч анзаарах сөхөөгүй гүн ухаанийхаа номонд гүн живчихсэн уншин сууна. Мизү Шизүгийн энэ мэрийлттэй байдлыг нь өхөөрдөн нэг хараад инээмсэглэн бослоо.Багш нарын өрөөнд Сэнсэй сандарсан бодол болсон байдалтай сууна. Хэдий хичээл эхлэх цаг болон багш нар гарч явсан байсан ч Сэнсэй үүнд анхаарах сөхөөгүй байгаа бололтой Шизүг ороод ирээсэй хэмээн найдан хүлээнэ.
Хэдий ингэж удаан хүлээн суулаа ч 3 4 хоног дараалж эхний цагийн хичээлээсээ хоцролтой нь биш хэмээн бодоод дуртай дургүй ном дэвтрээ цуглуулан бослоо. Яг энэ үед Шизү орж ирэв Үүнийг харсан Сэнсэй барьж байсан дэвтэр номоо газар хаян Шизү рүү гүйж очин тэвэрлээ. Чангаас чанга тэврэн
- Намайг уучлаарай би ахыг чинь тэгж хэлэх хэрэгүй байсан юм. Надаас битгий зай бариач дээ. Гуйя. Би чиний хэлсэн бүхнийг хийх болохоор гэж хоолой нь зангиран хэллээ.
Шизү инээмсэглэсэн чигтээ өөрийг нь тас тэврэх Сэнсэйг салгаад нулимсыг нь арчин
-Сэнсэй уучлаарай. Таныг ингэж гомдоож байгаад гэхдээ та надад чухал нэгэн биш гэж тайвнаар цоо ширтэн хэлээд харц нь бүр хүйтрэн
-Тийм болохоор зай болоод өгөхгүй юу гэлээ.
Энэ үгсийг сонсон Сэнсэй үнэнтэй эвлэрч чадахгүй хэлсэн үгийг нь хүлээж авалгүй нүдээ анин толгой сэгсрэн
-Үгүй ээ үгүй үгүй чи Шизү биш байна. Тэр надад хэзээ ч ийм үг хэлэхгүй байсан гэж Шизүг түлхээд орилон хэлхэд Шизү инээмсэглэн
-Яагаад биш гэж би Шизү л байгаа биз дээ хэмээн гадуур өмсөх цамцаа ирмэн инээмсэглээд Сэнсэйн толгойг өргөн
-Нэээ Сэнсэй сонсооч та үүнийг хүндээр тусгаж аваад хэрэггүй дээ. Үүнийг зүгээр тоглоом гэж бодоход л хангалттай. Зүгээр л зугаа гаргах тоглоом гэж эелдэг дулаахан инээмсэглэн амнаасаа хамгийн хүйтэн үгсийг хэлэхэд Сэнсэй Шизүгийн нүд рүү шийдэмгий гэх чинь хараад
-Шизү хэзээ ч надад тэгж хэлэхгүй. Шизү надад хайргүй байж болох ч би түүнийг зүгээр тоглоом төдий байгаагүй гэлээ.
YOU ARE READING
Казоку / Гэр Бүл/
RomanceНууцлаг аз жаргал, хорхой хүргэм тансаглал, догь күүлээ барьж дийлэхгүй дүрүүд; өхөөрдөж ханахгүй булхануудыг гарахыг болно 😘